Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Даваасүрэн: Ус стратегийн бүтээгдэхүүн. Гэтэл хэн ч хяналт тавьж шалгахгүй юм

2019-5-24
0
ЖИРГЭХ

Манай улсад усны чанар, стандарт алдагдсан талаар ДЭМБ болон НҮБ-ын салбар төслөөс хийсэн цөөнгүй судалгаа нотолдог. Тэгвэл яг энэ сэдвээр ЭМШУИС- н химийн тэнхимийн багш, химийн ухааны доктор, профессор Н.Даваасүрэнтэй ярилцснаа хүргье.


 

-Энэ оны эхээр “KFC” түргэн хоолны Зайсан дахь салбарт хоолны хордлого гарсан. Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийхэд Зайсан дахь гүний ус маш их бохирдолтой гэж гарсан байна лээ.  Таны бодлоор Улаанбаатар хотын усны асуудал хэр ноцтой түвшинд хүрсэн бэ?

-Яг үнэнийг хэлэх үү.

-Мэдээж.

-Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Туйлын үнэн гэдэгтэй ямар ч улстөрч маргалдаж чадахгүй байх. Тэгвэл ундны усны чанар, аюулгүй байдал агаарын бохирдлоос дутахааргүй эрсдэл дагуулах хэмжээнд хүрсэн. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй хүн ам ихээр суурьшсан бүх нутгийн хөрс маш их хэмжээгээр бохирдсон. Гэр хорооллын нүхэн жорлон гэдэг “мангас” бидэнтэй хамт зэрэгцэн амьдарч байна. Ийм байхад хөрс яаж эрүүл байх юм бэ. Наанадаж л хоолны газарт хоолны хордлого гарлаа гэхэд “Уснаас болсон” гээд хэргээс бултах эрсдэл 100 хувь бүрдчихээд байна. Ийм л аюултай нөхцөл байдал бий болчихсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэггүй буюу шаардлагатай эрдэс бодис агуулаагүй усыг ундны ус гэж томъёолдоггүй. Энэ төрлийн усыг өдөрт 1 литрээс илүү уух нь зохисгүй гэж дэлхий нийтээр үздэг гэвэл та итгэх үү.

- Ундны ус гэхээр савласан усыг хэлж байна уу. Эсвэл?

-Баллонтай ус, 0,33 - 1,5 литрийн савлагаатай ус байдаг даа. Тэрийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, хэт цэвэршүүлсэнээс болж усанд агуулагддаг эрдэс бодис хангалттай төвшинд хүрэхээ больдог. Тиймдээ ч хэчнээн хэмжээгээр уусан  амны цангаа арилдаггүй. Дахиж уумаар санагдана. Нөгөөтэйгүүр, савалсан усны хадгалах хугацаа нь нэг жил хүртэлх байдаг. Гэтэл амьд ус бол 3-4 хоног хадгалахад шууд мууддаг шүү дээ.

- Энэ нь хэт шүүсэнтэй холбоотой гэсэн үг үү?

-Яг тийм. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ундны ус нь стандартаараа 200 - 400 орчим микро элемент агуулсан байх ёстой. Ийм тооны элемент агуулж байж хүний биед шаардлагатай эрдэс бодисыг нөхдөг. Дээр нь амьд ус гэдэг утгаараа түргэн хугацаанд мууддаг. Гэтэл хэт цэвэршүүлсэн ус буюу савалсан усыг хэчнээн хоног, сараар хадгалсан ч мууддаггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр нөгөө амьд бие организмыг хэт цэвэршүүлснээс болж “амьгүй” ус болж хувирсаныг илтгэж байгаа хэрэг. Ингэхээр түрүүн хэлснээр хүний биед шаардлагатай эрдэс бодисыг нөхөж чадахгүй. Нөгөөтэйгүүр, “амьгүй” ус учраас хэчнээн урт хугацаагаар хадгалсан ч мууддаггүй. Хятадуудын удаан хугацаанд хадгалагддаг дүфү, өндөг гээд бүтээгдэхүүн байдаг даа. Химийн орц найрлагатай учир ийм удаан хадгалж болж байна. Савласан усыг яг үүн шиг гэж ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, манай улсын хувьд крантны ус нь ундны усны стандарттай бага зэрэг дүйцдэг.  

Гэхдээ 200-гаас дээш эрдэс бодистой ус Улаанбаатар хотын аль ч крантнаас гардаггүй. Өөрөөр хэлбэл, эрдэс бодисын хэмжээ нь стандартдаа хүрдэггүй гэсэн үг.

-Стандартад хүрдэггүй гэхээр хэд орчим эрдэс бодистой байх ёстой юм бэ?

-Судалгаагаар крантны усанд 120 - 180 орчим микро элемент байна гэж гарсан. Уг нь 200-400 байх ёстой. Гэтэл энэ хэмжээнд хүрэхгүй байна. Дээр нь Ус сувгийн удирдах газраас  гүнийн усыг соруулж аваад ус цэвэршүүлэх зургаан байгууламжид үүнийгээ цэвэршүүлдэг. Хүн амын нягтаршил, цаг үеэ дагаад Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. 10 жилийн өмнө 50 метрийн гүнээс ус соруулдаг байсан бол өнөөдөр 150 метрийн гүнээс соруулахаас өөр аргагүй болсон байх жишээтэй. Ийм гүнээс соруулахаар хүний биед шаардлагатай эрдэс бодис агуулаагүй ус буюу улам хатуулагтай ус гардаг. Хатуулгыг бууруулахын тулд олон удаа цэвэршүүлэх шаардлага гарна. Дагаад хөрсний бохирдлоос үүдэлтэй нянг устахын тулд хлорын уусмалыг их хэмжээгээр хийхээс өөр аргагүй болдог. Хлор бол XXI зууны чимээгүй тахалд тооцогддог. Наанадаж л хорт хавдар үүсэх нөлөөлөх шалтгааны нэг тооцогдож байна.

-Тэгвэл усыг хлороос өөрөөр яаж цэвэршүүлэх боломжтой юм бэ?

-Цэвэр усны  хоолойнуудыг солих хэрэгтэй. Ган, зэс гээд сонголт бий. Зэсийн ордоороо бид дэлхийд гайхагддаг биз дээ. Удахгүй гангын үйлдвэр ашиглалтад орно. Мэдээж зардал өндөр гарна. Гэхдээ хүн амын эрүүл мэндийг бодвол бид сонголт хийхээс өөр замгүй. Нөгөөтэйгүүр, усыг шүүлтүүрийн аргаар цэвэрлэж уух нь олширсон. Гэтэл дэлгүүрээс өнөө баллонтай “амьгүй” усаа худалдаж аваад дахиад шүүж, цэвэршүүлэхээр тэр ямар ус болж хувирах уу. Та юу гэж бодож байна.

-Харахад л “ус” гэж үү?

-Яг зөв. Харахад л “ус”. Гэхдээ ямар ч эрдэс бодисгүй, амьгүй ус. Шим тэжээл гэж та мэднэ. Шим тэжээлгүй хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд ямар хортой билээ. Яг түүн шиг ямар ч эрдэс бодисгүй ус хэрэглэх нь эрүүл мэндэд маш  их хортой.

-Булгийн усанд хүний биед шаардлагатай эрдэс бодис бүгд агуулагддаг гэдэг. Тиймдээ ч Дондогдуламын рашаанаас эхлээд булаг, шандны усыг хэрэглээнд түлхүү хэрэглэдэг. Савалсан уснаас арай илүү чанартай байж чадах уу?

-Би түрүүн хэлсэн. Хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн гэж. Тиймээс ялангуяа Дондогдуламын рашааныг хэрэглэж огт болохгүй. Тойроод нүхэн жорлонгоор дүүрэн гэр хороолол байдаг биз дээ. Маш олон эрдэсийн нэгдэл, 50 гаруй менералтай. Үнэхээр гайхамшигтай рашаан. Харамсалтай нь хүний зохисгүй үйлдлээс болж нянгаар бохирдсон. Тиймээс ууж болохгүй.

-Орчин үед ямар ч бохирдолтой усыг цэвэршүүлдэг төхөөрөмж олноор гарсан байсан. Аяга, сав суулганаас эхлээд. Та харсан л байх. Энэ нь хэр найдвартай эд юм бол?

-Төхөөрөмж бол төхөөрөмж. Хүн шиг оюун ухаангүй. Ашигтай эрдэсийг нь авч үлдээд “Ашиггүй нь энэ байна” гэж ялгахгүй. Энэ утгаараа Америкаас эхлээд Европид ус шүүгч хэрэглэхээ больсон. Та санаж байгаа бол “Ус цэвэршүүлэгч сууриллуулна. Зээлээр олгоно.” гэж хүн бүрийн утас руу залгаж, хаалга тогшдог байсан даа. 2014 - 2015 оны хооронд яг ийм үйлчилгээ үзүүлдэг 20 гаруй компани байгуулагдаж, 20 мянга гаруй айлд ус цэвэршүүлэгч сууриллуулсан. Энэ төхөөрөмж нь дэлхийн зах зээлээс аль хэдийнэ арчигдаж, үйлдвэрлэгдэхээ больсон төхөөрөмж. Гэтэл эдгээр компаниуд хятадад 400 - 500 мянган төгрөгөөр үүнийг үйлдвэрлүүлээд айлуудад 3 саяар шахсан. 20 мянгыг 3 саяар үржүүлэхээр 60 тэрбум төгрөг болно биз дээ. Энэ мөнгө аль хэдийнэ хил давсан. Өөрөөр хэлбэл, сүлжээний бизнес эрхлэгч гадныхан ийм луйвар  хийсэн байхгүй юу. Би үүнтэй тэмцсэн. Оюун доктороос эхлээд энэ салбарт судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэдтэй хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийсэн, холбогдох газар нь хүсэлт гаргасан. Ингэж байж үүнийг дарж авсан шүү дээ.

-Гэхдээ тухайн үед үнэхээр л итгэл үнэмшил төрөхөөр зүйл ярьдаг байсан шүү дээ. Тиймдээ ч 20 гаруй мянган өрх шүүлтүүр тавиулсан байх?

-Тэгж байж л таны мөнгийг луйвардана биз дээ. Ингэж итгүүлдэг. Крантнаас чинь ус тосч аваад эхлээд харуулна. “За хараарай. Ийм тооны бактер, нян байна.” гэнэ. Дараа нь шүүлтүүрээ залгаад “За хар, түрүүний нянгын 99 хувь нь байхгүй болсон байгаа биз.” гэдэг. Гэтэл уснаас юуг устгасан болж таарч байна.

-Таны түрүүн хэлээд байсан ашигтай бактер уу?

-Яг тийм. Крантны усанд 200 орчим эрдэс минерал агуулагддаг гэж би хэлсэн. Үүнийг нь нян гэж иргэдэд ойлгуулангуутаа цэвэршүүлдэг. Ингээд таны крантны ус цэвэрхэн боллоо гэдэг. Ингэж луйвар хийж болохгүй ээ.

- Эрдэс бодисгүй усыг хэрэглээндээ хэрэглэх нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ?

-Маш олон сөрөг нөлөө үзүүлнэ. Ясны сийрэгжилт болно. Зүрх судасны өвчин, халдварт өвчинд өртөмтгий болно.  Шүд нь амархан хорхойтно. Шүдэндээ ломбо тавиуллаа гэхэд амархан унана. Царай шарангуйлна. Эрүүл мэндэд ийм хортой болохоор нь  “Нийслэлийн хөрс бохирдсон. Усын эрүүл ахуй чанар, стандарт хангахаа болилоо.” гэж эрдэмтэд нь дуугарахаар төрийн эрх баригчид тоохгүй байгаа биз дээ. Тоосон ч “Ингэж болохгүй” гээд амыг дор нь барьчихдаг. Энэ бол бодит байдал. Би үүнийг хаана ч хэлнэ. Утаа гаргадаг, гаргадаггүй гээд зуухыг ялгаж байгаа биз дээ. Түүн шиг хүний биед шаардлагатай эрдэс бодис агуулсан, агуулаагүй, нянтай, нянгүйгээр нь ялгаж салгах шинжилгээг тогтмол хийх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хаа дуртай газрын сүлжээний бизнес эрхлэгчид орж ирээд дураараа авирлаж байна. Уг нь ус бол стратегийн бүтээгдэхүүний нэг шүү дээ.

-Нээрээ л эзэнгүйдсэн салбар байх шүү. Дуртай бүхэн нь худаг ухаж, шинжилгээ хийлгэсэн болоод ус савладаг болсон байна лээ?

-Наадахыг чинь ойлгуулах гээд ядаж явна. Мэргэжлийн хяналтын газар гэж юу хийдэг ч байгууллага юм, бүү мэд. Аль ч улсаас, ямар ч шүүлтүүр оруулж ирээд зарахад шалгалт хийхгүй. Тиймдээ ч Казахстаны сүлжээчид тэрбум, тэрбумаар луйвар хийж байна. Бод доо. Казахстаны 20 гаруй компани 300 мянган төгрөгийн усны шүүлтүүрийг 3 саяар шахсан. Ингэхдээ 200 гаруй хүүхдийг өдөр, шөнөгүй айлууд руу  явуулж, ухуулга хийлгэсэн гээд. Аймаар байгаа биз дээ. Иргэд үүнд нь итгээд худалдаад авчихсан.

-Та Оюун, Балсансүрэн доктортой хамтарч эдгээр компаниудыг ШӨХТГ-аар шалгах хүсэлт гаргаж байсан гэсэн. Шалгасан юм болов уу?

-Шалгаагүй. Шалгаагүй юм чинь арга хэмжээ авахгүй нь ойлгомжтой биз дээ. Үүнийх нь горонд монголчууд 60 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон. ОХУ, Казахстанд болсон сүлжээний луйвар юм билээ.

-“Жи тайм” шиг юм уу?

-Бараг л.

-Төрсөн эмэгтэйчүүдийн арьс харлаж, үс ихээр унадаг. Яг энэ үед нь цайртай ус уух нь алдсан эрдэс бодисоо хангадаг гэж хүний их эмч Дугархүү хэлж байсан. Энэ үнэн юм болов уу?

-Үнэн байлгүй яах вэ. Хүний биед 700 нэр төрлийн бодисын солилцоо явагддагаас 300 гаруйд нь цайр оролцдог. Оролцохдоо катлизатор буюу эрдэс менералыг идэвхжүүлэх байдлаар оролцдог. Жишээлбэл, Д витамин дутагдвал кальц ясанд шимэгдэхгүй. Ясанд кальц шимэгдсэн ч яс өвдсөн хэвээр байна. Яагаад гэвэл цайр байхгүй бол кальц ажиллахгүй. Нэг ёсондоо хүний биеийн бодисын солилцоог хурдасгах үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг. Үүнд онцлууштай нь “Ospring Mongolia” компанийн оруулж ирдэг хэд хэдэн бүтээгдэхүүн бий. Үүний нэг нь цайр агуулсан ус эрдэсжүүлдэг бүтээгдэхүүн. Энэ яадаг вэ гэхээр крантны усны бохирыг өөртөө авч шүүдэг. Ингэхдээ хлорыг 99,8 хувь буюу ерөндөг хэлбэрээр устгадаг. Үүнээс өөр ямар ч ус цэвэршүүлэгч, шүүгч хлорыг устгаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, тухайн усанд агуулагдах ашигтай эрдэс бодисыг устгахгүйгээр зөвхөн хлорыг ион болгож,  цайраар баяжуулдаг. Дээр нь усанд цайрын агууламж нэмэгдэхээр таны хэлснээр үс, хумс унахаа болино. Арьс цайрна, биеийн илүүдэл жин хаягдана гээд маш олон давуу талыг бий болгодог.

-Бүтээгдэхүүнийг хэдэн компани үйлдвэрлэдэг юм бол?

- Миний мэдэхээр Монголд нэг л компани борлуулдаг. АНУ-ын “НАСА”-гийн патентиар энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Иодыг давсаар, төмрийг шар буурцагнаас авч болдог шиг цайрыг усаар дамжуулах нь зүйтэй юм гэж эрдэмтэд шийдсэн. Энэ дагуу “Ospring”компани энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх патентийг авч, дэлхийн 50 гаруй улсад бүтээгдэхүүнээ худалддаг. Сүүлийн үед цайр, мөнгөний хосолмол зэрэг бүтээгдэхүүн худалдаанд гарлаа гэсэн яриа байна лээ. Тийм зүйл огт байхгүй шүү гэдгийг иргэдэд хэлэх нь зүйтэй болов уу.

-“Ospring” брэндийн цайрын савхыг хэдэн жил хэрэглэх боломжтой юм бол?

- Энэ бол үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн. Бараг мөнгө зарцуулахгүйгээр шүлтлэг ус болон цайрыг авах боломжтой. Хужир шүү, эрдэс менералтай учраас “Хужирт” ус бусад уснаас илүү үнэтэй байдаг. Түүн шиг Цайрын нэг савхаар өдөрт 4 литр ус гээд тооцвол бүтэн нэг жил хэрэглэх боломжтой.

- Цаг зав гарган бидэнтэй маш чухал сэдвээр ярилцсанд баярлалаа.

 - Чамд ч бас.

Г.Алимаа

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.126.89.124)
    Mergrjliin hunii ug gedeg yamar saihan buguud heregtei sedev be
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • өрнөх (66.181.164.222)
    ҮНЭХЭЭР ЗӨВ СЭДЭВ ХӨНДЖЭЭ. БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ГЭЖ ЗӨВХӨН ТӨЛБӨР АВАХ ТАЛААР ШИЙДВЭР ГАРГАДАГ НЭГ ЯАМ БАЙНА. ЭНЭ УС РАШААН ЧИНЬ БОХИРДООД ДУУСЛАА. УЛААНБААТАР ХОТЫН ГАЗАР ОЛГОДОГ ЭРХТЭН ТУШААЛТНУУД БАЙНА. ХЭЗЭЭ Ч ХЭНИЙ ГАРААР БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ ГАНЦХАН ЗҮЙЛ ЧИНЬ ЭНЭ УС, РАШААН ШҮҮ ДЭЭ.
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    12 цаг 39 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    13 цаг 4 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    13 цаг 11 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 27 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    14 цаг 6 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    14 цаг 31 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    14 цаг 38 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    15 цаг 18 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    15 цаг 41 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    17 цаг 33 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    17 цаг 38 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    18 цаг 9 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    18 цаг 34 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    18 цаг 36 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    18 цаг 52 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    18 цаг 57 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    19 цаг 5 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    20 цаг 15 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    20 цаг 21 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК