МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал зургадугаар сарын 17-нд болж, допингийн асуудлаас болж барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан таван бөхийн эрхийг сэргээх тогтоолыг гишүүдийн дийлэнх нь үзсэн.
Ингэснээр гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар бөхийн аль нэг хэлбэрийн тэмцээн уралдаанд оролцох боломж бүрдсэн юм. Гэвч өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон барилдаанд нөгөө таван бөхийн гурав нь бүртгүүлсэн ч барилдаж чадаагүй. МҮБХ-ны удирдлагууд болон зарим өндөр цолтон дээрх бөхчүүдийг барилдуулаагүй. Тэргүүлэгчдийн хурлын тогтоолд нийт 15 гишүүн гарын үсэг зурахаас найм нь зурсан.
Тухайлбал Ө.Бат-Орших тэргүүтэй бөхчүүдийг барилдуулах өргөдөл дээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ, арслан Д.Азжаргал, гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, харцага М.Бадарч, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар дэмжиж гарын үсэг зуржээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)