АНУ-д зорчих виз олголтын журам шинэчлэгджээ. Ингэхдээ бүх төрлийн виз хүсэгчдээс хувийн сошиал медиа мэдээллийг нь шаардахаар болсон байна. Энэ сараас эхлэн хэрэгжүүлж байгаа уг журмаар виз хүсэх материалд тухайн хүний сошиал нэр хаяг, сүүлийн таван жилд хэрэглэсэн имэйл хаяг, утасны дугаар зэргийг шаардах гэнэ.
Үүнд дипломат болон албан паспорттой виз мэдүүлэгчдэд энэ журам үйлчлэхгүй гэнэ. Өгсөн мэдээллийн дагуу тухайн хүн сошиал орчинд ямар үйлдэл, зан авир гаргаж байсныг нягтлан шалгаж, энэ нь визийн хариуд нөлөөлөх бололтой.
Өмнө нь олон улсын террорист байгууллагуудтай холбоотой байж болзошгүй хүмүүсээс ийм мэдээлэл шаарддаг байсан бол одоо бүх хүмүүс бөглөх ёстой болж байна. Визний мэдүүлэгт “сошиал медиа хэрэглэдэггүй” гэсэн хариултын сонголт байгаа ч энэ нь худлаа байвал “ноцтой үр дагавар”-т хүргэнэ гэж АНУ-ын төрийн департмент анхааруулжээ.
Виз мэдүүлэгчээс сошиал мэдээллийг шаардах саналыг Трампын засаг захиргаа 2018 оны гуравдугаар сард анх гаргаж байсан билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (4)