Өнөөдөр 14.19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд Сонгинохайрхан Дүүргийн IV хороо Хүнсчдийн гудамж мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан дуудлага иржээ.
Дуудлагын дагуу шалгахад “Дайцэцэн” ХХК-д засварчин хийдэг 1985 онд төрсөн “Б”, Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин хийдэг 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан байжээ. дээрх иргэд ажил үүргээ гүйцэтгэж яваад ийн амь насаа алдсан байна.
Уг хэргийг дүүрэг дэх цагдаагийн I хэлтэс шалгаж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл (2)