Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 замд өнгөрсөн баасан гараг буюу тавдугаар сарын 31-ний 14.00 цагт Хоолтын даваанаас бууж байсан ачааны автомашин суудлын автомашиныг мѳргѳж жолоочийг гэмтээжээ.
Тухайн үед хөдөлгөөнд оролцож байсан ачааны машины тормос нь ажиллагаагүй болсон байжээ. Тус хэргийг Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Жолооч та аянд замд явахдаа техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Б.Лхам