Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сам Юүк” МСҮТ христийн сүмийн байранд хичээллэдэг байсан нь илэрчээ

2019-6-20
0
ЖИРГЭХ

Мэргэжлийн хяналтын газраас дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.


Шалгалтын хугацаанд нийт 381 зөрчил ирсэн байна. Тодруулбал,  их, дээд сургуулиудын 26 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байсан бол лаборатори, кабинетууд нь дээд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт заасны дагуу тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, стандартад тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй байна. Түүнчлэн номын сан, уншлагын танхимгүй, уншлагын танхим дахь суудлын тоо оюутан суралцагчдад хүрэлцээгүй зэрэг зөрчил илэрчээ. Тухайлбал, “Шинэ монгол” технологийн коллеж нь Боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгээгүй, “Глобал удирдагч”, “Тэнгэр”, “Гурван-Эрдэнэ” багшийн, Радио телевиз, медиа урлагийн, “Улаанбаатар эрдэм” их сургуулиудад үндсэн багшийн эзлэх хувь хангалтгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Түүнчлэн “Анима”, “Хангай”, “Эко монгол” МСҮТ нь БСШУСЯ-наас олгосон тусгай зөвшөөрлөөр, ХНХЯ-наас олгосон тусгай зөвшөөрлийн хавсралтаар  сургалтын үйл ажиллагаа тус тус эрхэлж байна. МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр бол ХНХЯ олгох ёстой. Харин “Анима”,  “Барилгын бүтээцийн үйлдвэрлэл”, “ТST” МСҮТ нь тусгай зөвшөөрөл дэх хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагаа эрхлэх хаяг, байршилд өөрчлөлт оруулах хүсэлтийг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт одоог хүртэл хүргүүлээгүй байжээ. “Хангай” МСҮТ-ийн тусгай зөвшөөрөлд “зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан” мэргэжлээр сургалт явуулах зөвшөөрөлгүй байхад ХНХ-ын сайдын 2018 оны A/129 дүгээр тушаалаар тухайн мэргэжлээр элсэлтийн хяналтын тоог баталсан байна.

Их, дээд сургуулиудын 5 буюу 50% нь зориулалтын бус байранд  хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал:  “Барилгын бүтээцийн үйлдвэрлэл” МСҮТ-ийн хичээлийн байранд “Булган зул” хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан, “Сам Юүк” МСҮТ нь Долоо дахь өдрийн Адвентист Сүмийн Хойд Ази Номхон Далайн Бүсийн чуулганы эзэмшлийн байранд түрээслэн хичээл сургалтын үйл ажиллагаа явуулсан. Сургуулиудын дадлагын газар нь стандартад нийцээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн тоноглогдоогүй, дадлагын газарт багшийн өрөөгүй байна.

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлд заагдсан мэргэжил хөтөлбөрөөр мэргэжлийн үндсэн онолын болон дадлагын багшаар бүрэн хангагдаагүй, боловсролын байгууллагад тавигдах шаардлагад нийцэхгүй нэр бүхий 16 багш хичээлийг зааж байсан.

“Барилгын бүтээцийн үйлдвэрлэл”, “Анима”, “Топ”, “Хангай”, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн дэргэдэх МСҮТ-үүд нь ерөнхий эрдмийн хичээлийн багшаар бүрэн хангагдаагүй байна.

Дээрхээс гадна эрүүл ахуйн чиглэлээр дээд боловсролын сургалтын 5 байгууллагын  хамруулж хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулжээ. Эрсдлийн үнэлгээгээр 1 нь “бага”, 3 нь “дунд”, 1 нь “их” эрсдэлтэй үнэлэгдлээ. “Улаанбаатар эрдэм” их сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үнэлэхэд “дунд” эрсдэлтэй үнэлэгдсэн.

Шалгалтаар

  • “Шинэ иргэншил” дээд сургуулийн зарим анги, танхимуудын байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, лекцийн танхимд механик агааржуулалтгүй, зарим анги танхим, кабинетуудын нэг оюутанд ноогдох талбайн хэмжээ хүрэлцээгүй, багш, суралцагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангуулаагүй,
  • “Pадио телевизийн дээд сургууль”-ийн ариун цэврийн өрөөнүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй, цэвэрлэгээний материал, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис нь шинжилгээний бичиггүй;
  • Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, “Мон Алтиус” дээд сургуулиуд нь ундны усны стандарт аюулгүйн шаардлага хангасан талаар дүгнэлтгүй;
  • Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, “Мон Алтиус”, Pадио телевизийн дээд сургуулиуд нь “Сургалт-хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-д нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж мөрдөөгүй, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй;
  • Pадио телевизийн дээд сургууль нь ариун цэврийн шаардлага хангахгүй хог хадгалах цэгтэй;
  • “Мон Алтиус”, “Шинэ иргэншил”, Pадио телевизийн дээд сургуулиудын лекц, хичээлийн танхим, номын сан, ариун цэврийн өрөөнүүдэд агаар сорох системгүй, шаардлагатай тоног төхөөрөмж бүхий эмчийн өрөөгүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмчгүй, эмнэлгийн анхны тусламж, үйлчилгээнд шаардагдах эм тариа, боолтын материалгүй, оюутнуудын эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй;
  • “Шинэ иргэншил” дээд сургуулийн  дотоод болон гаднах орчинд утаат тамхи татахгүй байх анхааруулга, санамж байршуулаагүй  зэрэг зөрчлүүд илэрлээ.

Г.Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    9 цаг 4 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    9 цаг 29 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    9 цаг 37 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 53 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    10 цаг 32 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    10 цаг 57 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    11 цаг 3 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    11 цаг 44 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    12 цаг 6 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    13 цаг 59 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    14 цаг 4 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    14 цаг 35 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    15 цаг 0 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    15 цаг 2 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    15 цаг 17 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    15 цаг 23 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    15 цаг 31 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    16 цаг 41 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    16 цаг 47 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК