Өнөөдөр 14.19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд Сонгинохайрхан Дүүргийн IV хороо Хүнсчдийн гудамж мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан дуудлага иржээ.
Дуудлагын дагуу шалгахад “Дайцэцэн” ХХК-д засварчин хийдэг 1985 онд төрсөн “Б”, Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин хийдэг 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан байжээ. Уг хэргийг дүүрэг дэх цагдаагийн I хэлтэс шалгаж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл (1)