Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

150 мянган айлын түрээсийн орон сууц барина

2019-5-23
0
ЖИРГЭХ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж баталлаа.

Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлэх, хаяа, дагуул, хот, тосгодыг хөгжүүлэх замаар хот, суурин газрын хэт төвлөрлийг сааруулах, орон сууцны хотхон хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хамтаар барьж байгуулах юм байна. Мөн гэр хороолол болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин төлөвлөж барилгажуулах, гэр хорооллын айл, өрхүүдийг инженерийн хангамжид холбох, ногоон сууцны нийлүүлэлтийг дэмжих, инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга байгууламжийг шинэчлэх, өргөтгөх, шинээр барих, байгалийн нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах, түрээсийн болон халамжийн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Уг хөтөлбөрийг боловсруулах хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас ирэх таван жилийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийгээд байна.

Судалгаагаар нийслэлд амьдарч байгаа нийт өрхийн 174.491 нь нийтийн зориулалттай орон сууцанд, 3664 өрх нь амины орон сууцанд, 107.878 өрх нь гэр хорооллын байшинд, 101.136 өрх нь монгол гэрт амьдарч, 284 өрх нь өөрийн орон гэргүй байна. Орон нутагт 194 мянга гаруй өрх нь аймгуудын төвд амьдарч байгаагаас 58.8 мянган өрх нь нийтийн болон амины орон сууцанд, 135 мянга гаруй өрх нь монгол гэр, гэр хорооллын байшинд амьдарч байна. Ирэх таван жилд нийслэлийн 216 мянга гаруй өрх, орон нутгийн 121.9 мянган өрх орон сууц худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд 16.3 хувь буюу 35.497 өрх, аймгуудад 9,6 хувь буюу 11738 өрх худалдан авах чадвараар баталгаажсан судалгаа гарчээ. Гэр хороололд амьдардаг нийслэлийн 73336 өрх, орон нутгийн 37266 өрх байшингаа инженерийн хангамжид холбуулах, нийслэлд 44747 өрх, орон нутагт 32048 өрх орон сууц түрээслэн амьдрах хэрэгцээтэй байна.

Улсын хэмжээнд 192.475 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127.585 нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байгаа аж. Эдгээрийн 62.666 нь боловсролын салбарын, 20.401 нь эрүүл мэндийн салбарын ажиллагсад байна. Орон сууц худалдан авах хэрэгцээтэй 56467 төрийн албан хаагч байгаагийн 15360 нь худалдан авах чадвараар баталгаажсан эрэлттэй гарчээ.

Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоогоор 2023 онд манай улсын суурин хүн амын тоо 3.463.576, өрхийн тоо 962.104-д хүрэх төлөвтэй байна.

Өрхүүдийн 70,0 хувь нь төв, суурин газарт амьдардаг манай орны одоогийн нөхцөл байдал хадгалагдана гэж үзвэл, төв, суурин газарт 673,473 өрх амьдрахаар, эдгээрийн дийлэнх олонх буюу 66,6 хувь нь инженерийн хангамж бүхий орон сууцанд амьдарна гэж үзвэл, инженерийн бүрэн хангамжтай орон сууцны тоог дор хаяж 150,000-аар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна.

“Орон сууц” үндэсний хөтөлбөрт:

Инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг сайжруулах, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн хүрээнд инженерийн хангамжид холбогдох 10.000 амины орон сууц,

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн  хүрээнд баригдах нийтийн зориулалттай 45.000 амины орон сууц,

Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр баригдах 57.000 амины орон сууц,

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд баригдах нийтийн зориулалттай 3000 амины орон сууц,

Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд баригдах нийтийн зориулалттай болон амины 16.512 орон сууц,

Түрээсийн 18.488 орон сууц зэрэг нийт 150 мянган айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, Засгийн газрын үнэт цаас, концессын гэрээ, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.24.90)
    Xudlaa shaaxaa bolioo ulgeriin dalai
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    12 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    13 цаг 17 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    13 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 41 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    14 цаг 19 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    14 цаг 44 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    14 цаг 51 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    15 цаг 32 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    15 цаг 54 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    17 цаг 47 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    17 цаг 51 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    18 цаг 22 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    18 цаг 47 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    18 цаг 49 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    19 цаг 5 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    19 цаг 10 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    19 цаг 18 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    20 цаг 28 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    20 цаг 34 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК