БНХАУ-ын Засгийн газраас урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих” төслийг талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
"Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөр бетон гүүр баригдаж үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1,077 метрийн урт гүүр ба налуу замууд, Их Монгол улсын гудамж, Олимпын гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Ирэх есдүгээр сард үндсэн гүүр, B, C рампын хөдөлгөөнийг нээнэ. Нийт ажлын явц 65 хувьтай байна.
Томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа юм.
Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилтан гүүрэн гарцыг барьж байна.
Их Монгол улсын гудамжаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгоно" гэв.