Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссик Кол хотод Энэ сарын 16-наас 20-ны хооронд үргэлжилсэн "Mental Arithmetic-2019" цээж бодолтын тэмцээнээс манай улсын тамирчид найман медальтай ирлээ.
Тодруулбал, зургаан настай Б.Манлай, Ш.Ариун-Од нар мөнгөн медаль, Х.Мишээл хүрэл медаль хүртжээ. Харин 10 насны ангилалд Б.Эрмүүн хүрэл медаль, Э.Бумдарь шагналт байр, дээд түвшинд өрсөлдсөн Д.Хүслэн цом, алтан медаль, 11-12 насны ангилалд Г.Мөнх-Оргил, Б.Биндэръяа нар мөнгөн медаль, Б.Итгэлмаа хүрэл медаль тус тус хүртлээ. Тэмцээний хамгийн залуу, өсөх ирээдүйтэй тамирчнаар дөрвөн настай Х.Ивээл шалгарч цом хүртлээ.
Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн сурагчдаас гадна академийн харьяа "Язгуур" бага сургууль, "Ивээлийн найзууд" цэцэрлэгийн хүүхдүүд багтсан бөгөөд тамирчдын амжилтын үндэс болсон Хөвсгөл салбарын багш М.Эрдэнэсувд, Дархан салбарын багш Б.Мөнхзаяа, Зүүнхараа салбарын багш Э.Эрдэнэцэцэг, Баянмонгол салбарын багш Д.Нарангэрэл, Үндсэн салбарын ахлах багш Д.Баяраа, Б.Янжинлхам, Язгуур бага сургуулийн багш Ч.Эрдэнэчулуун, С.Сувданцэцэг, Ивээлийн найзууд цэцэрлэгийн багш Б.Болормаа нарт онцгойлон баяр хүргэе.
Тэмцээнд манай баг тамирчид найман медаль хүртсэнээр Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз, Япон, Сингапур, Хонг Конг, Турк, Герман зэрэг олон оронд зохиогдсон оюуны спортын 53 тэмцээнээс нийт 78 цом, 879 медаль хүртэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
Б.Лхам