Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг энэ сарын 5-нд албан ёсоор нээх гэж байна.
Түүнчлэн Улаанбаатараас тус нисэх онгоцны буудал хүртэлх 32 км хурдны замын нээх юм. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй албаны хүмүүс оролцох аж. Нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон Улстай хамтран хэрэгжүүлэх бөгөөд “Концессын тухай” хуулийн дагуу концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орно. Ингэснээр нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна. Компанийн ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэх юм.
Сэтгэгдэл (1)