Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг “Нийслэлийн хүүхдийн төлөө” зөвлөлийн хурал өчигдөр боллоо.
Зөвлөгөөнийг нээж Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Амарсайхан “Хүүхдийн аюулгүй байдлыг хангах хамгаалахад байгууллага бүрийн хамтын ажиллагаа чухал бөгөөд хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлд эрдэмтэн судлаач, ахмад ажилтнуудыг татан оролцуулж тэдний туршлага, зөвлөгөө зааварчилгааг хөтөлбөр үйл ажиллагаандаа тусган, тэдний оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах”-ыг зөвлөв. Мөн зөвлөлийн гишүүн байгууллагуудын удирдлагуудад хандаж “Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хамгаалал, хөгжил оролцооны үйл ажиллагаа”-г хүүхэд бүрт хүргэж ажиллахыг даалгасан байна.
Энэ удаагийн хурлаар өмнөх хуралдааны үүрэг даалгаврын хэрэгжилт болон нийгмийн салбар дахь хүүхэд хамгааллын чиглэлд зохион байгуулсан болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг НЭМГ, НХҮГ, НГБХЗХГ, ТЦА газруудаас танилцуулав.
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн уг хурлаар дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчилсэн тогтоол, захирамжийг баталсан бөгөөд нийгмийн салбарын байгууллагуудад хамтын үйл ажиллагааг сайжруулж ажиллах, зөвлөмж чиглэлийг хүргүүллээ.