Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хайраар шигтгэдэг наамал

2019-7-08
0
ЖИРГЭХ

“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа шинийг элэрхийлэгч Б.Намуунцэцэгийг урьж, түүний ажил амьдралын орон зайгаар аяллаа. Тэрбээр монголдоо өөрийн үүсгэсэн брэнд бүхий шигтгээн наамал зургийг бий болгоод нэлээд хугацааг үджээ. Дүн өвлийн хүйтэнд дөрөвхөн сартай хүүхдээ тэврэн захилга хүргэж өгч өрхийн орлогодоо нэмэр болдог байсан үе нь 2018 оны нэгдүгээр сар. “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”-үүд бяцхан үрээ асраад гэртээ байх хэсэгхэн хугацаандаа бизнесийнхээ санаа олж, хэрэгжүүлж, хийж, өөрийн гэсэн орон зайг өрсөлдөөний салбарт бий болгож чадсан хөдөлмөрч бүсгүйдүүд байдаг. Б.Намуунцэцэг ч тэдний адил нэгэн. “Хүүхэд хүнсээ авч ирдэг гэдэг. Би ээж болсондоо их талархаж амьдардаг. Хүү минь аав ээждээ бизнесийн санаатай ирсэн гэж бэлгэшээдэг” хэмээн ярих тэрбээр хүүхэд байхаасаа хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож явсан учир зүгээр сууж чаддаггүй. Тиймдээ ч хүүхдээ асрахын хажуугаар хийх боломжтой бүх ажлыг судалж, сонирхлынхоо дагуу шигтгээн наамал нааж эхэлсэн гэнэ.

Түүний хань “Байшин, цэцэг зэрэг жирийн хаа сайгүй зарагддаг ийм зургийг шигтгээгээр чимэглэж байхаар хүний зургийг ингэж чимэглээд өөрт нь бэлэгвэл утга учиртай” гэж хэлжээ. Ханийх нь хэлсэн хэдхэн үг түүнд шинэ бизнесийн сэдлийг өгч, хийж бүтээх хүсэл мөрөөдлийнх нь замналыг тавьсан гэдэг.

Хятадаас орж ирсэн зурагнуудыг оёж хатгаж, чимэглэж байхаар өөрийн гэсэн брэндийг бий болгох нь зөв гэдгийг ойлгож, судалгаа хийж эхэлжээ. Тэрбээр “Ханийн минь хэлсэн үг их нөлөөлсөн. Өөрсдийнхөө зургийг шигтгээн наамлаар хийж борлуулбал эрэлттэй байх боломжтой гэж бодсон. Анх Шинээ гэдэг залуутай хамтарч хийж байгаад өөрөө бие дааж хийж эхэлсэн.  Эмэгтэйчүүд байгалиасаа оёж, хатгаж, чимэглэх өгөгдөлтэй байдаг. Хайртай хүмүүсийнхээ зургийг өөрийн гараар сэтгэлээ шингээж нэг бүрчлэн чимэглэж өгдөг учраас “Уран брэнд” гэсэн нэрийг өгсөн. Шигтгээнүүдээ ширхэг бүрээр нь нэгбүрчлэн наадаг учир ажиллагаа ихтэй” байдаг гэв.

Зургийг тусгай програмаар кодолж, зурганд тохирох өнгөтэй шигтгээг өгнө. Харин үйлчлүүлэгчид зааврын дагуу ууталсан шигтгээг нэг бүрчлэн нааснаар зураг бий болдог аж. Нэг үгээр “Уран брэнд”-ээс эхийн бэлдэж өгдөг гэсэн үг. Хайраа шингээж урласан хамгийн нандин бэлэг уриатай тус брэнд одоогоор 380 бүтээл гаргасан байна. Үйлчлүүлэгчид пэйж хуудсаар холбогдож, кодлуулах зургаа явуулж, тэдний зүгээс зургийг кодолж, харуулснаар хийлгэхийг хүсвэл нэг өдрийн хугацаанд гаргаж өгнө.

Анх өөрөө бие дааж хийж байсан бол одоо ханьтайгаа хамтарч гэр бүлийн бизнес болгожээ. Б.Намуунцэцэгийг анх хийж эхлэхэд хань нь төдийлөн ойшоодоггүй байсан гэнэ. Харин нэг удаа хүргэлтэнд явж байхдаа хамтдаа хийх боломжтой  гэх гаргалгааг гаргажээ.  Гэр бүлийн хосууд хоёулаа маркетингийн мэргэжилтэй.

Ажлыг судлахгүй хийвэл амжилтад бус алдагдалд орох эрсдэлтэйг тэд мэргэжлийн хүмүүс учир маш сайн мэднэ. Тиймээс судалгааны ажлыг нэлээд хугацаанд хийсэн гэнэ. “Уг нь жижигхэн ажлын байр байгаа. Хүүхэд жаахан учир бид хоёр ихэвчлэн гэртээ ажлаа хийдэг. Хүүгээ орхиод явах боломжгүй. Гэр бүлийнхээ бизнесийг хөгжүүлэх гээд ханийгаа ажлаас нь гаргасан. Хувиараа хөдөлмөрлөх нь амар санагддаг. Цаг хугацаа, цалинд баригдахгүй ажиллаж, амьдарна.  Анх шигтгээн наамал хийж эхлэхэд хань минь төдийлөн ойшоогоогүй л дээ. Тэр хандлагаас нь болоод эхлүүлсэн ажлаасаа буцаж шантраагүй. Харин ч хүүхдээ тэврээд өвлийн хүйтэнд хүргэлтэнд явж эхэлсэн. Өөрөө жолооч болоогүй болохоор эгч, хадам ээжийгээ гуйгаад л хамт хүргэлтэнд явна. Нэг зурагнаас өдөрт 5-15 мянган төгрөгийн орлоготой. Гэртээ хүүхдээ хардаг ээжийн хувьд хөөрхөн ашигтай санагдсан. Өнгөрсөн жилийн хавар хань минь хэсэг гэртээ байсан.

Тухайн үед хамт хүргэлтэнд явж эхэлсэн дээ. Нэг өдөр  200 гаруй мянган төгрөгийн зураг хүргэж өгсөн. Ашиг нь 40 мянган төгрөг л болсон юм. Тэр үед надаас  “Чи 200 мянган төгрөгийн зураг хүргэж өгчихөөд яагаад ийм бага ашигтай байгаа юм бэ” гэж асуухад нь сайн тайлбарлаж өгсөн. Бага хэмжээгээр шигтгээ захиалж авахаар үнэ өндөр. Харин их хэмжээгээр авбал боломжийн гэж. Тэр үед л хамт хийх сэдэл төрсөн байх гэж боддог юм" гэв.

Аливаа ажлыг эхлүүлхэд хөрөнгө санхүүгийн асуудал дээр хацдаг нь нууц биш. Тэдний хувьд санхүүжилтийнхээ 50 хувийг өөрсдөө гаргасан байна. Гэр бүлийн бизнесээ эхлүүлэхээр зориглосон залуу ажлаасаа гарч ханьтай хамт төсөл ч бичсэн гэдэг. Хийж бүтээх хүслээр дүүрэн залуу хосуудын бичсэн төсөл 10 сая төгрөгийн хүүгүй гурван жилийн хугацаатай зээлд хамрагдаж чаджээ. “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт төсөл бичиж түрүүлээд 10 сая төгрөгийн санхүүжилт авч чадсан. Ямар нэгэн барьцаа хөрөнгө шардаагүй болохоор боломжтой санагдсан. Сар бүр тогтмол төлөх болзолтой. Ажлыг хийгээд тууштай хөдөлмөрлөж чадвал арга нь олддог. Тэгэхээр залуучууд ч мөн адил төсөл бичиж, бизнесээ дэмжүүлэх боломжтой” гэлээ. Хийе гэвэл арга олддог гэх үгийн цэнэ энд гарч ирэх шиг.

Дөрвөлжин шигтгээгээр хийдэг байсан бол төрлөө нэмээд өдгөө бөөрөнхий шигтгээгээр хийх боломжийг бүрдүүлсэн байна. Бизнесээ эхэлж байхдаа бага хэмжээгээр хятадын үйлдвэрээс захиалж авдаг байсан аж. Бага хэмжээгээр бараа бүтээгдэхүүн захиалж авахад төлбөр мөнгө нь нэлээд өндөр тусна. Тиймээс хятадын  шигтгээний үйлдвэртэй 12 дугаар сард албан ёсоор гэрээ байгуулжээ. Ингэснээр боломжийн үнээр нэлээд их хэмжээний шигтгээг худалдаж авсан байна.

Тэдний нэг өрөөг шигтгээний өрөө гэхэд бараг л хилсдэхгүй. Өнгө алагласан гялалзаж гялтагнасан шигтгээнүүдийг уут уутаар нямбай гэгч нь нэгбүрчлэн хураажээ. Б.Намуунцэцэгийн хувьд хамгийн хэцүү ажил шигтгээг граммлаж уутлах гэнэ. Бүтэн өдөр сууж, граммлаж, ууталж хийнэ гэдэг баргийн хүний хийх ажил биш.

Хүн бүхний арьс, хувцасны өнгө өөр өөр байдаг учир нэлээд олон төрлийн өнгийн шигтгээг ууталдаг аж. Бор өнгө л гэхэд 12 төрөл байдаг. Бидний мэдэхгүй өнгө зөндөө байдаг юм билээ гэж хуучилах тэрбээр 480 гаруй өнгө байдаг талаар онцолсон юм. Түүний дүү хааяа нэг шигтгээ уутлах ажилд туслахаар ирээд “Энэ өнгө хаана байгаа вэ” гэж асуухад тэнд тэдэн номерийн хайрцганд байгаа. Тийм өнгө шүү" гэж шууд  хэлдэг болсон гэнэ.

Түүний хамгийн анхны бүтээл өөрийн гэр бүлийн гишүүдийн зураг. Өөрийнхөө гэрт өлгөх учир маш том хэмжээтэй хийхийг хүссэн бүсгүй “Одоо ч дуусгаагүй л явж

байна. Хэмжээний хувьд нэлээд том. Хийгээд л байгаа” гэж хөгжилтэйгөөр инээмсэглэн хэлсэн юм. Арга ч үгүй биз. Ажлынхаа завсар зайгаар хийж байгаа учраас удах магадлал өндөр ч байж мэдэх юм. Шигтгээн наамалыг хурдан хугацаанд хийдэг. Олон удаагийн захиалга өгсөн байнгын хэрэглэгч эмээ ч байдаг талаар ярьсан юм. Түүнчлэн “Уран брэнд”-ийн байнгын хэрэглэгчид Солонгосоос хүртэл захиалга өгдөг байна.

Ханьтайгаа хамтарч гэр бүлийн бизнес болгосон тэд эх орныхоо үзэсгэлэнт байгаль, уул усны зургийг ч шигтгээн наамалаар хийж үндэсний брэнд болгох зорилготой ажиллаж байгаа юм. Үйлчлүүлэгчээ дээдэлж, хэрэглэгчээ алдахгүй ажилладаг тэд орон нутаг төдийгүй гадаад орон руу хүртэл явуулдаг байна. ЖДҮ-ээс зээл бүтвэл жаазны үйлдвэртэй болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангаж, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг хүсдэг тэдний мөрөөдөл тун удахгүй биелэх биз ээ.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    15 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 9 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    16 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    17 цаг 7 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    18 цаг 15 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    18 цаг 40 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    18 цаг 52 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    19 цаг 15 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    19 цаг 38 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    19 цаг 52 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    20 цаг 6 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    20 цаг 24 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    20 цаг 43 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    21 цаг 39 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    22 цаг 9 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    22 цаг 22 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    22 цаг 23 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    22 цаг 32 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    22 цаг 37 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    23 цаг 31 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК