Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

C.Гантуяа: Үнсээд гарсан хань минь үхэх сэхэхийн заагт байгаа нь даанч харамсалтай

2019-6-25
0
ЖИРГЭХ

Хүний амьдралд өвчин зовлон хийгээд гэнэтийн осол гэмтэл  хэлж биш хийсч ирдэг. Хоёр нялх үрээ үнсээд хайрт ханьдаа “Ажилдаа яваад ирье” гэж хэлээд гэрээсээ гарсан залуу тэр өдрөө эргэж ирсэнгүй. Халуун наранд барилга дээр ядартлаа ажиллаж байгаа даа гэж бодон ханийнхаа оройн хоолыг бэлтгэж байхад утас нь дуугарч харамсалтай мэдээг дуулгажээ.

Өглөөхөн инээгээд гарсан хань нь “Хангай” хотхоны хойд талд байрлах дахин төлөвлөлтийн таван давхар барилгын дээврийн хэсэгт гүйцэтгэл хийж байгаад  унаж, хүнд бэртэл авч ГССҮТ рүү хүргэгдсэн байна. Яарч сандран такси барин ханийхаа төлөө залбирсаар их хотын түгжрэлийг арай гэж туулан очиход биеийн байдал нь хүнд, ямар ч ухаангүй байжээ. Нурууны яс бяцарч,  нугасны хальс задарсаны дээр  цуллаг  эрхтнүүд нь  няцарч цус хурсан  хавсарсан гэмтэл авсан Г.Хүрэлсүхэд хагалгаа хийж, эмчилгээ хийсэн ч  биеийн байдал төдийлөн сайжрахгүй  байгаа аж.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцыг барьж буй “Рапид Архитектур Констракшн” ХХ-ийн ажлын талбарт аюулгүй байдлын наад талын зүйлүүд огт хангагдаагүй байгааг  тухайн үед хэвлэлүүд  хөндөж  байсан. Ер нь бол мөнгөтэй л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бэртэгчин бодолтой, төсөвт ажил авчихаад хямд өртгөөр гүйцэтгүүлж “цавчаа” хийгээд сурчихсан барилгын компанийн эзэд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж ажилласан бол эрүүл саруул байсан залуу эмнэлгийн орон дээр шаналж хэвтэхгүй байлаа. Гэр бүл зохиож, хоёр хөөрхөн охинтой болоод удаагүй, дээр нь   өндөр настай аав,ээжийгээ дэргэдээ авч   асарч халамжлан дөнгөж амьдралын захад хөл тавьж явсан идэр залуу ийнхүү эрэмдэг болсон нь даанч харамсалтай.

Хоёр нялх үр нь аавыгаа санаж “Хэзээ ирэх вэ. Аавтайгаа хамт тогломоор байна,Аавтайгаа хамт үлгэрийн кино үзье л дээ” гэж ээжийгаа шалж,  цаг тутамд нэхэх  нь  сэтгэлийг шаналгаж байгааг эхнэр С.Гантуяа нь нулимс дуслуулан ярьж суугаа нь  өр өвдөм. Үнсээд гарсан ханийгаа үхэх сэхэхийн заагт байгааг харж, өвдөлт зовлонг нь зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа түүнд залбирахаас өөр хийж чадах зүйл одоохондоо алга.

Баянхонгор аймгийн төвд, ахмад барилгачин С.Гончигдорж, Д.Долгор нарт үр нь болж мэндэлсэн Г.Хүрэлсүх багаасаа л барилгачдын дунд өсч торниж,  дунд сургуулиа төгсөөд  МСҮТ-ийг барилгын чиглэлээр төгсчээ. Энэ цагаас өнөөг хүртэл тэрбээр  барилгын салбарт ажиллаж иржээ. Жилийн дөрвөн улиралд халуун, хүйтнийг  ажралгүй өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл барилга дээр ажиллахад түүнд хат суухаас гадна ажлын дөр, туршлага ч бас нэмэгдсэн  байж таарна.

Гэвч хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж хэдхэн секундын хугацаанд хүнд бэртэл авч, хөл дээрээ босох эсэх нь эргэлзээтэй хэвтэж байна.

Эхнэр С.Гантуяа нь “Бид хоёр хамт амьдраад зургаан жил гаруй болж байна. Хоёр охин маань том нь гурав бага нь  ой гарантай.  Хань минь барилгын чиглэлээр сурч төгсөөд л ажиллаж эхэлсэн. Би ч бас барилга дээр ажиллаж байгаад хүүхэд төрүүлээд гэртээ хүүхдүүдээ асраад байж байгаа. Тэр  цагаас хойш нөхөр маань ганцаараа ажиллаж, гэр бүлээ тэжээсээр ирсэн. Тэр өдөр ажил тарахыгдөхүүлээд утсаар ярихад “Тараад удахгүй очино” гэсэн юм. Гэтэл 18:00 цагт ах маань  залгаад “Осолд  орчихлоо. Та хэд Гэмтлийн эмнэлэгт яаралтай хүрээд ир” гэсэн. Бид ч яарч сандраад яваад очиход ямар ч ухаангүй, маш хүнд  бэртсэн тул ухаангүй байсан. Нурууны яснууд хугарч, бяцарсан, нугас нь задарсан гэдгийг дуулаад бид бүгдээрээ  шоконд орсон. Хүнд хагалгаа учраас эмч нар зөвлөлдөж байгаад  хоёр өдрийн дараа яаралтай хагалгаанд оруулж, эмчилгээг эхлүүлсэн. Ер нь бол ауил гүйцэтгүүлэх гэж аваачсан “Рапид Архитектур Констракшн” ХХК-аас хөдөлмөрийн аюулгүй байдлыг  хангах ямар ч хэрэгсэл өгөөгүй. Өөрийнхөө хуучин каскыг өмсөөд явсан. Хуучин каскаа өмссөндөө өндрөөс унахад тархи толгой нь айхтар гэмтээгүй байх гэж бодож байна. Биеийн байдал бол маш хүнд байгаа.  Нэг хөл нь мэдээгүй орохгүй байж мэдэхээр байна. Хань маань төрөлхийн өрөөсөн бөөртэй, гэтэл бөөр нь бяцарч цус хурсан, мөн элэг няцарч цус хурсан гэсэн онош гарсан.  Эрүүл саруул ажлаа хийж явсан хүн хүнд бэртэж, гэмтэж хэвтэрт орчихоор хэцүү  байна” хэмээн ярьж байна.

Г.Хүрэлсүхийн сэтгэл санааны байдал ч тун муу байгаа гэнэ. Хоёр охиноо асууж, бодолд дарагдан нүдэндээ нулимс цийлэгнүүлэн  хэвтэж байгааг нь харахаар л элэг эмтэрч зүрх шимшрэх юм. Заримдаа эргээд очиход хөнжлөө нөмрөөд мэгшиж байхаар нь орохоосоо халгаад гадаа нь  хүлээдэг”  гэж аав, ээж хоёр нь хэлж байлаа.

Хүүхдийн баяраар хоёр охиныг нь эмнэлэг дээр  аваачиж  аавтай нь уулзуулахад “Би сууж, явж чадахгүй болчихвол яанаа. Миний хоёр охиныг хэн тэжээх юм бэ” гэж сэтгэл нь ихээхэн хямарсан гэнэ. Бага охин нь ой гарантай учир аавыгаа бэртсэн талаар мэдэхгүй байгааг С.Гантуяа хэллээ. “Харин том охин минь аавын  бие нь өвдчихсөн. Эмнэлэгт хэвтэж байгаа. Удахгүй зүгээр болоод гэртээ ирнэ” гэдэг гэлээ.

Г.Хүрэлсүхийг Солонгос улсад эмчлүүлэхээр холбогдох эмнэлэгт шинжилгээний бичгийг явуулж хариу ирэхийг хүлээж байгаа. Одоогоор нэг өдрийн эмчилгээний зардалд 300 мянган төгрөгийг зарцуулж байгаа аж. Түүнчлэн түүний ойр дотныхон нэгдэж хандивын аянг эхлүүлээд байгаа юм байна.

Барилгын компани хариуцлагагүй үйлдэлдээ гэмшихгүй харин ч хэвлэлд ярилцлага өгвөл эмчилгээний зардал өгөхгүй гэж байгаагаас хүн чанарын хэлтэрхийгүй эзэнтэй гэдэг нь харагдаж байгааг нуух юун. Эрүүл саруул, ид хийж бүтээж явсан барилгачин   залуугийн хувь тавиланг өөрсдийн хайнга ажиллагаа, аюулгүй байдлаа хангаагүйн буруугаас  харамсалтайгаар өөрчилчихөөд хэнэг ч үгүй байгаа тэднийг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгаж байгаа байх. Гэмтэл бэртэл нь  хэчнээн эдгэрлээ ч гэсэн барилгачин залуу өмнөх шигээ хийж бүтээж чадахгүй.Бүхэл бүтэн барилга барьж явсан тэр одоо хөл дээрээ бослоо гэхэд нуруу нугасны хүнд гэмтэлтэй учраас  ганц тоосго ч өргөж даахгүй. Хоёр охиноо өргөөд эрхлүүлж чадахгүй, алив аавдаа ир гээд тэврээд үнсч чадахгүй. Ойролцоо худгаас ундны усаа зөөж чадахгүй. Өвөл болоход гэрээ буулгаад дулаалж чадахгүй. Нүүрсээ тэргэн дээр түрээд ирж чадахгүй. Ямар ч амьдралын баталгаагүй болсон ч гэлээ ядаж хоёр хөл дээр нь босгочих юм сан гэсэн бодол адилхан залуу хүний хувьд төрж байна, бас Монголынхоо залуусыг уриалъя гэж бодогдсон юм.

Монголчууд  задарснаа өмгөөлдөг төртэй ч, ядарснаа өмөөрдөг ард түмэнтэй билээ. Залуу гэр бүлд амьдрал хайрлаж, барилгачин Г.Хүрэлсүхийг хөл дээр нь босгохын төлөө  халуун сэтгэл, өглөгийн гараа сунгахыг та бүхэндээ уриалж байна.

ХАНДИВ ХҮЛЭЭЖ АВАХ ДАНС: Гончигдоржийн Хүрэлсүх 5035443606, аав С.Гончигдорж, Хаан банк -5246244373, Төрийн банк 232100450639

Холбоо барих: 88138576, 884462638, 88147817, 88865698

 

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • лааз (202.9.42.185)
    хөдөлмөрийн аюулгүй байдлаа ажилчин хүн өөрөө л хангах учиртай. компнийнхаа удирдлагаас тэр тухайгаа шаардах ёстой. энэ залуу үүргээ анзаарсангүй. ер нь монгол хүний хэнэггүй зангийн уршиг л энэ дээ
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • зочин (66.181.180.175)
    хөдөлмөр хамгааллын акт зөрчсөн болохоор заавал эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг биз дээ сайн өмгөөлөгч аваад барилгын компаниас хохирлоо гаргуулаач дээ байр нэхэх хэрэгтэй дээ
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • ulaanbaatariin emegtei (77.87.228.70)
    задарсанаа дардаг гэдэг
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    8 цаг 30 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    8 цаг 55 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    9 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 18 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    9 цаг 57 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    10 цаг 22 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    10 цаг 29 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    11 цаг 9 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    11 цаг 32 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    13 цаг 24 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    13 цаг 29 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    14 цаг 0 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    14 цаг 25 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    14 цаг 27 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    14 цаг 43 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    14 цаг 48 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    14 цаг 56 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    16 цаг 6 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    16 цаг 12 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК