Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Туяа: “Монгол газар”, “Улз групп” зэрэг компанийн зөвшөөрлийг цуцлах хангалттай үндэслэл бий

2019-6-03
0
ЖИРГЭХ

Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийгээгүйн дээр 14 булаг, шандыг ширгээсэн талаар иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тийм ч учраас нутгийн малчин иргэд нөхөн сэргээлтээ цаг тухайд нь хийх, голын ай савд үйл ажиллагаа явуулдаг уурхайн үйл ажиллагааг зогсоох зэрэг шаардлага тавин тэмцэж байгаа аж. Ингээд иргэдэд байгаль орчны талаар зөвлөгөө өгдөг, экономикч Д.Туяатай ярилцлаа.


 

-Нөхөн сэргээлт хийгдээгүй маш олон газар байдаг. Тухайлбал, өмнө нь нөхөн сэргээлт хийгээгүй компаниудад хэрэг үүсгэж, хохирол тогтоолгож байсан гэсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа асуудал дарагдчихдаг. Энэ ямар учиртай гэж та харж байна?

-Монголд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компанид олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлт хийлгүй байсаар 10 орчим жил болж байна. Энэ хугацаанд 14 булаг шанд, гол горхи ширгэсэн. Мөн ундны ус их хэмжээгээр бохирдсон. Тухайн орон нутгийн удирдлагуудын хувьд хууль хяналтын байгууллагад хандсан. Шалгаж байгаа гэж хэлсэн. Уг нь 2010 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хүрээлэн буй орчин, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан нөхөн сэргээлт хийгээгзй компаниудад эрүүгийн хэрэг үүсгэж, байгаль орчны хохирол тогтоолгосон байдаг. Гэтэл хэрэг прокурорын байгууллагад шилжээд замхардаг гэж хэлж болно.

-Уг нь хэдхэн хоногийн өмнө Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийсэн гэсэн. Энэ үеэр уг асуудал хөндөгдөөгүй гэж үү?

-Мэргэжлийн үүднээс тайлбарлахад хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниуд хөрс суулт хийх ёсгүй. Гэтэл “Алтан Дорнод Монгол” компаниас хэсэг талбай худалдаж авсан “Улз групп” ямар ч хяналтгүйгээр дээж авч хайгуул хийж байна. Түүнчлэн хайгуулын талбайд хөрс суулт хийсэн. Мөн багийн Иргэдийн хурлаар хэлэлцүүлээгүй, нарийвчилсан үнэлгээ явуулахад саналыг нь тусгалгүй олборлолт явуулж байна. Өнгөрсөн долоо хоногт биднийг очиход Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраар ахлуулсан Цагдаагийн газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны мэргэжилтнүүд хяналт, шалгалт хийгээд явж байсан. Гэсэн хэдий ч хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоогүй. Юу эрж, хайж явсныг мэдэхгүй байна.

-Тэгэхээр тухайн орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн хүмүүс мэддэг ч хариуцлага тооцдоггүй гэж хэлж болох уу?

-Удирдлагууд нь шат шатандаа эвлэрчихсэн байна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, амьдрах эрхийг хангаж, анхааралдаа авахыг хүссэн албан бичиг хүргүүлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайг төр төмөр нүүрээ харуулж, хураан авна” гэж хэлсэн. Тэгвэл “Алтан Дорнод Монгол” болон “Монгол газар” компанийн хууль зөрчсөн үйлдэл дээр нь үндэслэн тусгай зөвшөөрлийг нь улс татаж аваач гэдэг хүсэлт өнөөдөр хүргүүлнэ.  

-Тус газарт үйл ажиллагаа явуулдаг хэчнээн компани байдаг юм бэ?

-“Улз групп”,  “Булган Майнинг”, “Өлзий тээлийн уурхай” зэрэг хэд хэдэн уурхай бий. “Алтан Дорнод Монгол” компанийн хувьд 800 орчим га газар нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн. Мөн “Монгол газар” компани ч бас нөхөн сэргээлт хийгээгүй 10 орчим жил болсон байна. Дээрх компаниуд уул, уурхайн олборлолт явуулсан нь үнэн учраас хуулийн хүрээнд нөхөн сэргээлт явуулах үүрэгтэй. Тиймээс хуулийн байгууллагад хандан нөхөн төлбөрийг нь гаргуулан хийлгэх ёстой. Түүнчлэн шат шатанд ажилласан төрийн албан хаагчид хяналт шалгалтаа тавиагүй бол төр нөхөн сэргээлт хийх улсын төсвийн хөрөнгө гаргах хоёр гарц бий.

-Аймгийн Засаг дарга, ИТХ-ын хувьд ямар байр суурьтай байна вэ. Шалгалтын үеэр нь асууж чадав уу?

-Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай очиж уулзъя гэхээр зугтаадаг. Надад хамаагүй. Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газруудад ханд гэдэг. Хэрэв тэр хүнд хамаагүй юм бол яагаад хяналт шалгалтын багийг ахалдагийг ойлгодоггүй. Өөр ашиг сонирхолтой байна уу гэж хардаг. Түүнчлэн уул уурхайн компаниуд усны тоолуур тавиагүй асуудал гарсан.

-Ийм тоолуургүй үйл ажиллагаа явуулсан хэчнээн уурхай байна вэ?

-Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байгаа уул уурхайн компаниуд тоолуур тавиагүй. Уг нь тоолуур тавьж байж усыг хяналттай тавих ёстой. Мөн усны төлбөр ч өндөр гарна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд татвараас зайлсхийж байна. Зөрчлийн хуулиар торгуулах ёстой. Тухайлбал, “Алтан Дорнод Монгол” компани Булган аймагт тоолуургүй үйл ажиллагаа явуулж байхад нь 2015 онд  Туул голын сав газрын захиргаагаар тоолуур тавиулсан. Ингэхэд тухайн онд 36 сая төгрөг, дараа жил нь 170 орчим сая төгрөг гарсан байсан. Тэгэхээр аймгийн төсөвт энэ хэмжээний мөнгө төвлөрөх боломжтой гэсэн үг. Хуйвалдааны маягаар татвараас зайлсхийсэн асуудал байна. Түүнчлэн компаниуд онцгой хамгаалалттай бүсээс 50 метрийн зайд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл ихэнх нь гол дотор орж үйл ажиллагаа явуулж байна.

Мөн том компаниуд тэмцээд байгаа хүмүүст нөхөрлөл маягаар жижиг газар өгчихсөн. Тухайн газрыг ухаж, амьжиргаа залгадаг тул газар авсан хэд нь дуугарч чаддаггүй. Цэнхэр суманд оршин сууж байгаа зарим иргэд Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгуудад алт ухаж байгаад ирээд суурьшсан хүмүүс байдаг. Хэдэн малаа дагаад энд суучихвал жаахан юмтай болох нь дамжиггүй гэсэн бодолтой суугуул иргэд их байгаа нь ажиглагдсан.

-“Алтан Дорнод Монгол” компани  “Улз групп”-т хэчнээн га талбай шилжүүлсэн юм бэ?

-“Алтан Дорнод Монгол” компани уул уурхайн олборлолт явуулж нөхөн сэргээлт явуулалгүй хаяад 10 орчим жил болсон. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд “Улз групп” тус компанийн хэсэг газрыг худалдан авч үйл ажиллагаа явуулж байна. Уг нь “Улз групп” шинээр газар авч байгаа бол тухайн багийн ИТХ-ын саналыг авч, БОАЖЯ-аар үнэлгээг батлуулах ёстой. Байгаль орчинд нөлөөлөх аюулгүй байдлын үнэлгээ батлагдсаны дараа ухах эрх үүсдэг. Ашиглалтын лиценз байсан ч багийн иргэдээр дэмжүүлэхгүй бол ухах эрхгүй. Гэтэл нутгийн иргэд, багийн Засаг дарга “Улз групп” багийн ИТХ-д санал гаргаж өгөөгүй. Манайхан дэмжээгүй байгаа гэсэн. Түүнчлэн хууль бус хайгуул хийхээс гадна тус талбайдаа хөрс суулт хийсэн байна.

-Эдгээр компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэчнээн үндэслэл бий вэ?

-Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр хөрс суулт хийсэн. Энэ нь Зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөгөөр торгох заалттай. Мөн хайгуулын талбай дээр уул уурхайн ажиллагаа явуулбал тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог. Мөн хайгуулын компани дээж авч өрөм тавихдаа хэдий хэмжээний баялаг гаргасан гэдгийг сумын Засаг даргыг байлцуулж авах ёстой. Гэвч хараа хяналтгүй авсан. Мөн “Алтан Дорнод Монгол” компаниас “Улз групп” тусгай зөвшөөрөлтэй газар худалдаж авсан ч багийн ИТХ-аар хэлэлцүүлээгүй, хуурамч бичиг баримт үзүүлж яамнаас үнэлгээ аваагүй л бол багийн малчин иргэд дэмжээгүй. Энэ бол тус уурхайн үйл ажиллагааг зогсоох хангалттай үндэслэл юм.

-Тэгвэл хууль бус үйл ажиллагаа явуулдаг газруудыг шалгуулах, зогсооход юу шаардлагатай байна вэ?

-Төлөөлөх итгэмжлэл хэрэгтэй байна. Төлөөлөх итгэмжлэхгүйгээр очвол ард иргэдийг турхирлаа хэмээн хорино, зодно. Их хэцүү. Би иргэдийн байгаль орчны зөвлөхөөр ажилладаг юм.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    10 цаг 29 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    10 цаг 55 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    11 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 18 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    11 цаг 57 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    12 цаг 22 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    12 цаг 28 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    13 цаг 9 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    13 цаг 31 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    15 цаг 24 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    15 цаг 29 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    16 цаг 0 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    16 цаг 25 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    16 цаг 27 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    16 цаг 43 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    16 цаг 48 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    16 цаг 56 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    18 цаг 6 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    18 цаг 12 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК