Энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэр Гэсэр сүмээс Гандан өгсөн замд “нэг охиныг хутга барьсан хүн гар утсыг нь дээрэмдсэн” гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу мэдээллийг шалгахад 17 настай эмэгтэй А-г гэртээ харих замд нь эрхэлсэн тодорхой ажилгүй 30 настай эрэгтэй Б үйлдсэн болохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нар илрүүлжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл (1)