Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авьяасаар урлаж, чанараар хэмждэг УРЛААЧ

2019-6-20
0
ЖИРГЭХ

Бороотой, нартай, сэвэлзсэн салхитай хүмүүний амьдралын зун цагийн зугаатай өдрүүд ээлжлэн эргэлдсээр. Ийм нэгэн өдрүүдэд өөрийн ертөнцийг бүтээхээр хүсэл мөрөөдлийнхөө зүг алхаж, жаргал, зовлон, алдаа оноогоо амьдралын хуанлид адилхан тэмдэглэж яваа Б.Сайханцэцэг бүсгүйтэй урланд нь уулзсан юм. Тэрбээр хүч хөдөлмөр, авьяас чадвараараа загварын ертөнцөд орон зайгаа бий болгож, олон хүнийг өөрийн урласан хувцсаар гоёж яваа хөдөлмөрч нэгэн. Оёдлын машинуудаа эгнүүлэн тавьж, утсаа өнгө алаглуулан өрж, урласан бүтээлүүдийнхээ зургийг нэг бүрчлэн хананд нааж, хийх ажлынхаа төлөвлөгөөг ч самбартаа тэмдэглэсэнийг харахад аливаа ажилд хариуцлагатай ханддаг нь харагдана. Тэрбээр дизайнер мэргэжлээр сурч, оёдол эсгүүрийн сургалтад суугаагүй ч урлах үйлдээрээ хэнийг ч дагуулахгүй гэмээр. Учир нь, зургаадугаар ангиасаа сонирхлынхоо хүрээнд хувцас шаглаж эхэлсэн нь ирээдүйгээ зураглах замыг нь заажээ.

Хоббигоороо хувцас урладаг байсан болоод ч тэр үү дизайнер болон оёдлын чиглэлээр суралцах сонголт хийгээгүй гэнэ. Арван жилээ төгсөхдөө аав ээжтэйгээ зөвлөлдөж, Зочид буудал, зоогийн газрын мэргэжлээр суралцан төгсчээ. “Би “Сити” их сургуульд суралцаж төгссөн. Уг нь загварын мэргэжлийн сургуульд сурсан даа. Тухайн үед загварын ангийнхны хажуугаар гарахаар хараад өнгөрдөг байлаа. Өөрийнхөө хувцсыг оёод л өмсөнө. Хүн захиалга өгвөл хүссэн загвараар нь хийгээд өгчихнө. Урлангаа тууштай ажиллуулаад гурван жил болж байна. Оёдол хийгээд арав гаруй жил болсон” гэв. Авьяас өвлөгддөг гэдэг. Түүний оёж хатгаж, урлаж, шаглах авьяас нь түүнд эмээгээс нь өвлөгдөж иржээ. Б.Сайханцэцэг эмээгээ дээл хийж, юм оёход нь хажууд нь хараад суучихдаг охин байжээ. Багаасаа л оёх сонирхолтой охины анхны бүтээл богино цагаан даашинз гэнэ. 800 төгрөгийн пүүсүүг улаан торгоор эмжиж оёжээ. Түүний анхны бүтээлийг олон жил дараа буюу оюутан байхад нь ээж нь дэрний уутан дотроосоо гаргаж өгсөн талаараа дурсан ярьж байлаа. Хувцас худалдаж авдаг хүн бол хийхэд ажиллагаа ихтэйг төдийлөн мэдэхгүй. Загвар гаргаж, материалаа сонгож, эсгүүр хийж, оёж, пермерик өмсгөхөөс эхлээд ажиллагаа ихтэй. Нэг хувцас урлахад дор хаяж, 3-4 машины дамжлагаар оёж, эзэндээ очдог.

Тиймээс худалдааны хувцаснаас арай өндөр үнэтэй. Бүгдийг нэгбүрчлэн гараар хийдэг учраас үнэлгээгээ оёдолчид өөрсдөө тогтооно. Б.Сайханцэцэгийн урласан хувцсны үнэлэмж тун боломжийн аж. “Тухайн урлангаасаа шалтгаалаад үнэ харилцан адилгүй байдаг. Оёдол материалаасаа шалтгаална. Хүний хөдөлмөр шингэдэг учраас үнээ өөрсдөө тогтоодог. Манай урлангийн хувьд дундаж үнэтэй байдаг” гэв. Сэтгэл зүтгэлээ шингээж хийсэн бүхэн хүний нүдэнд тод харагддаг. Тиймээс Б.Сайханцэцэг ч чанарыг эрхэмлэж хийхийг зорьдог аж. Хийж бүтээсэн бүхнээсээ урам авч, илүү сайхан бүтээл гаргахыг зорьдог түүнийг сорьсон захиалгууд ч орж ирдэг гэнэ. Тэр бүхнийг давж гарахын тулд өөрийгөө дайчилж ажилладаг байна. Б.Сайханцэцэг бүсгүйг цахим орчинг идэвхтэй хэрэглэдэг тэр дундаа сайхан бүхнийг цогцлоохыг хүсдэг “Сайхан бүсгүй” группийнхэн андахгүй. Түүний урласан шинэ жилийн даашинз тухайн жилийн трэнд загвар болдог. Баяр болох дөхөхөөр урланг нь зорих бүсгүйчүүдийн тоо нэмэгддэг гэнэ. Одоогоос дөрвөн жилийн өмнө шинэ жилийн загварын даашинз урлаж, түүнийгээ боломжийн үнээр пракаталж эхэлсэн нь охид бүсгүйчүүдийн дунд эрэлт ихтэй болжээ. Тиймээс жил бүр нэлээд хэдэн даашинзыг урлаж, пракаталдаг уламжлал тогтоосон байна.

Зориод ирэх өөрийн гэсэн захиалагчтай болсон түүнээр дуучид хүртэл тоглолтын болон клип, зураг авалтынхаа хувцсыг хийлгэдэг байна. Өдөр тутамд өмсөхөд тохиромжтойгоос эхлээд хүссэн өнгө загварын хувцсаа урлуулах боломжтойг хэлж байсан юм. Европ хувцсаар дагнан оёдог тэрбээр сошиал орчноос хувцас эсгэх, талаарх бичлэг үзэж, олон удаагийн туршилт хийж, оёх арга барилаа олсон байна. Аливаа зүйлийг хийх тусам аргын олж, амтанд нь ордог гэдэг. Тиймдээ ч одоо өөрийн гэсэн үйлчлүүлэгчид төдийгүй олон шавьтай болсон байна. “Хоёр жилийн өмнөөс сургалт явуулж эхэлсэн. Одоогоор 40 гаруй шавьтай болсон. Эсгүүрийг хэрхэн гаргах, хүний биеийн хэмжээг авах, оёх аргачлал гэх зэрэг бүгдийг энгийнээр аль болох амархан талаас нь зааж, сургадаг” гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    9 цаг 3 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    9 цаг 29 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    9 цаг 36 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 52 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    10 цаг 31 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    10 цаг 56 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    11 цаг 2 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    11 цаг 43 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    12 цаг 5 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    13 цаг 58 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    14 цаг 3 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    14 цаг 34 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    14 цаг 59 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    15 цаг 1 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    15 цаг 17 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    15 цаг 22 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    15 цаг 30 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    16 цаг 40 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    16 цаг 46 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК