Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 байрны есөн давхараас 57 настай иргэн М цонхоор үсрэх гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тэрээр амиа хорлох гэж байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 7 км замыг туулан 19:57 цагт очиж, хажуу айлын цонхоор орж иргэн М-г аюулгүй газарт буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.