Үндэсний их баяр наадам, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр бүл, найз нөхөд төрөл саданаараа аялал зугаалгаар явах үед орон гэрээ удаан хугацаагаар хараа хяналтгүй орхих нь олширдог билээ. Үүний улмаас орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их бүртгэгдэж байгаа аж.
Тухайлбал, энэ сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд айлын гэрийн хаалгыг хөшиж, эвдлэн 42 инчийн зурагт хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийн дагуу шалгахад 31 настай Т гэгч нь үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна
Иймд иргэд аялал зугаалгаар хөдөө орон нутгийг зорихдоо орон байрныхаа аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ