Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр 11.00-17.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулж байна.
Уг баярын дунджаар 50-60 хүүхэд төөрдөг гэсэн судалгаа байдаг. Тодруулбал, өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай зэрэг олон хүн цугласан газруудад бага насны 60 хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тиймээс эцэг эхчүүд Сүхбаатарын талбай болон олон хүн цугласан газраар бага насны хүүхдээ гараасаа хөтөлж явах, гэр бүлээрээ голын дэргэд амрах бол онцгой анхаарч байх, хөдөө амралт зугаалгаар явах бол баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэмжлэгтэйгээр хүүхдийг төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, эцэг, эхийн гар утсыг тэмдэглэх боломжтой, хүүхдийн гарт зүүх 4000 ширхэг бугуйвчийг тараах юм байна. Уг нэгдсэн арга хэмжээ тун удахгүй Сүхбаатарын талбайд болох аж.