Энэ сарын 30-нд буюу маргааш зарим аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль болох гэж байна. Тухайлбал, Ховд аймгийн Мөнххайрхан сумын дөрвөн хэсэгт, харин сумын ИТХ-ын нөхөн сонгуулиуд Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Баянхонгор аймгийн Баянцагаан, Бөмбөгөр, Жинст, Хүрээмарал, Эрдэнэцогт, Булган аймгийн Хишиг-Өндөр, Төв аймгийн Борнуур, Мөнгөнморьт, Ховдын Мөнххайрхан сумдын 10 хэсэгт тус тус явагдана гэдгийг СЕХ-ноос мэдээлж байна.
Дээрх нөхөн сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гараг болон аравдугаар сарын эхний ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана гэж заасны дагуу явагдах юм.