"Боловсрол суваг" телевизээс зохион байгуулж буй "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч жүжигчин Т.Бархүү өнгөрсөн долоо хоногийн хагас финалд үнэмлэхүй ялалт байгуулж 18 сая төгрөгийн эзэн болсон билээ. Тэгвэл тэрбээр ялагчийнхаа мөнгөнөөс БНСУ-д эмчилгээ хийлгэж буй Б.Амингэрэлийн эмчилгээнд хандивлажээ.
Жүжигчин Т.Бархүү нүүр хуудсандаа "Манай гэр бүл хандив өргөлөө. Цаг хугацаа үнэхээр давчуу байна. Бяцхан охинд амьдрал хайрлаач. Гуйж байна. Мянга ч мянгадахгүй, тав ч тавдахгүй, 10 ч аравдахгүй шүү. Сайн түгээгээд өгөөрэй найзууд минь" гэж бичжээ.
Б.Амингэрэлийн эмчилгээнд хандив өргөх данс:
Монгол дахь данс-Хаан банк 5447409951 Батмөнх Номингэрэл
Солонгос дахь данс-Хана банк 15391047515507 аав Энхамгалан Батмөнх
Монгол дахь дугаар-86627979,94127732
Солонгос дахь дугаар-01056909927