Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж эхэлжээ.
“Мах сүүний анхдугаар аян”, Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Жаргалант мах маркет” ХХК, “Эрүүл монгол мах эко” ХХК нөөцийн махыг бэлтгэн 2-4 кг-аар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн байна.
Бэлтгэсэн махыг “Миний дэлгүүр ХХК -ийн “Миний дэлгүүр” сүлжээ, Моннидэр ХХК-ийн “Оргил” сүлжээ, Алтан жолоо трейд ХХК-ийн “Сансар” сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгаа юм. Ингэхдээ нэг кг үхрийн махыг 7200 төгрөгөөр, хонины махыг 6000 төгрөгөөр ту тус борлуулж байна.