Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дарханчууд "паркгүй" болж, монголчууд химийн бодистой мах, ногоо зооглодог болох нь ээ

2019-5-26
0
ЖИРГЭХ

Нэг хэсэг үхрийн цул мах нэг кг нь 15 мянган төгрөг хол давав. Энэ юу ч биш. "Меркури" худалдааны төвд кг нь 25 мянга хүрсэн гээд л бодчих. Монголчууд 66 сая малтай гэж улсын тооллогоор тоологдсон ч махныхаа үнийг дийлэхээргүй болжээ. Мах ховордсон энэ үеийг далимдуулан муудсан махыг химийн бодистой хольж өнгө хувиргах замаар шинэ болгон зарах гэж байсан хятадуудыг баривчлав. Эмээлт захын ойролцоох агуулахад 20 тонн муудаж, өмхийрсөн мах хадгалж байсан БНХАУ-ын иргэнийг баривчлах үеэр энэ үйлдэл нэг биш нэлээд хэд дэх удаагийнх байх магадлалтай сэжиг илэрсэн гэж байгаа. Аймшигтай. Химийн бодистой муудсан махны хэрэгтэй зэрэгцэн химийн бордоогоор бордсон хүнсний ногоог Монголд тариалахыг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцэл нэмэгдэв.

Учир нь БНХАУ-ын “Тяньжин Фүүдс” компанид 50 га газрыг хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх асуудал яригдаж байгаа. Тэдэнд зоиулан хүлэмж эрхлүүлэхээр 50 га хоёр газар бэлдсэн бөгөөд тус компанийн зүгээс газраа сонгочихвол ус, цахилгаан зэрэг дэд бүтцийг манай талаас шуурхайлан шийдэж өгнө гэсэн юм. Монголын хүлэмжийн 90 орчим хувийг дангаар эрхлэх “Тяньжин фүүдс” компанийн хувьд улсын хэмжээнд хүнсний хэрэгцээний 6.5 хувийг л хангах талаар нийслэлийн Захирагчийн албанаас хэлж байгаа. Гэвч муудсан махыг химийн бодистой хольж байсан дээрх асуудлаас харахад тус компани чанартай хүнс тариална гэдэг нь нэг л итгэл төрүүлэхээргүй сонсогдоно. Ер нь БНХАУ олон сая иргэдээ тэжээхийн тулд химийн урвал өргөн ашигладаг гэж яригддаг. Бүр нотлогдсон зүйлс ч олон. Тэгвэл хүн ам цөөн манайх шиг улсын хувьд хүнсний аюулгүй байдал үндэсний хэмжээнд яригдах аюулгүй байдлыг нэг гэдгийг бодох хэрэгтэй.

Түүнчлэн энэ долоо хоногт эрдэмтэн судлаачдаас бүрдсэн “ЭГО-2019” эрдэм шинжилгээний хурал болсон. Уг хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85.7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг дүн гарчээ. Монгол Улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2010 онд 10 мянган хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ. Хамгийн гол нь сэтгэц, зан үйлийн эмгэг 30-54 насныхан дунд өндөр байгаа бөгөөд цаашид өсвөр үе болон хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мөн Дархан-Уул аймгийн залуус хүүхдийн парк дотор казино барих гэж байгааг эсэргүүцэн тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Залуусын хот гэж нэрлэгдэх тус хот Монголын хамгийн том соёл амралтын хүрээлэн буюу парктай. Гэвч тус аймгийн паркийн 44.5 га газрын 23.4 га-г орон нутгийн удирдлагууд бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Тухайлбал, тус аймгийн ИТХ дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн хурлаар 8.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газраас гаргах "хууль бус" шийдвэр гаргасан байна. Энэ талаар Дарханы залуучууд эсэргүүцэл илэрхийлж, шүүхэд ханджээ.

Гэвч ИТХ нь хууль бус шийдвэрээ өөрчлөхөөр дөрөвдүгээр сарын 20-нд хуралдахдаа орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өөрчлөх тухай мөн л хууль бус шийдвэр гаргасан байна. Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийн газарт казино, зочид буудал барихаар Солонгосын компаниар зураг төсөл хийлгэсэн байсан талаар тус аймгийн Залуучуудын холбооноос мэдэгдсэн юм. Хүүхэд, залуусыг чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулж бүтээн байгуулалт хийхгүй мөртлөө өөрсдийн эрх ашгийн төлөө хүүхдийн паркийн газраас булааж үйлчилгээний газар барьдаг чулуун зүрхт хэмжээгүй мэдэлт “хурган” дарга нарыг яах вэ. Үүнээс гадна чимээгүй тахал гэгдэх сүрьеэгийн өвчлөл, халдвар нийгмийг айдас, хүйдэст авхуулах болсон нь олон удаагийн шинжилгээгээр батлагдав. 2016 онд сурагчдын дунд хийсэн шинжилгээгээр 10 орчим хувь нь далд сүрьеэтэй гэж гарчээ. Түүнчлэн гаднын иргэдийг залилдаг байсан Нигерийн иргэнийг баривчилж, Улаанбаатарт үйлчилгээнд явуулах боломжтой цахилгаан галт тэрэг танилцуулсан, тарагнаас гарсан хулгана гэрийн нөхцөлд орсон болох нь шинжилгээгээр батлагдсан долоо хоног болж өнгөрлөө.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.43.213)
    Хятадууд хаалгаар дайрч орж ирээд ийм юм хийгээд байгаа юм бишээ.Манай төр засаг бидний сонгосон тэр хүмүүс тэдэнд тийм боломж олгоод байгаа юм.Өнгөрсөн өвөл хятадууд мах ихээр нь аваад хямдараагүй тэр үед хэрэв арай ухаантай урагштай дарга нар байсан бол арга хэмжээ авах байсан.гэвч тэд маань сандал ширээний хэрүүлээ хийж биднийг мартсан.одоо сэрцгээж юунаас болов гэж судалж байгаа гэсэн.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    12 цаг 39 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    13 цаг 4 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    13 цаг 11 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 27 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    14 цаг 6 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    14 цаг 31 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    14 цаг 38 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    15 цаг 18 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    15 цаг 41 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    17 цаг 33 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    17 цаг 38 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    18 цаг 9 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    18 цаг 34 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    18 цаг 36 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    18 цаг 52 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    18 цаг 57 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    19 цаг 5 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    20 цаг 15 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    20 цаг 21 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК