Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлын үр дүнг АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн хурлаас 4-5 зөвлөмж гаргалаа. Хурлыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ахалж Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Монголбанкны төлөөлөл өнөөдрийн хуралд оролцлоо.
Бид дизель түлшний үнийн өсөлтийг буулгах арга хэмжээ авч ажиллана. Өнгөрсөн сарын сүүлээр ААН-үүдэд албан бичиг илгээсэн. Маргааш бидэнд хариу тайлбар өгөх ёстой. Хэрэв үнээ үндэслэлгүй нэмсэн компани бидний шаардлагыг хүлээн авахгүй бол тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна. Учир нь ААН-үүд дизель түлшний үнийг лиртр тутамд 40 төгрөгөөр нэмсэн юм.
Түүнчлэн энэ оны эхний гурван сард түүхий тосны үнэ өссөн. Харин зургадугаар сард 25 ам.доллараар буурсан тул нэг литр тутамд 50 орчим төгрөгөөр буурах боломжтой болж байна. Брэнт төрлийн газрын тосны үнэ 70-аас 60 ам.доллар болж бурсан. Цаашид ч буурна гэж таамаглаж байна” гэв.
Ямартай ч дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буусантай холбогдуулан зургаадугаар сарын 15-аас АИ-92 бензиний үнэ буурна гэдгийг онцолж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)