Энэ сарын 19-ний өдөр 15.00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын нутагт 56 настай эрэгтэй Б нь Орхон голд орж байгаад живж нас барсан дахин нэгэн харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр талийгаач Б нь хоёр найзын хамт голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ сэрүүцэх зорилгоор Орхон голд оржээ. Улмаар живж нас барсан байна. Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.