Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийг хөгжүүлэх ийм энгийн

2019-6-03
0
ЖИРГЭХ

-“Өнөр бүл” төвийн хүүхдүүдийн 70 орчим хувь шүдний өвчлөлгүй болжээ-


 

-“Хандивын дэлгүүр” ажиллуулж, ахиц гаргасан хүүхдүүдийг урамшуулдаг-

Хүүхдийн тоглоомын тохилог талбай, ногоон байгууламж харагдана. Уг хэсэг өмнө нь авто зогсоол байжээ. Энд хүүхдүүдэд тоглох талбай дутагдалтай тул ийн тохижуулсан хэмээн М.Оюунчимэг ярьсан юм. Тэрбээр “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газрын захирлаар ажилладаг. Хүүхдүүдтэй ээж, заримдаа эгч шиг нь харьцаж, сургаж, зөвлөж байгаа нь тэдний харилцаанаас тодхон ажигдаж байлаа. Тэрбээр их нээлттэй, найрсаг хүн. Тэрбээр биднийг асрамжийн газартай танилцахыг зөвшөөрч, дотогш орууллаа. 

Бид ээлжит сурвалжлагаа “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газраас хийсэн нь энэ байв. Өмнөх дугаарт хүүхдийн 108 утас, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрнаас уншигчдадаа хүргэсэн билээ.

Дотогш ороход нам гүмхэн орчин угтав. Өдийд хүүхдүүдийн ихэнх нь хичээлээсээ ирчихсэн ялангуяа, бага ангийн хүүхдүүд бужигналдан, хоорондоо ноцолдоод байж байгаадаа гэж бодтол, үгүй байж. Гайхан асуухад тэд өрөө өрөөндөө хоол цайгаа бэлдэж, зарим нь өөрсдийн сонирхдог дуу хөгжим, ном зохиолоо уншиж бэлдэж  байгаа гэв.

Ингээд хүүхдүүдийн шүд эмчлэх шинэхэн өрөөтэй эхэлж танилцлаа. Энэ өрөө ажлын өдрүүдэд ажиллаж, ариутгалын лаборатори зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж цөм бүрэн, цогц үйлчилгээ үзүүлдэгажээ. Урьдаар “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийн шүдийг эмчилж, дараа нь бусад асрамж, халамж үйлчилгээний төвийнхөнд үйлчилдэг юм байна.  “Өнөр бүл” төв одоогоор 189 хүүхэдтэй. 70 орчим хувь нь эмчилгээндээ хамрагдан эрүүл шүдтэй болжээ.  Шүдний тасаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад оржээ. Харин энэ оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа аж.

“Өнөр бүл” төвийн хүүхдүүд өөрсдөө хоолоо хийж иднэ. Сонирхолтой нь, нэг ч удаа хөлдүү мах хэрчиж, хоол хийж үзэлгүй гардаг хүүхэд олон аж. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Хүүхдүүд хоолонд ямар хэмжээний төмс, гурил будаа орохыг мэддэггүй байсан юм. Мөн бидний хувьд хүүхдүүдийг гэр бүлийн орчинтой дүйцэхүүц нөхцөл байдлыг бүрдүүлэх зорилго тавин ажилласан. Энэ хүрээнд хүүхдүүдэд долоо хоногийн хүнсийг нь бэлдэн өгч, өөрсдөөр нь хоолыг бэлдүүлж, хийлгэж байна. Ингэж хийлгэдэг болсноос хойш хүүхдүүдийн өлсөх мэдрэмж, байхгүй болсон. Өмнө нь тогооч нар хоолыг нь бэлддэг байхад хүүхдүүдийн өлсөх мэдрэмж их байдаг байсан” гэсэн юм.

Ингээд хүүхдүүдийн өрөөгөөр зочиллоо. Охид, хөвгүүдийн тасаг өөр давхарт байрладаг. Ингэхдээ охидын давхарыг ягаан өнгөөр будсан байх. Дуртай үлгэрийн баатар, гүнжээр чимэглэж тохижуулжээ. Харин хөвгүүдийн давхрыг  цэнхэр өнгөөр будаж, тэнд баатруудыг амилуулсан  байна.

 

Унтлагын өрөө нь тусдаа бөгөөд нэг өрөөнд дөрөв орчим хүүхэд байрладаг юм байна. Зочны өрөө болон хоол хийх өрөө нь нэг. Дотроо их тохилог юм билээ. Зурагт, буйдан, ширээ сандал, хөргөгч зэрэг хэрэгсэл байх аж. Яг л айлд ороод гарсан мэт санагдах. Зарим өрөөнд нэг айлын гурван хүүхэд хамт амьдрана. Ах нь төгөлдөр хуур их сайн дарна. Тэрбээр сонсголонтой ая тоглож сонирхууллаа.Түүний хувьд төгөлдөр хуур сонсголоороо тоглож сурчээ. Дүү нартаа үлгэр жишээ сайн хүү гэдэг нь илт.

Хүүхдүүдийн өрөөнд ороод хөргөгч нээж үзэхийг л яарч байлаа. Учир нь багш нарын хэлж байгаагаар хүүхдүүдэд долоо хоногийнх нь шаардлагатай хүнсийг бэлдээд өгчихдөг. Хүүхдүүд хүнсэндээ тааруулаад хоолоо өөрсдөө хийж иддэг гэж хэлсэн учир хөргөгчинд ямар ямар хүнс байгаа нь их сонин санагдав. Уг төвийн холбогдох мэргэжилтнүүд биднийг хөтчилж явж байсан учир хөргөгчтэй танилцахыг тэд зөвшөөрсөн юм. Хөргөгчинд сүү, талх, сир, элэгний нухаш, зөгийн бал, чинжүү, мах, байцаа, сонгино, лууван, төмс зэрэг байна. Хүүхдүүд дуртай хоолоо хийж идье гэвэл шаардлагатай бүх хүнс нь бэлэн юм. Хүсвэл хэдэн төрлийн салат ч хийж идэж болохоор харагдав.

Түүнчлэн хүүхдүүдийн хоолны мэдлэг, чадварыг сайжруулах зорилгоор гар доорх материалаараа хэн сайн хоол хийх вэ гэсэн тэмцээн зохион байгуулдаг гэдгийг багш нар хэлж байлаа. Тэдний хэлж байгаагаар хүүхдүүдийн хоол хийх чадвар өдрөөс өдөрт сайжирч байгаа гэсэн.    

Ингээд бид цааш явлаа. Энд охидод зориулсан гоо сайхны болон угаалгын өрөө байна. Энэ өрөөнд тэдэнд хэрэгцээтэй будгийг бэлдэн тавьжээ. Мөн сарын тэмдэг нь ирсэн охид ариун цэврээ сайн ангах шаардлагатай тул тэдэнд тусгайлан зориулсан угаалгын өрөө бэлдэж тохижуулжээ. Түүнчлэн охидын нууц яриа дэлгэдэг газар нь ч гэж хэлж болох юм. Ягаан өнгө уусгаж чимэглэсэн, тохилог тул энэ өрөө ихээхэн ачаалалтай байдаг гэсэн.

“Өнөр бүл” төв хүүхдүүдэд зориулан номын сан, компьютерийн өрөө, бие бялдарын хичээлийг сургагч багш нартай гэрээлэн заадаг аж. Хүүхдүүдийг цахим орчин, аливаа мэдээ мэдээллээс хоцроохгүй гэсэн дээ л тэр шүү дээ. Бас ч гэж чамгүй л тохижуулсан харагдана. Компьютерийн өрөөнд хүүхдүүд фэйсбүүк, твиттер зэрэгт орох боломжтой бөгөөд цагийн хязгаартай. Мөн компьютер тоглоомонд донтсон хүүхдүүдийг зугтах, оргохоос сэргийлж өдөрт нэг цаг орчим тоглуулдаг гэнэ.

“Өнөр бүл” төвийн захирал М.Оюунчимэг “Хүүхдүүдийг ихэвчлэн ойролцоо насаар нь нэг өрөөнд оруулдаг. Мөн туасгай асаргаатай 30 орчим хүүхэд манай төвд байдаг. 10 хүүхдийг нэг багш хариуцан ажилладаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хариуцан ажиллаж байгаа багш нар арай бага хүүхэд авдаг юм. Манай байгууллагад нэг айлын дөрвөн хүүхэд ч байдаг. Энэ хүүхдүүдийг хамт байлгахыг боддог. Бид төсвөөс хуваарилагдсан мөнгийг аль болох хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийг боддог. Гэхдээ 189 хүүхдийн хэрэгцээ шаардлага өөр өөр. Хүүхдийн өмсөх хувцас, дугуйланд хамрагдах зэргээс эхлээд хүнд байдаг.

Түүнчлэн Монгол Улсад гэр бүлийн задрал эрчимтэй явагдаж, маш олон хүүхэд эцэг эхийн хайр халамжаас ангид өсч байна. Дөрвөн хүүхдээ үлдээчхээд өөрөө зугаа цэнгэлээ хөөгөөд явж байгаа ээж аавууд байна. Мөн хүүхдээ үлдээчхээд өөр хүнтэй суугаад явсан ч хүмүүс байна. Тэдэнд ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж боддог” гэж хэлж байлаа.

“Өнөр бүл” төвийн багш нар хүүхдэд мөнгөтэй харьцах чадвар суулгах, худалдан авах мэдлэгтэй болгох зорилгоор “Хандивын дэлгүүр” нээжээ. Ингэхдээ сургалтын мөнгө гаргаж, хандиваар ирсэн бүтээгдэхүүнийг худалддаг аж. Сургалтын мөнгө нь мөнгөн дэвсгэртийг дуурхйлгаж хийсэн цааш бөгөөд ихэвчлэн амжилт, ахиц дэвшил гаргасан хүүхдийг урамшуулж өгдөг байна. Хүүхдүүд дэлгүүрт байгаа бараа бүтээгдэхүүнээс хүссэнээ сонгож авах боломжгүй бөгөөд нэг хүүхэд нэг ширхэг л хүнсний бүтээгдэхүүн авах дотоод журамтай байна. Харин үлдсэн мөнгөндөө ном, зохиол, дэвтэр зэрэг хичээлийн хэрэгсэл зэргийг сонгон авах боломжийг өгдөг гэдгийг тус төвийн ахлах нийгмийн ажилтан Ц.Оюунчимэг онцолж байна.

Манай улсад нийт 31 халамж, асрамжийн төв зйд ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс  хоёр нь улсын төсвөөс санхүүждэг байна. Үүнийг нэг нь “Өнөр бүл” төв юм.  Уг төв анх 1979 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 500 гаруй хүүхдийг хүлээн авч, халамжийн үйлчилгээ үзүүлжээ. Энэ төвийн хүүхдүүд хоорондоо их найрсаг бөгөөд ихэнх хүүхдүүд тоглож, наадахаас илүүтэй хичээлдээ бэлдэх, өөрийгөө хөгжүүлэхэд цагийг зарцуулдаг. Боловсролтой иргэд төлөвшиж байгаа юм байна хэмээн бодогдож, бас олзуурхаж байлаа.

Засварлаж, сайжруулах зүйл олон ч “бид нэг гэр бүл. Манай хүүхдүүдийн хичээл сурлагын оноо, идэвх зүтгэл сайжирч, бид өдрөөс өдөрт өсөн дэвжиж байна” гэх сэтгэлээрээ баян хамт олонд зочилж, хэсэг хугацааг хамт ийн өнгөрүүллээ. “Өнөр бүл” төв хүүхдүүдийг чадах ядахаараа боловсруулж, хайр халамж түгээж байна. Энэ үйлчилгээг илүү олон хүүхдэд үзүүлье гэвч зай талбайны хувьд хүртээмж муутайд нь гонсойж байлаа. Багш нарын хувьд ч гэсэн тулгамдаж байгаа гол асуудал нь байрны хүртээмжийн асуудал гэсэн юм. Энэ төвд бага ч болов хандив тусламж үзүүлэх сайн санаатан, тэдэнтэй цагийг хөгжилтэй өнгөрөөх эерэг сэтгэлтэн олон байгаасай хэмээн дайж, сурвалжлагаа энэ хүргээд дуусгая.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    11 цаг 10 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    11 цаг 36 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    11 цаг 43 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 59 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    12 цаг 38 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    13 цаг 3 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    13 цаг 9 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    13 цаг 50 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    14 цаг 12 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    16 цаг 5 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    16 цаг 10 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    16 цаг 41 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    17 цаг 6 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    17 цаг 8 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    17 цаг 24 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    17 цаг 29 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    17 цаг 37 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    18 цаг 47 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    18 цаг 53 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК