Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятадад "бэлэглэсэн" 700 сая төгрөг ил болж, бяцхан тамирчин Х.Ивээл дэлхийн хэмжээний шоунд уригдав

2019-6-15
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлаас хүргэж байна.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар 4850 ширхэг шар хашлагыг 700 орчим сая төгрөгөөр БНХАУ-аас импортолсон асуудал энэ долоо хоногт маргаан дэгдээгээд байна. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "Шар хайсан хашлагыг хотын Ерөнхий менежер захиалж, хариуцаж, Тээврийн цагдаатай зөвлөлдөж шаардлагатай газруудад байрлуулсан. Өмнө нь байсан хуванцар шар, улаан хайсан хашлагуудыг ч мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шийдэж, Улаанбаатар зам засвар арчлалтын газраар байршуулж байсан. Энэ удаад байршуулсан хашлага нь өмнөхөөсөө илүү чанартай, стандартад нийцсэн гэж хотын Ерөнхий менежер хэлсэн" гэсэн юм. Шар хашлага хятадаас ингэж импортолсон нь УИХ-аас гаргасан олон хууль тогтоомжийг зөрчиж байна гэж “Зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо”-оос өчигдөр мэдээлж, уг асуудлаар хотын менежер Т.Гантөмөрийг АТГ-д шалгуулахаар болсон талаар мэдэгдсэн юм. Тухайлбал, Тендерийн тухай хуулийн 13.3-д “Стандарт болон стандарт бус төмөр хийц, түүхий эд, хашаа, товолсон шурга, төмөр эсвэл ган утсаар нэхсэн туузан, эрчилсэн, сараажин хашаа, барилгын тулаас төмрийг Монголдоо үйлдвэрлэнэ” гэж заажээ. Төрийн эрх барих дээд байгууллагаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар орон хууль, тогтоол санаачилсан ч гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнууд хэрэгжүүлэхгүй байгааг онцолсон. Тэдний хэлж байгаагаар 700 сая төгрөгөөр импортолсон уг хашлагыг дотоодын үйлдвэрүүд гурав дахин бага үнээр үйлдвэрлэх боломжтой байсан. Тиймээс зарим албан тушаалтнуудыг ийнхүү шалгуулахаар болжээ.

Түүнчлэн эрүүдэн шүүх асуудал аль ч үед байсан гэдгийг хуулийн мэргэжилтнүүд болон эрүүдэн шүүхийн эсрэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөллүүд хэлж байгаа. Энэ нь хүнийг бие болоод сэтгэл санааны асар их дарамтад оруулдагын нэг жишээ бол Орхон аймгийн иргэн Д.Ням-Очир юм. Тэрбээр цэрэг татлага руу яваад 21 хоног ор сураггүй алга болсон бөгөөд уг хугацааны дараа түүнийг хулгайн болон хүн амины хэрэгт холбогдсон талаар ар гэрт мэдэгдсэн байдаг. Тухайн үед Д.Ням-Очир Орхон аймагт цэрэг татлага дээр байсан бөгөөд түүнийг буруутгасан хэрэг Улаанбаатар хотод үйлдэгдсэн байжээ. Уг хэргийн улмаас Д.Ням-Очирыг 330 хоног цагдан хорьсон бөгөөд ингэхдээ уг хэргийг хүлээлгэх гэж янз бүрээр эрүүдэн шүүсэн талаар түүний ээж манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Д.Ням-Очирын ээжийг Д.Ойсайхан гэдэг бөгөөд тэрбээр хүүгийнхээ төлөө хүрч чадах бүхий л байгууллагад хандаж, итгэлээ алдалгүй зүтгэж яваа нэгэн. Учир нь түүний хүү цагдан хоригдсон 330 хоногийн хугацаанд сэтгэл мэдрэлд нь 70 хувийн өөрчлөлт орсон байна. Өөрөөр хэлбэл, Монголд эрүүдэн шүүлт гэдэг нийгмийн хар толбо ямар хэмжээнд явааг илтгэсэн хэрэг юм.

Үүнээс гадна тэмбүү өвчний тархалт ихсэж, “дайн” карла хэмжээнд хүрлээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнийг устгахаар “Улаан тариа-II” аянг эхлүүлэв. Жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна гэсэн судалгаа бий бөгөөд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү эзэлж байна. Түүнчлэн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд тэмбүү өвчний 1922 тохиолдол бүртгэгдсэнээс 992 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Мөн он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нас барж, 14 нь амьгүй төрсөн харамсалтай мэдээ бий юм. Өөрөөр хэлбэл, энэ өвчин нь аль хэдийн үндэсний аюулын түвшинд хүрсний дохио бөгөөд томчуудын буруутай үйлдлээс болж бяцхан үрс энэлэл шаналалтай хорвоод мэндэлж, бас орхиж байна.

Энэ сард шатахууны хилийн үнэ өнгөрсөн сараас тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд 1 ам.доллараар тус тус буурчээ. Энэ хүрээнд Шатахууны үнийн зөвлөлөөс аж ахуйн нэгжүүдийг шатахууны үнийг буулгах шийдвэр гаргасан ч зарим аж ахуйн нэгжүүд одоог хүртэл жижиглэнгийн үнээ буулгаагүй байна. Тиймээс ШӨХТГ-аас тус аж ахуйн нэгжүүдийг ирэх даваа гараг гэхэд шатахууны үнээ буулгахгүй бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Дээрхээс гадна Монголын Оюун Ухааны Академи болон академийн харьяа "Ивээлийн найзууд" цэцэрлэгийн дөрвөн настай бяцхан тамирчин Х.Ивээл "Amazing People" шоу нэвтрүүлэгт уригдаж, үр тариа 5000 га, төмсний тариалсан талбай 1.3 мянган га-гаар нэмэгдсэн долоо хоног болж өнгөрлөө.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (182.160.38.163)
    Гантөмөр бол дандаа нэг иймэрхүү юм хийж байдаг хүндээ.Батбаясгалантай гар нийлдэг.Яах аргагүй мафын тал.
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Гайхмаараа (103.212.119.88)
    Ямар гээчийн галзуу мэдээлэл вэ? Хамаг юм холилдсон.
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
    • Harin th kk
      Kk
      2019 оны 06 сарын 17
  • лхам........... (103.212.117.126)
    Цементэн суурьтайгаар блок цутгадаг хүмүүсээр хийлгэх жинхэнэ ядуусыг мөнгөжүүлэх ажилдаа.Хайран ажил ,мөнгө?
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • Zochon (66.181.185.140)
    Нөгөө шар хашаа нь салхи даахгүй нурж унаад аргаа барахдаа замтай нь хадаж тогтоож байх юм тэгээд үүрд замтайгаа бэхлэгдэх шив.Зам нь хир бөхийг шалгах л үлдлээ Салхи минь!!!
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • hahahahaha (185.39.141.4)
    1 lalar ... chanartai budagdsan budag l yriaad uhuulaad baisan .. hediig shaasan bol . 70 sayaar avaad .neg teg nelchihsiim bish v .vvv 700 say bolgood
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    9 цаг 46 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    10 цаг 11 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    10 цаг 19 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 35 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    11 цаг 14 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    11 цаг 39 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    11 цаг 45 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    12 цаг 26 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    12 цаг 48 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    14 цаг 41 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    14 цаг 46 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    15 цаг 17 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    15 цаг 42 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    15 цаг 44 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    15 цаг 59 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    16 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    16 цаг 13 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    17 цаг 23 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    17 цаг 29 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК