Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг 06 дугаар сарын 09-ний өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 12 өдөр орон нутаг дахь төрийн байгууллагуудад ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүдээр ахлуулслан ажлын хэсэг энэ өдрүүдэд Дундговь, Өмнөговь, Архангай, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгуудад ажиллаж Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, уг хуулийг дагалдан гарсан дүрэм, журам, зааврыг орон нутаг дахь төрийн албан хаагчдад сурталчлан таниулах сургалтыг дээрх аймгуудад зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг “Монгол Улсад мэргэжлийн иргэн, төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” нь төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Тус сургалтыг “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны тусгай шалгалт”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт”,”Маргаан шийдвэрлэх журам, анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулан мөн сургалтад хамрагдсан төрийн албан хаагчдын сонирхсон асуултад тухай бүрт тодорхой хариултыг өгч, мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгөв.
Мөн ажлын хэсгийн гишүүд сургалт зохион байгуулсан аймаг, сум бүрийнхээ ЗДТГ-ын болон Төрийн захиргааны байгууллагуудтай уулзалт хийж хүний нөөцийн томилгоо, албан даалгаврын хэрэгжилттэй танилцан зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлж, хяналт, шалгалтыг хийн ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба