Сонгинохайрхан дүүргийн IX сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд 2782 сурагч суралцаж, 162 багш ажилчид ажиллаж гурван ээлжээр хичээллэж байсан юм. Харин өнөөдөр 320 хүүхдийн суудалтай гурван давхрын өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.
Өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор тус сургууль хоёр ээлжинд бүрэн шилжиж, 6 анги 1 ээлжээр хичээллэх боломжтой болжээ. Өргөтгөлийн барилга нь багш хөгжлийн өрөө, багш ажилчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх өрөө, хичээлийн 14 танхим, сурагчдын сайн дурын байгууллага ажиллах өрөө, давтлагын өрөөнүүдтэй.
“Би Ти Ди Би” ХХК чанар стандартын дагуу барилгын ажлыг гүйцэтгэж хугацаандаа хүлээлгэн өгсөн байна.