зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Лхагва: Сурагчид маань “Цагийн юмыг цагт нь” гэсэн уриатай хичээллэдэг. Их үр дүнтэй шүү

2019-5-29
0
ЖИРГЭХ

 

Баянзүрх дүүргийн тэргүүний “Арвис” бүрэн дунд сургуулийн захирал А.Лхагватай ярилцлаа.

-Таны амьдралын түүхийг сонсч байхад их сонирхолтой түүх арвин юм билээ. Ингэхэд та яагаад багшлахаар шийдсэн юм бэ?

-Би 1971 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Анх төгсөөд Дорноговь аймагт хуваарилагдаж, Даланжаргалан суманд хоёр жил ажиллаад, Айраг сум руу шилжин нэг жил ажилласан. Тэгээд дээд сургуульд сурахаар конкурс өгөхөөр болов. Нөхөр маань тэр үед Багшийн сургуулийг төгсөөд тэндээ баянхуурын багшаар ажилладаг байсан юм. Би багаасаа математикийн хичээлд сонирхолтой, аймгийн олимпиадын дэд аварга байлаа. Тиймээс математикийн багш болох хүсэлтэй. Хотод сурахаар шалгалт өгөх гэтэл тэр жил математикийн багшийн хуваарь ирээгүй юм. Тэгээд шууд ажлаа орхиод Улаанбаатарт ирчихсэн. Хотод ирээд 48 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхлэв. Нөхөр маань Киевийн соёлын дээд сургуульд сурахаар явлаа. Би ч 48 дугаар сургуульд ажиллаж байтал дахин хүүхэдтэй болж, Төв аймгийн Борнуур сум руу хадмаа түшиж нүүсэн юм. Борнуурт математикийн багшаар ажиллалаа. Ер нь ажлын гараагаа гайгүй л эхэлсэн юм шиг байгаа юм. Аймгийн тэргүүний багш нарын нэг, сумынхнаа тэргүүний багшаар шалгарч байсан.

-Ажил, амьдралын эрхээр олон газарт ажиллажээ дээ?

-Тэгж хэлж болно. Хэд, хэдэн сургууль дамжиж ажилласан, олон хүмүүстэй нөхөрлөсний хүчинд юуг ойлгосон бэ гэхээр багш хүн өөрөө сэтгэл зүрхээ ажилдаа гаргаж чадах юм бол энэ хүүхдүүдэд ямар гоё нөөц байдаг гэдгийг. Зохион байгуулалтын жаахан ажил орно. Эцэг, эхчүүд маш сайн хүч байдаг.

Би Борнуурт байхдаа ч дээд сургуульд сурах хүслээ орхиогүй. Нөхрөө төгссөний дараа Улаанбаатарт шилжиж ирэв. Нөхөр маань Соёлын яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Хотод ирээд надад мэргэжлийн ажил олдоогүй, Гуравдугаар сургуульд номын санчаар эхлээд ажиллалаа. Нэг багш декритээ авахаар нь оронд нь багшилсан. Боломжийн ажилласан юм байлгүй, үндсэн багшаар авчихсан. Ер нь нөхөр бид хоёр гэр бүлээрээ дээд боловсролтой болно гэсэн хүсэлтэй байсан. Тэр үед дахиад л конкурсэд орохоор өргөдөл өгчихсөн. Гэтэл математикийн анги дахиад байдаггүй, орос хэлний ангийн хоёр хуваарь байна, шалгалт өгвөл өг гэлээ. Өгөөд тэнцээд, Орос хэлний дээд сургуульд суув аа. Тэр нь одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль. Хичээл ч эхэллээ, орчин цагийн хэл зааж байна. Би монгол хэлэнд тийм ч дуртай биш. Тэгэхээр нь ангиа солих зарлал сургуульдаа тавиад, Завханаас ирсэн хэлний багш залуу Сурганы ангид орчихсон байж таарав. Хоёул тохироод өргөдөл бичээд хүссэн ангидаа орж билээ.

-Хүссэн мэргэжлээрээ сурч эхэлсэн байх нь. Тэр хооронд Гуравдугаар сургуульдаа багшилсаар л байв уу?

-Тийм. Сургуульдаа багшлахынхаа хажуугаар эчнээгээр сурсан хэрэг. Төгсөхийн өмнө Хотын боловсролын газрын дарга Батмагнай дуудаж уулзаад “Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст зөвлөх багш хий” гэлээ. Би ч дааж авсан ангиа төгсгөчихмөөр байдаг, тэр тухайгаа хэлтэл хүлээж авсангүй. “Чамайг 40 хүүхдийн өмнө зогсоох байсан юм бол Багшийн дээдэд оруулж яах юм, Боловсролын газар хүнээ мэднэ” гээд явуулж билээ. Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст ажиллаж байхдаа би маш их зүйлийг ойлгосон. Хүн хэдий чинээ өргөн хүрээнд мэргэжлийнхээ юмыг харна, төдий чинээ өргөн сэтгэдэг. М.Горький “Амьдрал миний их сургууль”гэж бичсэнийг тухайн үед уншаад гайхдаг байсан. “Ямар сонин юм, их сургуульд сурч байж амьдралаа эхэлмээр юм” гэж. Гэтэл үнэн шүү, амьдрал өөрөө л их сургууль юм билээ.

Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст ажиллаж байгаад 45 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллах болсон. 45 сургууль Багшийн сургуулийн түшиц сургууль байсан. Би анх удаа тус сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага ангийг нээж байлаа. Тэр үед Хишигсүрэн гээд мундаг чадвартай, санаачилгатай залуу захирал байлаа. Гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхан маань Сүхбаатар дүүргийн бага ангийн математикийн цомыг авч байлаа. Тэр жил ч хувийн сургуулиа байгуулаад гарч байсан.

-“Арвис” сургуулийн түүх ингэж эхэлсэн байх нь ээ?

-45 дугаар сургуульд тооны анги нээсний дараа төрийн сургуульд болж байгаа юм ч байсан, болохгүй нь ч байсан. Миний нээсэн тооны анги бол ерөөсөө л хувийн сургуулийн загвар юм байна гэдгийг олж харсан. 70-80 хүүхдээс шалгалт авч 20 хүүхэд авдаг. Тэгээд бодохоор болох бүтэх зүйлийг би хийхгүй суугаад байна гэж бодоод хувийн сургууль байгуулъя гэж шийдсэн. Намайг сургууль байгуулахыг Хотын боловсролын газрынхан ч дэмжиж байсан. Ингэж манайх улсын хэмжээнд 26 дахь, Баянзүрх дүүргийн анхны хувийн сургууль болж байв. Намайг сургууль байгуулаад 45 дугаар сургуулиас гарахад захирал Энхтуяа их л дурамжхан байсан даа.

-“Арвис” сургууль одоо бол арвин их туршлагатай, амжилтын түүхтэй сургууль болжээ. Анх байгуулж байхад хүндрэл бэрхшээл бишгүй байсан уу?

-Хувийн сургууль байгуулах гол онцлог нь хүүхэд цөөн байх хэрэгтэй. Аж ахуйн ажил нь надад хэцүү байсан. Би дандаа сургалт хариуцаж ирсэн хүн. Анхны багш маань Чимэдлхам гэдэг найз минь байлаа. Тухайн үед 35 дугаар сургуульд хичээлийн эрхлэгч байсан бүсгүй. Мундаг дайчин, бүтээлч, зөв сэтгэлтэй. Миний ажил ингэж сайхан явж байгаа нь Чимэдлхам багшийн хүч юм.

-Сургуулийн энэ жилийн уриа “Цагийн юмыг цагт нь” гэж байгаа нь сонирхолтой, олзуурхууштай санагдлаа. Та бүхэн сургалтын хөтөлбөртөө хэрхэн анхаардаг вэ?

-Эхлээд бид математикаараа дагнасан. Дараа нь орос хэл заагаад, дэлхий нийтийн хэл гээд англи хэл рүү орсон. Ер нь энэ бол их явцуу ажил байсан. Ерөөсөө хүнийг хүн болгох хэрэгтэй юм байна. Гол нь хүүхдүүд цаг баримталдаг, хэлсэндээ хүрдэг байх нь чухал. Багш нар ч тэр. Одоогоос гурван жилийн өмнө Манлайллын хөтөлбөр гэж Монголд анх орж ирсэн. Анх хэрэгжүүлсэн нь манай сургууль юм. “Бяцхан манлайлагч” хөтөлбөр дэлхийн улс оронд байдаг юм билээ. Багагүй хугацаанд хичээллэсэн. Харамсалтай нь зарим эцэг эх дэмжээгүй, тиймээс бид зогсоосон. Гэхдээ тус хөтөлбөр манай сургуульд өгөөжөө өгсөн. Тус хөтөлбөрөөс сургуульд маань үлдсэн нь бий. Цагийн юмыг цагт нь хийж сурах, төгсгөлөө хүн төлөвлөсөн байхад дундаасаа хүн ухрах аргагүй байдаг. Үүнийг хүүхдүүдийнхээ сэтгэхүйд суулгахын төлөө ажилладаг.

Манайх нэг ангид нэг ээлжээр 20 хүүхэд хичээллүүлдэг. Тохитой, хувцсаа солино, өвлийн цагт ханиад томуу маш бага. Ийм л зүйлийг эцэг эхчүүд хүсдэг. Хамгийн гол нь зөв боловсрол, хүмүүжил, харьцаатай, хэний ч үгийг даадаг хүн болж төлөвших ёстой. Үүнд л бид маш их анхаардаг.

Ер нь манайх англи хэлний түвшин сайн. Шатрыг хоёрдугаар ангиас хөтөлбөрт оруулдаг. Мэргэжлийн багш онолоор заадаг. Хүүхэд хөгжүүлэх тал дээр төгөлдөр хуурын хичээлтэй. Гавьяат багш Баасанцэрэн заадаг. Воллейбол сагсны секцтэй. Өнгөрсөн жилээс уншлагын танхимтай болсон. Өдөр өнжүүлэхтэй.

-Сургуулийнхаа амжилтуудаас дурдвал?

-Манай сургууль 2004 онд “Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль” болсон. 2005 онд Шилдэг хувийн сургуулийн жагсаалтад дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн 2006 онд улсын хэмжээгээр Шилдэг менежмэнттэй хорин сургуулийн нэг болсон. Энэ хооронд манай хүүхдүүд олимпиад, уралдаан, тэмцээндсайн оролцож байсан.

Бид 2008 онд анхныхаа төгсөлтийг хийсэн. Төгссөн хүүхдүүдмаань бүгд их, дээд сургуульд элссэн. Тэд МУИС, ШУТИС, АШУИС, СЭЗДС руу голдуу ордог. ЭЕШ-ын оноогоор эхний 20 дотор үргэлж явна. Англи хэлний улсын олимпиадад дүүрэгтээ гуравт орж байсан. Манай хүүхдүүд дотроос дүүргийн англи хэлний олимпиадын аварга ч тодорч байсан удаатай.

-Та багш байхдаа ч, одоо сургуулиа удирдаж байхдаа ч чухалчилдаг гол шугам юу вэ?

-Би тэр хүүхэд сайн гэхээс илүү массаар нь авч үзэхийг чухалчилдаг.Эхлээд би олимпиадад ач холбогдол өгч хүүхдүүдээ оролцуулдаг байсан. Одоо больсон. Олимпиад зөв явагдахаа ч байсан. Хэтэрхий энэ рүү улайрахаар нэг хэсэг хүүхдийг хаях шаардлагатай болсон. Бас дээр нь сайн бэлддэг багшийн асуудал чухал болсон. Одоо бидэнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь чадвартай багш. Би хэлдэг юм. Хамгийн гол нь чадвартай, сэтгэлтэй багш хэрэгтэй юм. Нэг их онц сурсан гэхгүй. Багшлах ажилдаа дуртай, сэтгэлтэй байвал бол оо. Дагуулж байгаад багш болгоно гэж. Мэдээж тодорхой шаардлага тавина.

-Боловсролын салбарын бодлогыг та хэрхэн үнэлдэг вэ. Олон нийтийн дунд боловсролын салбар нэр хүнд муутай байна уу даа?

-Би бол боловсролын салбарыг ухарсан гэж хэлж чадахгүй. Болж байгаа зүйл зөндөө байгаа. Энэ салбарт 48 жил ажиллачихлаа. Намайг багш байхад тэр үеийн нийгмийн тогтолцоо өөр байсан. Тогтолцоо өөрчлөгдөөд нийгэм чөлөөтэй болоод ирэх үед хүмүүс эрх чөлөөгөө буруу эдэлсэн. Ерөөсөө нэг хэсэг боловсрол хэрэггүй гэж үзэх болсон. Наймаа хийгээд мөнгөтэй л болбол амьдарна гэсэн маягтай. Энэ бүхэн боловсролыг ухраачихсан гэж боддог. Мэдээж бодлого зорилго нь байсан. Гэтэл хүмүүсийн сэтгэхүй маш буруу хэлбэр рүү ороод нийгмийн давалгаанаас болоод хүүхдүүд нэг хэсэг сургуулиас гарсан.

Боловсролын салбарын хийж байгаа ажлыг олон хүн үгүйсгээд байхад дургүй. Үе үеийн сайд дарга нар бүгд ажил хийдэг. Саяхан багш нарын VII хурал боллоо. Ярилцсан асуудал, гаргасан шийдвэрийг нь харахад чанартай, зүг чигээ олсон байна гэж харагдсан. Ё.Баатарбилэг сайдын гаргаж байгаа тушаал зааврыг харахад ч цэгцтэй явчих нь уу гэсэн бодол төрж байгаа.

-БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг зургаан настнуудыг шалгалтгүйгээр элслүүлэх шийдвэр гаргасан. Зарим хувийн сургуулийнхан эсэргүүцэж байсан. Танай сургуулийн хувьд ямар вэ?

-Хувийн сургууль шалгалт авч зургаан настай хүүхдийг элсүүлж болохгүй. Жинхэнэ алагчлал бол тэр. Түүнээс гадна манайд гадны хөтөлбөр их хэрэгждэг. Би гадны олон хөтөлбөрт тийм ч их дуртай биш. Манайх багш нараа чанаржуулаад солилцоо хийж, багшлах боловсон хүчнийг бэлдэж байгаа их, дээд сургуульдаа том хөрөнгө оруулалт хийж байгаад сайн багш нартай болчиход бид нарыг авах гадаадын хөтөлбөр бий болох ёстой.

-Багшийн ур чадварын асуудал толгойны өвчин болж байна гэлээ. Нээрээ ч тийм. Гол нь яаж үүнийг засч залруулах ёстой юм бэ?

-Манай боловсорлын салбарт алдаатай юм байгаа л байх. 90-ээд оноос хойш боловсролын салбарын уналтын нэг том нөлөө нь багшийн нэр хүнд унасантай холбоотой. Би өөрийнхөө салбарыг өмөөрч байж магадгүй. Багш бэлтгэдэг сургуулиудад тэргүүний сурлагатай, сахилга баттай хүүхдүүд элсэхээ больсон. Энэ бүхэн нь буцаад чадалтай чансаатай багш гарч ирэхэд нөлөөлсөн байх. Бидний бэлтгэсэн бүтээгдэхүүний чанар ямар яваа юм бол доо гэж бодох үе бий. Мэдээж энэ салбарт ухралт бий. Нэг хэсэг монгол бичиг гээд давхисан. Дараа нь кирилл боллоо. Одоо кирилл, монгол хосолно гэж байна. Намайг залуу багш байхаасбага боловсролын хөтөлбөр 4-5 удаа өөрчлөгдсөн байдаг. Найман настай хүүхдийг сургуульд авдаг байлаа, бага боловсрол гэж дөрвөн жил сургана. Түүнийгээ гурван жил болголоо. Дараа нь дөрвөөс дээш нь дунд анги гэж нэрлэсэн, түүнийгээ болиод 3-5 дугаар ангид алгасуулж сургалаа. Хүүхдийг долоон настайд нь сургалаа. Монгол бичиг заасан. Буцаад кирилл боллоо. Тэгж байснаа зургаан наснаас нь элсүүлдэг боллоо. Энэ бүхний эцэст тухайн үедээ боловсролын салбарын төв байгууллагад ажиллаж байсан хүмүүс бүтээлч хандсан гэдэгт эргэлздэггүй.Хамгийн гол нь нийгэм даяар хэтэрхий хурдан буруу давлагаа руу орчихсон.

-Ямар давлагаа гэж?

-Зургаан настныг сургах хугацаа манайд арай болоогүй байсан. Яахав, хувийн сургуулийнхан бидэнд болж байсан. Цөөхөн хүүхэдтэй учир хүүхэд бүрт хүрч ажиллана. Хоёрт бид хотын хүүхдүүдийг авна.Хөдөө орон нутагт авч болохооргүй байсан. Бид энэ талаар тухай үеийн сайдадхэлээд дийлээгүй алдсан. Зургаан настныг нийтээр нь элсүүлэхийг нэг хоёр жил харах байсан юм. Тэгсэн бол багш, ширээ сандал, өрөө тасалгаа хүрэлцэхгүйгээс эхлээд ээдрээтэй асуудал гарахгүй байсан. Гэнэт шийдэхээр ачааллаа даахгүй болж, сурлагын чанарт нөлөөлсөн.

-Таны мэргэжлийг охид тань өвлөсөн гэж дуулсан?

-Том охин Бадам маань Багшийн дээд сургуулийг Мэдээлэл зүй, математикийн ангийг төгссөн. Охин маань надад тулгуур болоод ажиллаж байна. Хоёр дахь охин МУИС-ийн палеонтологийн танхимд багш. Гурав дахь охин маань бас багш. Дөрөв дэх охин маань солонгос хэлний багш. Бага нь Нью-Йоркод загварын чиглэлээр сургууль төгсөөд Нидерландад амьдарч байна. Хүүхдүүд маань Ерөнхий боловсролын сургуульдаа онц сайн суралцаж төгссөн, ангийнхаа тэргүүний хүүхдүүд байсан.

-Уугуул нутагтайгаа багш солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байгаа гэв үү?

-Би Дорноговь аймгийн Айраг сумын уугуул. Айраг сумынхаа сургуультай холбогдох хүсэлтэй байдаг юм. Багш солилцоо хиймээр санагддаг. Мөн Төв аймгийн Борнуурт бас. Миний ажил, амьдралын гараа эхэлсэн сайхан газрууд. Удахгүй эдгээр сургуулиудтай багш сурагч солилцдог болно.

Г.ЗАЯА

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 56 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 57 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 12 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 20 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 48 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК