Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЙОЗЕФ ФУНКЕ: Цаашид Эмпати сургуулиуд ESAP хөтөлбөрөө илүү хөгжүүлнэ

2019-6-17
0
ЖИРГЭХ

“Эмпати” сургуулиудыг эзэмшдэг Германы “Ewe Empathy Worldwide Education” компанийн захирал Йозеф Функе зургаадугаар сарын эхээр Монгол Улсад ирж сургуулиудынхаа үйл ажиллагаатай танилцах үеэр нь түүнтэй уулзаж ярилцлаа. Сургуулиудын үйл ажиллагааг Германы боловсролын байгууллага хариуцах болсон өнгөрсөн хоёр жилд зарим томоохон өөрчлөлтүүд хийгдэж, сургалтын чанар улам сайжирсан гэдгийг тэрбээр онцоллоо.


-Монгол дахь “Эмпати” сургуулиуд Германы гэх тодотголтой болсон. Үүний үр дүнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Юуны өмнө Монголд дахин ирсэндээ баяртай байна. Сургуулиудынхаа төгсөлтийн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Монголд мартагдашгүй хүүхдийн баярыг сурагчдынхаа хамт өнгөрүүллээ. Авто машингүй өдөр болгон өвөрмөц сайхан тэмдэглэдэг юм байна.

“Эмпати” сургуулиудын шинэ хөрөнгө оруулагч болсноор бид хамгийн түрүүнд удирдлагын шинэ багтай болж, тэднийхээ төлөвлөгөөтэй танилцаад итгэл хүлээлгэсэн. Энэ ажлуудаа дүгнэхээр ирсэн бөгөөд үнэхээр сэтгэл хангалуун байна. Шинэ баг маань өнгөрсөн хугацаанд сурагчид төдийгүй багш нарын идэвх оролцоог улам сайжруулж, сургалтын чанарыг илүү ахиулахаас эхлээд нийгэмд чиглэсэн маш олон арга хэмээг амжилттай бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлснийг сая дүгнээд буцах гэж байна.

Тухайлбал, Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хотуудад байгаа Эмпати сургуулиуд маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөрт бүх шалгуураа ханган амжилттай шилжлээ.

Мөн сурагчдаа гадаадын нэр хүнд бүхий томоохон их, дээд сургуульд элсэж орох, ялангуяа тэтгэлгээр суралцах боломжийг нь хангах үүднээс College counceling хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж, үүнийгээ ESAP (Empathy Study Abroad Program) гэсэн брэнд болгон хөгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөр таван сургууль тавууланд нь хэрэгжиж байгаа бөгөөд сурагчдаа IELTS, TOEFL, SАT зэрэг шалгалтуудаас гадна Засгийн газрын, төрөл бүрийн боловсролын сангийн тэтгэлгүүдэд үе шаттай, системтэйгээр бэлтгэн амжилт гаргахад нь дэмжих юм. (Эмпати сургуулиудад ESAP (Empathy study abroad program) буюу гадаадын их сургуульд бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна)

 

Extracurricular activity буюу олон нийтийн ажилд хүүхдүүдийн санаачилсан, нийгэмд чиглэсэн бүтээлч төслүүдийг хэрэгжүүлэх болсон. Энэ мэтчилэн олон ажлыг эхлүүлсэн бөгөөд цаашид илүү хөгжүүлээд явна. (25 сургуулийн 150 сурагчийг хамарсан Elite MUN амжилттай болж өндөрлөлөө)

-Германы хөрөнгө оруулалттай болсноор герман сургуулиуд болж байгаа гэж ихэнх хүн ойлгож байсан. Харин таны ярианаас Герман биш Кембрижийн хөтөлбөртэй болж байгаа юм байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Манай “Эмпати” сургуулиуд бол Германы хөрөнгө оруулалттай болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ Германы боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг герман сургууль болоогүй. Энэ нь манай эцэг, эхчүүдээс ирсэн санал хүсэлттэй бас холбоотой юм.

Манай сурагчдын эцэг, эхчүүд сургуулийн уламжлалыг хадгалахын зэрэгцээ хүүхдүүдээ олон улсын хөтөлбөрөөр суралцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн. Энэ хүсэлтэд тулгуурлан бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөрийг “Улаанбаатар Элит”-ээс бусад буюу үлдсэн бүх сургуулиуддаа хэрэгжүүлэх эрхийг ээлж дараалан амжилттай авч, албан ёсоор Кембрижийн хөтөлбөртэй болоод байна. (“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн нээлтийн үеэр эцэг, эхчүүд сэтгэгдлээ хуваалцлаа)

-Тэгвэл Германы хөрөнгө оруулалттай болсны гол давуу тал нь юу гэж та нэрлэх вэ?

-Германы хөрөнгө оруулалттай болсноор бид сургалтынхаа чанарт илүү сайн анхаарч байгаа. Герман чанар гэдгийг боловсролын салбарт, сургалтынхаа чанарт нэвтрүүлье гэж зорьсон. Гэхдээ Герман чанар гэдэг нь герман хэл гэсэн үг биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нь аливааг найдвартай, гүйцэтгэл сайтай, үр дүнтэй, чин сэтгэлээсээ, мэргэжлийн өндөр түвшинд хийхийг хэлж байгаа гэж ойлгож болно.

Нөгөө талаар, “Эмпати” сургуулиуд амжилтаар дүүрэн 25 жилийн түүхтэй. Энэ үнэт зүйлийг хадгалах нь чухал бөгөөд үүний зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр нэвтрүүлчихлээ. Үнэт зүйлс хувь хүнийг төлөвшүүлэх, нийгмийг бат бөх болгоход чухал нөлөөтэй, тиймээс хүүхдүүдийнхээ шударга, хөдөлмөрч, бүтээлч чанарыг илүү хөгжүүлж, төлөвшүүлэхэд анхаарч байна.

Мэдээж бид хөрөнгө оруулагч болсноор Германы болон Европын холбооны их, дээд сургуулиудад хүүхдүүд маань суралцах боломжууд нэмэгдэнэ. Герман улсад зохион байгуулагдаж байгаа хэлний курс сургалтууд, их дээд сургуулиудын аялалууд зэрэг арга хэмжээгээрээ дамжуулаад Германы түүх соёл, эдийн засгийн боломжуудыг танилцуулж, суралцахад шаардлагатай бүх мэдээлэл илүү ойр болсон. Энэ бол маш том давуу тал.

Тухайлбал, “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн болон “Улаанбаатар Эмпати” сургуулийн герман хэл сонгон суралцдаг, Германы их, дээд сургуульд суралцах сонирхолтой хүүхдүүд маань өвлийн амралтаараа манай улсад зочилж, 50 цагийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдсан. Сурахын зэрэгцээ  Германы түүх, соёлтой танилцаж, Германы хотууд болон Франц улсаар аялсан. Ийм арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

 

-Энд нэг зүйлийг асуухгүй бол болохгүй. Турк улсын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Монголд олон жил ажилласан турк багш нар бараг бүгд явж байгаа талаар мэдээлж буй. Үүнтэй холбоотойгоор та бүхэн сургуулийн боловсон хүчний талаар хэрхэн анхаарч байгаа вэ?

 

-Маш харамсалтай. Монгол хүүхдүүдэд боловсрол олгохоор ирсэн, олон арван жил ажилласан багш нар явахаас өөр аргагүй болоод явж байгаа. Гэхдээ бид оронд нь илүү сайн багш нар ажиллуулах ёстой гэж ойлгож байгаа. Тиймч учраас гадаадын чадварлаг сайн багш нарыг сонгон шалгаруулаад авч байгаа.

Ялангуяа ирэх жилээс бүх сургуулиуд маань Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх тул байгалийн шинжлэх ухааны хичээлүүд англи хэлээр заагдна. Англи хэлээр хичээлээ заах сайн багш, боловсон хүчний тал дээр маш их анхаарч байна. Үүнийг дагаад мэдээж гадаад багш нарын тоо өссөн.

Сүүлийн хоёр жилд манай сурагчдын тоо 30 хувь өссөн байна. Энэ жил манай сургуулийн элсэлтийн шалгалтыг өгсөн сурагчдын тоо 50 хувь өсчээ. Энэ бол маш баяртай мэдээ. Сурагчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотой “Улаанбаатар Эмпати” сургууль маань 6, 7-р ангиас элсэлт авдаг болж байгаа.

-Цаашдын зорилтынхоо талаар хуваалцахгүй юу. Өөр ямар шинэ зүйлүүдийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Ирэх хичээлийн жилд манай “Эмпати” сургуулиудын 25 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд сурагчид, багш, төгсөгчид рүүгээ чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байна. Шинэ ажлуудаас гадна өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн амжилттай төслүүдээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж байна.

Тухайлбал, манай сургуулиуд олон улсын Owlypia олимпиадыг Монголд зохион байгуулах эрхийг авч, цахим хувилбарыг амжилттай зохион байгуулсан бол ирэх жилээс орон нутгийн түвшнийхийг нь хийхээр ажиллаж байгаа. (“Улаанбаатар Элит” сургууль олон улсын Owlypia тэмцээнийг анх удаа зохион байгуулна)

World scholars Cup арга хэмжээг “Эмпати” сургуулиуд 3 дахь жилдээ зохион байгуулсан. Өнгөрсөн жил оролцогчид нь 40% өссөн нь үр дүнтэй байгааг харуулж байгаа болов уу. ("Эмпати" сургуулиудын зохион байгуулж буй “World scholar’s cup”-т 630 орчим монгол сурагч оролцож байна)

Түүнчлэн манай сурагчид анх удаа дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулж, сурагчид, эцэг, эхчүүдийн худалдан авсан бүтээлийн орлогоо Маргад-Эрдэнэ хэмээх өвчтэй хүүгийн эмчилгээнд хандивласан маш үлгэр жишээ ажлыг хийсэн. Үзэсгэлэнгийн нэрийг уран бүтээлдээ зүрх сэтгэлийнхээ нэг хэсгийг шингээж буйг илэрхийлэх “Мираки” гэж өгсөн гэдгийг удирдлагын багаасаа сонсоод монгол сурагчдаараа бахархсан. ("Бид үзэсгэлэнгээ Э.Маргад-Эрдэнэ дүүгийн эмчилгээнд хандив өгөх зорилгоор зохион байгуулж байна")

Энэ мэт сайн дурын, нийгэмд чиглэсэн олон ажлыг сурагчид маань санаачлаад явах байх. Хэрэгжүүлэхэд нь бид дэмжинэ.

Мөн таван сургуулийн дунд зохион явуулдаг байсан урлаг, спорт, ерөнхий мэдлэгийн уламжлалт тэмцээнүүдийг сэргээн явуулж эхэлсэн. Энэ ажлууд ч үргэлжлэх болно. (“Эмпати Стар” наадмын шилжин явах цомын анхны эзнээр “Улаанбаатар Элит” сургууль шалгарлаа)

25 жилийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ хэлэлцэх нь энэ удаагийн маань ирэх бас нэг шалтгаан байлаа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.108.154)
    Ямар журмаар ямар шалгалт өгч орох вэ
    2019 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    9 цаг 4 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    9 цаг 29 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    9 цаг 37 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 53 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    10 цаг 32 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    10 цаг 57 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    11 цаг 3 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    11 цаг 44 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    12 цаг 6 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    13 цаг 59 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    14 цаг 4 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    14 цаг 35 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    15 цаг 0 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    15 цаг 2 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    15 цаг 17 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    15 цаг 23 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    15 цаг 31 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    16 цаг 41 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    16 цаг 47 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК