Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсаас анх удаа Гёте медалийн эзнээр Р.Энхбат тодорчээ

2019-6-19
0
ЖИРГЭХ

Олон улсын соёлын солилцоонд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст Гёте институтээс олгодог 2019 оны Гёте медалийн эздээр Монголын хэвлэн нийтлэгч, "Адмон" группийн ерөнхий захирал Роозонгийн Энхбат тодорсон байна. Түүнтэй хамт Герман-Турк зохиолч Доган Акханлы, Ираны уран бүтээлч, кино бүтээгч Ширин Нешат нар зуузай хоршжээ.

 

Энэ жилийн шагналтнуудыг “Утга зохиол болоод чин үнэн” сэдвийн дор шалгаруулсан бөгөөд шагналыг тус институтийн Ерөнхийлөгч ноён Клаус Дийтер Леман 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр буюу Йоханн Вольфганг фон Гётегийн мэндэлсэн өдрөөр Ваймер хотноо гардуулах юм байна. 

Тэрбээр энэ жилийн Гёте медалийн эздийн талаар “Доган Акханлы, Ширин Нешат, Роозонгийн Энхбат нарын гурван алдартан нийгмийн бодит байдалд шүүмжлэлтэй хандаж, “Утга зохиол болоод чин үнэн” гэсэн харилцан хамаарлын дор уран бүтээл болон үйл хэргээ олон улсын тавцанд хүргэж, идэвхтэй ажилласан учир энэхүү шагналыг олгож байна" гэжээ. 

 

РООЗОНГИЙН ЭНХБАТ

Роозонгийн Энхбат 1958 онд Улаанбаатар хотноо мэндэлсэн, хэвлэн нийтлэгч, Адмон группийн ерөнхий захирал юм. Тэрээр Лайпциг хотноо график, ном туурвих арга зүйн чиглэлээр суралцаж төгсөөд, зурагчин, МОНЦАМЭ агентлагийн эрхлэгчээр цөөнгүй жил ажиллажээ. Р.Энхбат нь 1996 онд Адмон хэвлэх үйлдвэрийг эрхлэх болж,  улмаар 2000 онд Монсудар хэвлэлийн газрыг байгуулсан нь эдүгээ дэлхийн уран зохиол, толь бичиг, хүүхдэд зориулсан ном болон орчин үеийн сурах бичиг зэрэг зохиол бүтээлээрээ салбартаа тэргүүлэгч болон өргөжжээ. 
2005 оноос Монгол улсад хамгийн томд тооцогдох Интерном номын сүлжээ дэлгүүрийг байгуулсан. Удаа дараагийн нийтлэл болон ярилцлагууд, олон нийтэд зориулсан арга хэмжээгээрээ Р.Энхбат Монголын боловсролын тогтолцооны шинэчлэл болон улс төрийн намын эсрэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд хүчин зүтгэн ажилладаг. Учир нь тус улсад хараат бус, олон талт хэвлэл мэдээлэл болон олон нийтийн шүүмжлэлтэй байдал өнөө хэр нь бий болж чадаагүй бөгөөд энэхүү стандартыг бэхжүүлэх нь түүний гол зорилго юм. 
Тэрээр Монголын нийгмийн хөгжил дэвшил соёл гэгээрлийн үр дүнд, тэр дундаа иргэн бүрийн бие даасан, хариуцлагатай байдлын үндсэн дээр хэрэгжинэ гэдэгт итгэдэг. Мөн боловсролын бодлогын хамгийн чухал даалгавар бол хүн бүрийн бие даасан байдлыг дэмжих хэмээн үздэг ба энэ салбарт олон жилийн турш хувь хүний болон хэвлэн нийтлэгчийн үүднээс хувь нэмрээ оруулж байна. 
Р. Энхбат 2009 онд "Боловсролын давлагаа" хэмээх ТББ байгуулсан бөгөөд 2017 оноос Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх боловсролын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

ГЁТЕ МЕДАЛИЙН ТУХАЙД

Гёте медалийг анх 1954 онд Гёте институтийн удирдах зөвлөлийн санаачилгаар олгож эхэлсэн бөгөөд 1978 оноос Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын албан ёсны одон медальд тооцогдох болжээ. Тус шагналыг олгох ёслолын ажиллагаа жил бүрийн 8 дугаар сарын 28-ны өдөр их зохиолч Гётегийн мэндэлсэн өдөр Ваймар хотноо болдог бөгөөд Гёте институт тус хотын урлагийн наадамтай хамтран хөтөлбөрөө боловсруулан зохион байгуулдаг.

Уг шагналыг 1955 оноос олгож эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 66 улсын 351 эрхэм энэхүү шагналыг гардан авчээ. Үүнд Даниэль Баренбойм, Пьер Бурдьё, Дейвид Корнуэлл буюу Жон ле Карре, Эрнст Гомбрих, Ларс Густафссон, Агнеш Хеллер, Петрос Маркарис, Сэр Карл Раймунд Поппер, Хорхе Семпрун, Роберт Уилсон, Нил Макгрегор, Хелен Вольф, Юрий Андрухович, Ирина Лазаревна Щербакова зэрэг алдартан багтдаг.

Гёте медалийн тухай болон өнөөг хүртэл шагнал хүртэгсдийн тухай дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү: www.goethe.de/goethe-medaille 


Эх сурвалж: www.goethe.de 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    9 цаг 3 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    9 цаг 29 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    9 цаг 36 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 52 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    10 цаг 31 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    10 цаг 56 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    11 цаг 2 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    11 цаг 43 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    12 цаг 5 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    13 цаг 58 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    14 цаг 3 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    14 цаг 34 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    14 цаг 59 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    15 цаг 1 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    15 цаг 17 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    15 цаг 22 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    15 цаг 30 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    16 цаг 40 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    16 цаг 46 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК