Хүн бүхний хүсэн хүлээдэг зун цаг иржээ. Та зуны улирлаа хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөж амжсан уу. Хэрэв амжаагүй бол Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээтэй сувиллын газарт амрангаа, алжаал ядаргаагаа тайлах, эмчлүүлэх сувиллын газруудыг санал болгож байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр уг сантай гэрээт сувиллын газарт амрахад тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
Мөн уг сантай гэрээт эмнэлэгүүдэд ч хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээт эмнэлэг, сувиллын газарт үйлчлүүлэхдээ сард 110 мянган төгрөг, жилд хоёр хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Ингэхддээ жилд эдлэх хөнгөлөлт нь дууссан тохиолдолд гэр бүлийн гишүүддээ дамжуулах боломжтой. Мөн оношилгоо шинжилгээний зардалд нэг улиралд 165 мянган төгрөгийн хөнгөлөлтийг тус тус эдэлнэ.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд уг сантай гэрээт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг таван эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, “Мөнгөнгүүр”, “Натул”, “Грандмед”, “Намуун”, “Ачтан” зэрэг эмнэлэг ор хоногийн мөнгөнөөс өөр ямар нэгэн нэмэлт төлбөр шаарддалгүй үйлчлгээ үзүүлдэг юм. Хамгийн гол нь иргэд харъяаллын дагуу үйлчлүүлэх шаардлагатай юм.
Эрүүл мэндийн даатгалын сан хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй гэрээлж иргэдэд үйлчилгээ үзүүлснээр улсын эмнэлгийн ачааллыг бууруулах, иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна иргэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай, тав тухтай орчинд авах зэрэг давуу талтай юм. Иргэд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, жилд нэг удаа шаардлагатай үзлэг оношилгоонд тогтмол хамрагдаж байхыг уриалж байна.
Ингээд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмнэлэг, сувиллын газрын шинэчлэгдсэн жагсаалтыг танилцуулж байна.