Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Баатарбилэг: Манай улсад цэцэрлэгийн 1 багшид 33 хүүхэд, бага ангийн багшид 30 хүүхэд ногдож байгаа

2019-5-27
0
ЖИРГЭХ

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганд Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. 

“Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” хэсэгт НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Бээжин дэх салбарын захирал Мариелза Оливэйра,  Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг нар илтгэл тавилаа.

Хуралдаанд “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын боловсролын үйлчилгээний хүртээмж, сургалтын орчин хийгээд тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, багш бэлтгэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах талаар туршлага, нөхцөл байдлаа танилцуулав. Илтгэлд дурдсанаар, өнөөдөр манай улсын нийт хүн амын 32.6 хувь буюу 1.0 сая гаруй хүүхэд, залуучууд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үүнээс 24.7 хувь нь цэцэрлэгт, 56.8 хувь нь ерөнхий боловсролын сургуульд, 3.5 хувь нь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд, 14.9 хувь нь их, дээд сургуульд тус тус суралцдаг байна. 2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар хамран сургалт сургуулийн өмнөх боловсролд 81.9 хувь, бага боловсролд 96.4 хувь, суурь боловсролд 95.5 хувьд хүрээд байгаа нь дэлхийн төдийгүй бүс нутгийн дунджаас сайн үзүүлэлт боловч тулгамдсан асуудлуудын нэг ажээ. Хичээлийн байрны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2018 онд нийт 27 цэцэрлэг,  11 сургууль, 7 дотуур байрын барилгыг ашиглалтад хүлээн авч, хүчин чадлыг нэмэгдүүлж байсан бол 2019-2020 онд 174 цэцэрлэг,  138 сургуулийг  барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.

Тэрээр, хүн ам өсөж, шинээр сургууль, цэцэрлэг ашиглалтад орохын хэрээр бидэнд багшлах боловсон хүчний нэмэлт эрэлт хэрэгцээ үүсч байна. Мэргэжлийн багшийн хангалт 2019 оны байдлаар цэцэрлэгт 92 хувь, ерөнхий боловсролын сургуульд 97.2 хувьтай байна. Багшийн хангалт төв, суурин газруудад шийдвэрлэгдсэн боловч хөдөө орон нутагт дутагдаж байгаа нь  хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшихэд тулгарч байгаа бэрхшээлийн нэг болж байна. Манай улсын цэцэрлэгийн 1 багшид 33 хүүхэд,  бага ангийн багшид 30 хүүхэд ногдож байхад Ази, Номхон далайн бүсэд цэцэрлэгийн багшид 18, бага ангийн багшид 16, дэлхийн түвшинд цэцэрлэгийн багшид 16, бага ангийн багшид 19 хүүхэд ногдож байна.

Өргөн уудам нутагт цөөн хүн тархан суурьшдаг манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургах нь тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн цэцэрлэгт хамран сургах зохицуулалтыг тусгасан гэдгээ парламентчдад илтгэв.

Чуулганы хоёрдугаар хэсэг буюу “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” хуралдааныг УИХ-ын гишүүн, ОУПХ-ны Нэгдсэн үндэстний байгууллагын асуудлаарх Байнгын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал даргаллаа.

Олон Улсын Парламентын чуулган тавдугаар сарын 27-28-ны турш үргэлжлэх энэхүү чуулганаар бүс нутгийн улс орны парламентын төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөл

1.  Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн

2.   Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь

3.  Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь

4.   Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэж, гарсан саналыг Төгсгөлийн баримт бичигт тусгах юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.9.42.240)
    Энэ сайданцар яг одооноос гараад сургуулиудаад ороод үзээчээ!!! Юун 30хүүхэд вэ???нэг ангид 40, 50 ,60 , хүүхэд байна.Тоо мэддэггүй юмуу.Сургуулиудаад явж ангибүриин хүүхдүүдэээ тооолооод яг тоолсон тоогоо хэлээч.Тэнэг мал шиг юм
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.27.159)
    Солонгос улс хувийн сургууль бдаггүй. Боловсролыг ялгаварлахгүй ижил тэгш хүртэх ёстой гэнээ. Тиймээс ЕБС - н сургалт нь чанартай бүгд ижил өндөр шаардоага тавьдөг гэнэ. Бид Солонгосоос сурах юм биш үү??? Сайд аа !!!!
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    12 цаг 35 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    13 цаг 0 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    13 цаг 8 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 24 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    14 цаг 3 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    14 цаг 28 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    14 цаг 34 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    15 цаг 15 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    15 цаг 37 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    17 цаг 30 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    17 цаг 35 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    18 цаг 6 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    18 цаг 31 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    18 цаг 33 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    18 цаг 48 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    18 цаг 54 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    19 цаг 2 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    20 цаг 12 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    20 цаг 18 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК