Улаанбаатар хотод тулгамдсан бэрхшээл мянга, түмээрээ бий. Тэдний эгнээнд XXI зууны эмчлэгддэггүй бөгөөд шинэ зууны өвчнөөр тодроод буй шарилжаас гаралтай өвчин зүй ёсоор тооцогдож буй юм. Тиймдээ ч дэлхий нийтээрээ шарилжийг устгахын төлөө тэмцэж, бүр аян өрнүүлсээр байна. Тэдний тоонд ч монголчууд оролцох болоод арваад жилийг үдэж, эгнээндээ 100 гаруй мянган хүнийг элсүүлсэн байдаг.
Тэгвэл энэ жилийн хувьд энэ давалгаа Баянзүрхчүүдээс эхэлж байгаа юм байна. Тэд энэ сарын 29 буюу маргаашнаас эхэлж дүүргийн хэмжээнд шарилж устгалын ажил өрнүүлэхээр болжээ. Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай. Тэр хэрээрээ ядуурал давамгайлсан гэр хорооллын оршин суугчид олонтой. Хэдий ийм ч гэлээ Баянзүрхчүүд хойш суусангүй. Харшлын өвчнийг сэдрээж, ужиг таригч шарилжтай тэмцэж байна.
Тэдний эл тэмцэлтэй иргэн та, бид бүхэн нэгдэх боломжтой. Хүсвэл маргааш эс бөгөөс маргаашийг хүлээлгүй өнөөдрөөс ч гэсэн тэмцэх боломжтой шүү.