Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Залуус өчигдөр, өнөөдөр хоёр өдөр чуулж, маргаашийн талаар дуу хоолойгоо нэгтгэв

2019-6-16
0
ЖИРГЭХ

Амралтын хоёр өдөр үргэлжилсэн “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтаар 1000 гаруй залуус нэг дор цуглав. Тэд улс төр, ардчилал, хэвлэл мэдээлэл, хотжилт, тогтвортой хөгжлийн зорилго зэрэг 10 гаруй сэдвээр салбар хуралдаанд оролцож, шинэ мэдлэг мэдээлэл сонсохын зэрэгцээ санал, бодлоо илэрхийлэв.

 

“Өнөөдөр дэлхий нийтэд төдийгүй манай улсад нийт хүн амын ихэнхийг залуус эзэлж байгаа. Дэлхийн 7.5 тэрбум хүний 56.3 хувь, Азийн 4.5 тэрбум хүний 54.8 хувь нь 35 хүртэлх насны залуус. Харин манай улсын нийт хүн амын 64 хувь нь 0-35 насныхан. Бүр тодруулбал, 0-9 насны хүүхдүүд, 15-35 насны залуус хамгийн их хувийг эзэлж байгаа”

1919-2019 он хүртэлх нийгмийн өөрчлөлт, залуусын оролцоог баримтат киногоор харуулж эхэлсэн чуулга уулзалт ахмад, идэр, залуу үеийн төлөөллийг оролцуулсан панел хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энд үе үеийн нийгмийн ялгаанаас хамаарч нэг асуудлыг өөр өөрөөр харж, үнэт зүйл нь ч, гол анхаарлаа хандуулах асуудал нь ч өөр өөр зүгт яваад байгаа талаар хөндөв. Хууль судлал хөгжлийн ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга В.Удвал үүний хариуг бүгд нэгдэж үнэт зүйлээ тодорхойлохын тулд шинэ болон уламжлалт үеийнхний үнэт зүйлийн балансыг тэнцвэржүүлэх нь чухал гэдгийг онцолж байсан. Мөн улс төрд, улс орны хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэдний ашиглаж байгаа, мэдээлэл авч байгаа хэрэгслээр дамжуулан нийгэмд өрнөөд байгаа асуудлуудын талаар мэргэжлийн хүмүүс зөв ойлголт өгөх. Түүний хариуд залуус илүү мэдээлэлтэйгээр тухайн асуудалд хандах, оролцох нь чухал болохыг ахмад, идэр, залуу үеийн төлөөллүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байв.

Нэгдсэн панел хэлэлцүүлгээс салбар хэлэлцүүлгүүд Blue sky, Туушин зочид буудалд үргэлжилсэн. Эдгээрээс өнөөдөр болсон “Улс төрийг шинээр тодорхойлох нь” салбар хэлэлцүүлгээс дурдъя. Учир нь илтгэгчид ч сонирхолтой илтгэл тавьж, танхим ч залуусаар дүүрсэн. Илтгэгчид нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл, Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар, дуучин М.Нарантуяа байв. Тэд нэг сэдвээр дөрвөн өөр өнцөг, дөрвөн өөр санааг илэрхийлсэн.

Дуучин М.Нарантуяа өөр салбарынх ч залуу хүний хувьд нийгмээ өөрчлөх, сайн сайхан болгох зорилгоор сонгуульд нэр дэвшиж, улс төрийн асуудалд анхаарлаа хандуулж эхэлснээ хэлсэн бол Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар 100 хувь сонсголгүй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ 100 хувь төлөөлөх бүрэн чадвартай гэдгээ хэлсэн. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа залуус дуу хоолойгоо илэрхийлэхэд, улс төрд оролцоход ямар бэрхшээл байгаа, ямар мэдлэг мэдээлэлтэй байх, хэрхэн оролцох талаар өөрийн болон олон улсын судалгаа жишээн дээр тайлбарласан.

Image result for “Залуусын дуу хоолой” чуулга

Дээрх гурван илтгэгч яагаад залуу хүн та улс төрд оролцож, улс төрийг шинээр тодорхойлогч нь болох ёстой талаар түлхүү мессеж өгсөн. Харин сүүлийн илтгэлээр улс төрд оролцохдоо анхаарах гол асуудал юу болох, одоогийн авлигад идэгдсэн нийгмийг халахын тулд ямар зарчим баримтлах ёстойг залууст хэлсэн. УИХ-ын гишүүн асан, “Ногоон нүдэн лам” зохиол, одоо Жорлонгоо өөрчилье хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлж буйгаар нь бидний сайн мэдэх эмэгтэй улс төрчдийн төлөөлөл Ц.Оюунгэрэл залуусын оролцоо улс төрд чухал уу чухал. Гэхдээ улс төрд анхнаасаа оролцохдоо л шударга байж түүнийгээ хэзээ ч битгий мартаарай гэдгийг онцолж илтгэлээ тэр зүгт чиглүүлэв.

Дуучин М.Нарантуяа

Яагаад өөр салбарынх хэрнээ залуу хүний хувьд сонгуульд бие даан нэр дэвшиж, улс төрд орохыг хүссэн шалтгаанаа дурдаж, залуусыг яагаад улс төрд оролцох ёстой, дуу хоолойгоо илэрхийлэх ёстойг уриалсан. Мөн тэрбээр 2024 оноос ард иргэдээ гэсэн сэтгэлтэй, нийгмээ сайхан болгоё гэсэн шинэ үеэс бүрдсэн улс төр бий болох болов уу гэж боддогоо ч хэлсэн.

Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар

Манай улсын сонсголгүй иргэдийн төлөөлөл болж яваа тэрбээр дохионы хэлээр илтгэлээ тавьсан. Сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудыг төлөөлж тэдэнд тулгарч буй асуудлыг төрд хүргэхийн тулд бие даан нэр дэвшиж байсан талаар илтгэв. Тэр хугацаанд ямар бэрхшээл тулгарч өөрийг нь хүлээж авахгүй байсан талаар дурдаад “Би 100 хувь сонсголгүй. Гэхдээ бусад бүх зүйлийг хийж чадна. Гэтэл улс төрд оролцох, дуу хоолойгоо илэрхийлэх орчин нөхцөл байгаагүй.  Гэсэн ч би бууж өгөхгүй” гэв. Мөн олон улсад их хурал, парламентад хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй иргэдийн төлөөллөө оролцуулсан жишээг ч танилцуулав.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа

Залуус улс төрд өрнөж байгаа асуудлаар хэлэлцэх, оролцоогоо хангах, мэдээлэл солилцох платпорм бий болгох хэрэгтэйг дурдсан. Мөн “Сонгуулийн тухай хууль яригдаж байгаа энэ үед залуусын оролцоог хангах, квот олгох талаас нь ч бас анхаарах хэрэгтэй юм байна” гэв.

Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл

Тэрбээр улс төрд хүний эрхийн төлөө орохдоо анх 2000 онд гурван сая төгрөгтэй сонгуульд оролцож байсан талаар болон өөрийн батлуулсан хууль, ахалсан ажлын ард нь ямар олон бэрхшээл бас боломж байсныг сонирхолтойгоор илтгэсэн. Мөн өөрийнх нь залууст өгөх гэсэн хамгийн гол санаа нь улс төрд орохдоо, дуу хоолойгоо илэрхийлэхдээ шударгаар явах хэрэгтэйг онцлов. “Ялалт, ялагдал хоёулаа амжилт. Юуны төлөө улс төрд орсон гэдгээ хэзээ ч битгий мартаарай” гэв.

Эдгээр болон өөрийн сонирхсон салбар хуралдаанд сууж, хоёр өдрийн турш дуу хоолойгоо илэрхийлсэн залуус хүрээлэн буй орчноо хайрлаж, мэдээллийг ялгаж, сонгуульдаа идэвхтэй оролцож, шийдвэр гаргах бүх түвшинд оролцож, бие биеэ дэмжиж, эрхээ ухамсарлахыг залуус, залуустаа уриалсан юм.

Ц.Баасансүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    9 цаг 47 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    10 цаг 12 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    10 цаг 19 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 35 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    11 цаг 14 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    11 цаг 39 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    11 цаг 46 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    12 цаг 26 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    12 цаг 49 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    14 цаг 41 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    14 цаг 46 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    15 цаг 17 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    15 цаг 42 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    15 цаг 44 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    16 цаг 0 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    16 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    16 цаг 13 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    17 цаг 23 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    17 цаг 29 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК