2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн архивын Улсын үзлэгийг зохион байгуулах дүүргийн салбар комисс хуралдлаа
Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 46 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/ 518 дугаар захирамжийн дагуу явагдах ““Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” –ийг Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулж явуулах “Дүүргийн салбар комисс”- ыг байгуулан ,батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Дүүргийн салбар комисс нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06 –ны өдрийн А/225 дугаар захирамжаар байгуулагдсан бөгөөд дүүргийн дэргэдэх 148 байгууллагыг 2019 оны 08 дугаар сарын 15–ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны хугацаанд улсын үзлэгийг явуулахаар шийдвэрлэж зохион байгуулалтаар хангах, хяналт тавиж чиг үүрэгтэй ажиллана.
Мөн холбогдох захирамж, хуваарь, ажлын хэсгийн нэрс, дүгнэх шалгуур үзүүлэлтийг холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлж ажилласан.
Улсын үзлэгийн төв болон салбар комиссоос баталсан төлөвлөгөөний дагуу улсын үзлэгийн дүгнэх үзүүлэлт, аргачлалын талаар Архивын Ерөнхий газар, Нийслэлийн Архивын газраас байгууллагын удирдлага болон архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад арга зүйн заавар зөвлөгөө чиглэл өгсөн байна.