Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Биднийг дэлхий харж байна

2019-5-29
0
ЖИРГЭХ

Ийн бодол тээн явсаар Фатих багштай уулзсан юм. Учир нь, саяхнаас “Танайд зочилъё” булан нээж ээлжит зочноороо “Эмпати” сургуулийн багш Фатих Авшарыг урьж ярилцлага хийн хүргэж байсан билээ. Монгол оронд ажиллаж амьдрахаар зорин ирсэн тэрбээр анх Монтурк хэмээн танигдсан Дарханы Эмпати сургуульд ажиллаж байсан талаараа, шавь нартаа өөрөөсөө илүү итгэдэг нэгэн. Үүний илрэл гэлтэй түүний эхнэр эрүүл мэндийн асуудалд ороход шавь нарынхаа ур чадварт итгэж байсан болохоор Монголд эмчилгээ хийлгэж амжилттай болсон, шавь нарынхаа гайхалтай ур чадварыг харахаар багшийн мэргэжлээрээ бахархдаг талаараа баясалтай ярьж байсан багш маань манай редакцид хандлаа.

Энэ удаад Фатих Авшар багш сэтгэлийн шаналалтай, айдастай байгаа нь мэдрэгдэж байлаа. Фатих Авшар багш бол 2002 оны наймдугаар сарын 21-нд Монголд анх ирсэн. Турк нутгийн эгэл нэгэн малчны гэрээс дээд боловсрол эзэмшсэн залуу. Түрэгийн эзэнт гүрний өлгий нутагт очиж багшлах гэсэн гэгээн мөрөөдлөөр Монголд ирсэн нэгэн. Өөр, өөрийн шалтгаан, өөр өөрийн мөрөөдлөөр Монголд ирж ажилласан олон турк багш нар байсан. Сүүлийн жилүүдэд ихэнх нь буцсаар одоо цөөхөн хэдэн багш үлджээ.

Фатих Авшар багш энд хөдөлмөрийн гэрээ нь дуусч, өөр улсад ажиллах урилга хүлээн авч, явах гэсэн боловч Монголын хилээр гаргахгүй байгаа аж.

Үнэхээр Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн бол явуулахгүй байх нь зөв. Гэтэл огт тийм зүйл байхгүй атал паспортыг нь хүчингүй болгосон гэсэн шалтгаанаар манай Гадаадын Иргэн харьяатын газраас тэднийг хил нэвтрүүлэхгүй байгаа юм байна. Монгол Улсын хилээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа биш бол гаднын иргэн гарах хүсэлтэй байгаа бол гаргаад явуулах ёстой. Гэтэл манайхан зөвхөн Туркийн ЭСЯ нот бичиг явуулсны төлөө ингэж их анхаарал тавьж тэднийг гаргахгүй байгаа нь эргээд сэжиг төрүүлэм байна.

Турк багш нарыг төлөөлж байгаа бие төлөөлөгч У.Батбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад Турк манай улс хоёр “Өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа этгээдийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх зорилгоор харилцан шилжүүлэн өгөхөөс бусад тохиолдолд тийм зүйл үгүй” гэдгийг гэрээгээр зааж өгсөн ажээ. Өөрөөр хэлбэл Туркийн зүгээс ХЗДХ-ийн яаманд албан ёсоор хандсан бол албан шугамынх болох байв.

Гэтэл Туркийн зүгээс гэрээнд заасан ямар ч хүсэлт ирүүлээгүй зөвхөн паспорт хүчингүй гэсэн бичиг явуулсны төлөө ГХЯ-наас бичиг явуулж, Гадаадын иргэн харьяатын газар идэвхийлэн хөдөлж байгаа нь анхаарал үнэхээр татаж байгаа юм. Ер нь сүүлийн үед дэлхий нийтээрээ турк багш нарын хувь заяаг шийдэхэд тухайн улс орон хэр анхаарч байгааг тун нарийн ажиж байгаа билээ. Ялангуяа өнгөрсөн жил Косовогоос зургаан турк багшийг хулгайлан авч явсан хэргийн дараагаас бүр ч чухалчлан авч үзэх болсон. Угаасаа 2016 онд Туркт гарсан төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гээчийн дараа олон мянган боловсролтой сэхээтэн иргэд баривчлагдаж, шоронд орж, эрүүдүүлэн шүүлгэж, бас олон тооны багш нарыг нутагт нь албадахыг нь албадаж, хулгайлахыг нь хулгайлж авчирч байгаа билээ. Энэ асуудалд Европын улс орнууд маш ихээр эгдүүцэж, хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр гишгэчиж байгааг шүүмжлэх болсон юм. Ялангуяа эрх мэдэлтнүүдэд нөлөөлж, дайлж цайлж, бэлэн мөнгө атгуулах гэх мэт явуургүй аргаар гадны улс орнуудад амьдарч байгаа турк багш нарыг хулгайлж авчирсан гэдэг дээр буруутгадаг.

Косовогийн хувьд Европын холбоонд элсэхийнхээ өмнө ийм асуудалд орж, Ерөнхий сайд нь бид үүнийг мэдээгүй, ТЕГ-ын дарга дур мэдэж хийсэн гэж нөгөөхөө огцруулж асуудлаас мултарч байсан удаатай. Үнэхээр мэдээгүй байсан уу, эсвэл ТЕГ-ын дарга нөхөр ар мэхэнд нь орж, халаасандаа хэд гурван цаас хийсэн байсан уу ямар ч байсан дэлхийн хэмжээний дуулиан болж байв.

Манайд ч гэсэн турк багшийг хулгайлж авч явах гэсэн оролдлого гарч, нисэх дээр тусгай үүргийн онгоц ирж хэсэгтээ гадны хэвлэлүүдэд бичигдэж байсан билээ. Дэлхий нийтээрээ Туркийн арга барилыг сайтар мэдэх болсон. Энэ хэдэн багш нарын паспортыг хүчингүй болгож, удахгүй визний хугацаа нь дуусахаар албадан нутаг руу нь явуулна гэдэг бид Косовогийн нөхдөөс огтхон ч дутахгүй байгаа гэдгийг дэлхийд харуулна.

Гэтэл манайхан Монголд гэмт хэрэг хийгээгүй, Интерполоос эрэн сурвалжлагдаж байгаа л биш бол паспорттой байтугай паспортгүй нөхдийг ч хаашаа нь хамаагүй хилээрээ гаргаж байхыг чухалчилдаг. Тэгж ч ирсэн. Тэгсэн атлаа хилээр гармаар байна гэдэг хүсэлтээ тавьсан турк багш нарыг гаргахгүй байгаа нь ямар учир шалтгаан байна гэж хардахад хүргэж байгаа юм. Фатих багш “Би хүсч мөрөөдөж ирсэн, эртний сайхан түүхтэй, олон жил амьдарч ээнэгшсэн Монгол орноосоо гэмт хэрэгтэн шиг гарч явмааргүй байна. Одоо хэдхэн хоноход миний визийн хугацаа дуусна. Тэгвэл би хууль журам зөрчсөн хүн болно. Надад ямар ч асуудал байхгүй байхад яагаад гаргахгүй байгааг би ойлгохгүй байна” гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хэлж байлаа. Паспорт нь хүчингүй болсон гэж нэрс нь ирсэн найман багшийн дунд Фатих багш бас түүний гэргийн нэр багтжээ. Тэдний хэдэн багш ГИХГ-ын албаныхантай уулзаж ярилцах үед Фатих багш “Энэ жагсаалтад эхнэр бид хоёрын нэр байна. Хэрэв бид хоёулаа Турк руу албадан очиход хүрвэл бидний хүүхдүүдэд хэн үлдэх вэ. Аав нь ч, ээж нь ч байхгүй” гэж хүн ёсны хувьд асуухад албаны дарга юу ч хариулалгүй булзааруулаад өнгөрчээ.

Одоогоос гурван жилийн өмнө Т.Эрдоганы засаг захиргааны эсрэг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсан талаар бүгд мэднэ.

Т.Эрдоган энэ хэрэгт шашны зүтгэлтэн, өөрийн нэгэн цагийн анд Ф.Гулленийг хардсан бөгөөд энэ цагаас эхлээд дэлхийн өнцөг булан бүрт байгаа турк багш нарын зовлон эхэлсэн гэж болно. Үнэндээ энэ хэрэгт тэр хүн яг холбоотой байсан уу, бүхий л турк сургуулиудын багш нар холбоотой юу хэн ч мэдэхгүй. Монголд 6-18 жилийн турш багшилж байгаа энэ эгэл жирийн багш нар холбоотой гэдэгт итгэхэд бэрх. Гэвч тэднийг нутаг руу нь буцаах, гадны ЭСЯ-д дээрээ тэдний паспортыг нь сунгахгүй зэрэг янз янзаар арга хэмжээ авч байсан бол одоо хүчингүй болгох гэсэн явуургүй арга хэрэглэж байгаа юм байна.

Турк багш нарыг хууль эрх зүйн үүднээс төлөөлж байгаа бие төлөөлөгч тэднийг хилээр гаргахгүй байгаатай холбогдуулан үнэхээр гэмт хэргийн шинжтэй юм уу, хэрэг хийж, зөрчил гаргасан уу гэдгийг тодруулахаар хууль хүчний байгууллагуудад хандахад гурван прокурорын байгууллагаас энэ хүмүүс хууль зөрчөөгүй, гэмт хэргийн шинжтэй биш, хилийн хориг албан ёсоор тавигдаагүй гэсэн хариу албан бичиг ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, хилийн хориг тавих прокурорын зөвшөөрөл олгоогүй байхад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГИХГ энэ хүмүүсийг хилээр гаргахгүй, хууль бусаар паспортыг нь хүчингүй болгож, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа ажээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Хүний эрх комиссын дарга Ж.Бямбадорж нарт албан захиа илгээгээд байгаа аж. Мөн төрийн байгууллагууд хууль зөрчиж байгаа тул Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Энэ бол зөвхөн хэдэн гадаад нөхдийн ч хэрэг биш дэлхий анхаарч харж байгаа хэрэг. Турк багш нарын хэргийг тухайн улс хэрхэн шийдэж байгаагаар нь улс орны ардчиллын хэм хэмжээг гаргаж байгаа гэхэд хилсдэхгүй.

Зарим улс орон Туркийн өнөөгийн засаг захиргаанаас зээл авч, зарим хурган дарга нар явцуухан эрх ашгаа гүйцэлдүүлж, хүүхдүүдээ Туркт сургаж, ажиллаж амьдруулдаг нь ил болж эхнээсээ дэлхийн шившиг болоод явж байгаа.

Монголын хувьд өнгөрсөн жил хулгайлагдаж байсан Турк захирлыг авч үлдсэнээрээ өөрсдийгөө ямархуу үндэстэн бэ гэдгээ баталж байсан удаатай. Өвгөн багш ч гэсэн монголчуудад талархаж байгаагаа илэрхийлж захиа бичиж байсан. Хэдхэн хоногийн өмнө баяр баясгалантайгаар төгсөгчдөө, сурагчдаа танилцуулж байсан Фатих багш амь, амьдрал, хувь тавилангийн асуудал нь тулаад ирсэн учраас үнэхээр санаа зовж буйгаа бидэнтэй хуваалцсан.

Тэрбээр “Би монголчуудыг эртнээс эрмэг зоримог, аливаад шударга ханддаг. Ядарсанд тусалж, чадарсныг дарж ирсэн үндэстэн гэж боддог. Төв Азийн цээжинд бадамласан бүс нутагтаа цорын ганц ардчиллын бамбар болсон Монгол улс эгэл хэдэн багш нарын талд байна гэдэгт би итгэсээр байгаа. Гадны хэвлэлүүд бидэнд хандаж ярилцлага авах саналаа илэрхийлсэн.

Тэд энэ хэргийг анхааралтай ажиглаж байна. Би сургуулиа төгсөөд Монголд ирсэн. Дунд нь нутаг буцахдаа төгсөгчдөө тэнд суралцахад нь тусалж холбодог гүүр болж ажиллаж байгаад ирсэн. Ерөөсөө л монгол хүүхдүүдийнхээ дунд бужигнаж, шуугисаар 18 жилийнхээ амьдралыг өнгөрүүлжээ.

Аливаад шударга ханддаг монгол хүмүүс энэ хэрэг явдал дээр хүмүүнлэг, хүн хүнээ хайрласан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” хэмээн гунигтайхан ярьж байв. Ер нь энэ хэрэг юу болоод байна вэ. Гаднын хүчний байгууллага манай нутагт дэвсгэрт гүйцэтгэх ажиллагаа хийхэд бид доромжлуулаад дуугүй өнгөрсөн. Манай талын оролцоо ямар байсныг талаар иргэд ямар ч мэдээлэлгүй дарагдаад өнгөрч байгаа. Хурган дарга нарын жижиг ашиг сонирхол байна уу? Ямар ч тохиолдолд Монгол Улс хүний эрхийг дээдлэн, эрх мэдэлтнүүд биш эгэл жирийн хүмүүсийн талд зогсч байх учиртай. Эцэст нь хэлэхэд биднийг дэлхий харж байна.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Сэргэлэн (182.160.33.91)
    Чи түркүүдын гар хѳл болсон байна хѳѳгѳѳд гарага манай монгол улсаас хурдан зйил түркүүд манай монгол улсад хэрэгүй түркүүдыг нүүр ѳгѳж болохгүй анхаар ?????????????????????????????????????????
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.107.72)
    хөөгөөд гарга...
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
    • Оркод
      Монголд чамаас илүү зүйл хийжээ. Чи ер нь үе үе архи гудархаас өөр юм юу хийсийн бол? Чам шиг орк ацнуудаас болж энэ улс чинь мордор болчоод байна хахаха
      2019 оны 05 сарын 30
  • sergelen (182.160.33.91)
    ТҮРКҮҮД БОЛ ХУДЛАА ИНЭЭСЭН ПЙЗДААНУУД
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • sergelen (182.160.33.91)
    ТҮРКҮҮД БОЛ ГИЧИЙ ПЙЗДАА ЗАЙЛ ЛААЛАР
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • sergelen (182.160.33.91)
    ТҮРКҮҮД монголоос зайл ??? УБ ТҮРК АЙРЛАНИС МОНГОЛООС ЗАЙЛАЧЭЭ ЛАЛИЙН ШАШИЙНТАЙ ХҮМҮҮС ХУРДАН МОНГОЛООС ЗАЙЛ ПЙЗДААНУУД ХЭЗЭЭЧ НҮҮР ѲГѲЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ТҮРКҮҮД ДАВРАНА АЖИЛЧИЙД ХҮН БИШ АДГУУС УБ ТҮРК АЙРЛАНИС АНХААР ?????????????????????????????
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.24)
    Улсаасаа хүн баривчлуулж эрүүдэн шүүлт рүү өгч л дэлхийн булай болох гээд байх шиг байна даа
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.49.100)
    Ene turkuud yaasan ch hetsuu balai humuus yum... ene elchin saidiin yaam n yaatsan ch hetsuu garuud baidiin... edentei ingej sulbeldeed baih hereg baidag ch yumuu... Davartsan turkuuded davar gej heleh tsag n bolsiin baina. Manaihan gar hul bolood yavdagaa bolivol taarna
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    3 цаг 9 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 44 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    4 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    4 цаг 43 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    5 цаг 50 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    6 цаг 15 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    6 цаг 28 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    6 цаг 51 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    7 цаг 14 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    7 цаг 27 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    7 цаг 42 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    8 цаг 0 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    8 цаг 18 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    9 цаг 14 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    9 цаг 45 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    9 цаг 58 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    9 цаг 59 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    10 цаг 8 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    10 цаг 12 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    11 цаг 6 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК