Энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах 114 дүгээр сургуулийн эрэгтэй багш архидан согтуурсан үедээ ангийнхаа эрэгтэй хүүхдүүдийг зодож танхайрсан хэрэг гарсан байна.
Энэ талаарх дуудлага мэдээлэл Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын 108 дугаарын шуурхай утсанд ирсэн байна.
Уг мэдээллээр тус өдөр сургуулийн 8в ангийн цонх нь хагарсан байжээ. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн багш нэр бүхий найман хүүхдийг "Хэн цонх хагалсан бэ" гэж асуун цохиж эхэлжээ.
Үүний улмаас нэг хүүхдийн зүрхний ачаалал нэмэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Хүүхдэд гар хүрсэн гэх багш нь тус сургуульд 10 гаруй жил ажилласан аж туршлагатай. Тэрбээр өмнө нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэсэн тул сануулах арга хэмжээ авахуулсан байжээ.
Удаа дараа ийм зөрчил гаргаж, сурагчидтайгаа ёс бус харьцсан багшийг үүрэг ажлаас нь чөлөөлж, багшлах эрхийг нь түр хугацаагаар хасах арга хэмжээ авчээ.
Г.Нацаг