Эдийн засгийн бодлого, өрсөлдөх судалгааны төвөөс Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааны тайланг танилцууллаа.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг “Мэдээллийн олдоцтой, ижил түвшинд болон харьцуулах боломжтой 63 улс байна гэж үзсэн. Энд Монгол Улс харьцуулагдаж байгаа юм. Монгол Улс уг тайланд 2015 оноос хойш хамрагдаж байна. Энэ жилийн хувьд 63 улсаас 62 дугаарт эрэмблэгдсэн” гэдгийг онцоллоо.
Тэрбээр мөн “Судалгааны тайлан дөрвөн үндсэн хэсгээс бүрддэг. Энд эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Засаглалын үр ашигтай байдал болон дэд бүтэц гэсэн үндсэн бүлэгтэй. Үүнийг харгалзаж 63 улсыг хооронд нь харьцуулсан. Ерөнхий өрсөлдөх чадвараар Монгол Улс 52 дугаарт эрэмблэгдсэн. Харин эдийн засгийн чадамжаар 58 дугаарт эрэмблэгдсэн. Энэ нь бусад гурван үзүүлэлтээсээ харьцангуй дээгүүр байгаа юм. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад огцом буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн жил 48 дугаарт эрэмблэгдэж байсан. Бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны үнэлгээгээр 59 дүгээрт эрэмблэгдсэн. Өнгөрсөн жил 57-т байсан. Засаглалийн үр нөлөөний үзүүлэлтээрээ 61 дүгээрт эрэмблэгдсэн. Дэд бүтцээрээ 62 дугаарт эрэмблэгдсэн” гэлээ.
Сэтгэгдэл (1)