Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 60 мянган төгрөгөөр эмчилгээ хийлгэнэ

2019-7-05
0
ЖИРГЭХ

Монгол улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм.  Гэхдээ эхний ээлжинд буюу энэ оныг дуустал 2-6 настай хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг эмчилж байгаа юм. Цаашлаад энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжихдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгүүдэд хяналт тавьж сонгон шалгаруулалт явуулснаар 199 эмнэлэг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт тэнцсэн байдаг. Тэгвэл эдгээр эмнэлгийн нэг болох Баянгол дүүрэгт байрлах “Баянсан дент” шүдний эмнэлгээр зочиллоо. Эмнэлгийн үүдээр орж ирэхэд л шүдээ үзүүлэхээр хүүхдүүд цаг авч дараалал үүсгэсэн байлаа. Гэхдээ тус эмнэлэг ачааллаасаа шалтгаалаад өдөртөө 10 гаруй хүүхдэд үзлэг хийж байгаа гэнэ. Хөтөлбөр эхлэхэд маш олон хүүхэд эмнэлэгт хандаж байсан бол одоо зуны улирал таарч, хүүхдүүд зуслан, лагертаа гарч, хөдөө явсан гээд харьцангуй ачаалал багасаж байгаа аж.


Биднийг ороход 3 настай хүү шүдээ эмчлүүлж байсан бөгөөд эмч нь эрэгтэй хүн гэхэд хүүхдийн эвийг тун ч амархан олж, уйлуулахгүй үзэж чадаж байв. Хүүхэд бүрийн үзлэг янз бүр зарим  хүүхдийн шүд ихээхэн өвчлөл ихтэй байхад зарим нь шүдээ хамгаалж үзлэг хийлгэж зөвлөгөө авч байв. Ингээд хүүхдээ үзүүлж явсан Баянгол дүүргийн иргэн н.Энхмаагаас сэтгэгдэл асуулаа. Тэрбээр “Баянсан дент эмнэлгийн эмч нар маш чадварлаг. Бас их найрсаг. Би хүүгээ үзүүлээд эмчилгээ хийлгээд, зөвлөгөө аваад дараагийн эмчилгээний цагаа аваад явж байна. Миний хүүтэй маш найрсаг хандаж, өвдөлтгүй эмчилж чадлаа. Бага насны хүүхдийн эвийг олно гэдэг чинь их чанга шүү дээ. Засгийн газраас явуулж байгаа “Эрүүл шүд, эрүүл хүүхэд хөтөлбөр” тун хэрэгтэй сайхан ажил болж байна. Монгол Улсын иргэн эрүүл байвал их зүйлийг бүтээж чадна. Бүх өвчлөлийн эх суурь шүд гэдэг. Тэгэхээр ирээдүй болсон хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлж байгаад маш их баяртай байна” гэв.


Д.Доржсүрэн: 2-6 насны хүүхдийн шүдний өвчлөл маш их байна. 

“Баянсан дент” эмнэлгийн их эмч, анагаах ухааны магистр, докторант, ахлах зэргийн эмч Д.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Танай эмнэлэг “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт хамрагдаж шалгарсан. Хөтөлбөрийн хүрээнд хэр их хүүхэд хамрагдаж байна вэ?
-Манай эмнэлэг хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 11-нээс эхэлж үзлэг хийж байгаа билээ. Хөтөлбөр эхэлснээс хойш ачаалал бол их байгаа шүү. Олон хүүхэд хамрагдаж байна. Өдөр бүр өглөө 9.00-21.00 цаг хүртэл ажиллаж байна.
-Хүүхдийн шүдний өвчлөл хэр их байна вэ. Өдөрт хэчнээн хүүхэд үзүүлж байна вэ?
-Хүүхдийн шүдний өвчлөл маш их байна. Ялангуяа 2-6 насны хүүхдийн шүдний өвчлөл давамгайлж байна. Өдөрт 10 гаруй хүүхэд үздэг. Үнэндээ хүүхдийн шүдний өвчлөлөөс шалтгаалаад 10 хүүхдээс хэтэрч үзэж чадахгүй байна.
-Хүүхдийн шүдний өвчлөл их байгаагийн гол шалтгаан юу байна вэ?
-Идэж ууж байгаа хоол хүнсний хэрэглээ, багаасаа шүд угаах арга дадлыг заншаагүйгээс үүдэж байгаа гэж бодож байна. 0-6 насны хүүхдийн шүдийг ээж аав нь угааж өгч байх ёстой. Гэтэл ээж, аав, асран хамгаалагчид нь тэр болгон угааж өгөхгүй байна. Хүүхдүүд чихэр болон нүүрс ус агуулсан хүнс ихээр хэрэглэж байна. Мөн идэж байгаа давтамж их байна. Тиймээс долоо хоногт чихэр иддэг нэг өдөртэй болох гээд давтамжаа багасгах хэрэгтэй. Манай эмнэлэг хүүхдүүдэд үзлэг хийхээс гадна шүдээ эрүүл болгоод хэрхэн урьдчилан сэргийлэх талаар байнга зөвлөгөө өгдөг. Зөвхөн хөтөлбөр гэлгүй манай эмнэлгээр үйлчлүүлсэн түүх нээлгэсэн хүүхэд бүрийг байнга урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг.

-Танай эмнэлэг Баянгол дүүрэгт байрлаж байна. Тэгэхээр хөтөлбөрийн хүрээнд үзэх хүүхдүүд зөвхөн Баянгол дүүргийн хүүхдүүд хамрагдах уу?
-Үгүй. Манай эмнэлэг хөтөлбөрийн хүрээнд дүүрэг харгалзахгүй 2-6 насны хүүхдүүдэд үзлэг хийж байгаа.
-“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр бол маш цаг үеэ олсон сайхан арга хэмжээ. Хүүхдүүдээ үзүүлж байгаа эцэг эхчүүдийн сэтгэгдэл маш өндөр байгаа.
-Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд 60 мянга төгрөг хүртэлх мөнгийг улсаас гаргаж өгнө гэж байна. Илүү гарсан эмчилгээний төлбөрийг яах вэ?
-Бид 2-6 насны хүүхдүүдээ хөтөлбөрт заасны дагуу 7 төрлийн эмчилгээнээс сонгоод хүндрэл өгөх гээд байгаа шүднүүдийг эхэлж үзэж байна. Улсаас бол 60 мянган төгрөгт баригдаж үзэж байна. Гэхдээ илүү гарсан мөнгөө гээд авч байгаа зүйл байхгүй байгаа. Зарим эцэг эхчүүд зөрүү мөнгөө төлөөд үзүүлж байна. Зарим нь ойлгохгүй байна.
-Ямар долоон төрлийн үзлэгийг хийж байгаа вэ?
- Шүд цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэг, сүүн шүдний цооролт багасгах түрхлэг, шүдний ховил бүтүүлэх, шүд авах, зөвлөгөө өгөх юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    7 цаг 5 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    7 цаг 30 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    7 цаг 38 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 54 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    8 цаг 33 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    8 цаг 58 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    9 цаг 4 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    9 цаг 45 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    10 цаг 7 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    12 цаг 0 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    12 цаг 5 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    12 цаг 36 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    13 цаг 1 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    13 цаг 3 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    13 цаг 18 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    13 цаг 24 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    13 цаг 32 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    14 цаг 42 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    14 цаг 48 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК