Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн СИМФОНИ

2019-7-09
0
ЖИРГЭХ

Хөгжмийн зохиолч, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав хүнд өвчний улмаас тэнгэрт дэвшжээ. Тэрбээр хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ "Хэдэн нот санаанд орохоор хурдан буулгамаар санагдаад хэвтэж чадахгүй юм" хэмээн хэлсэн байдаг. Монголын төдийгүй дэлхийн энтэй бүтээл туурвиж явсан түүний хөг эгшиг монголчуудын зүрх сэтгэлд үүрд эгшиглэх болно. Талийгаачийн гэр бүл, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай


Б.Шарав гуай “хөгширчээ”. Бүтээл нь биш тэр өөрөө. Саяхан л “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх нэвтрүүлэгт орж хөгжимтэй хэрхэн амьдралаа холбосон тухайгаа хууч хөөрч байсан тэрбээр нэг л мэдэхэд бүтээлдээ бус насандаа “дарагджээ”. Түүнийг төр соёрхоход монголчууд нийтээрээ баярласан. Төрийн тэргүүн зэргийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэхэд нь ч тэр. “Нүдээ олсон шагнал” хэмээн нийтээрээ алга ташсан. Харин өнөөдөр Б.Шарав Хөдөлмөрийн баатар гэсэн аавын хүүхдүүдийн энгэрт тэр бүр гялалзаад байдаггүй гавьяа, шагналыг Н.Жанцанноров хэмээх андынхаа хамт авлаа. Урьдын өнөөх Б.Шарав нүдэнд туссангүй.

Цогтой, галтай царай нь цаанаа л зовиурлангуй. Тэр өвджээ. Бүр хүндээр. Гэхдээ Монгол төрийг, төрийнхөө шагналыг хүндэтгэж, Төрийн ордон хүртэл хүрэлцэн ирсэн нь даанч бахархмаар.

..Адуу янцгааж, айраг шуугих Монголын их амар амгалан. Хаа нэгтээ хурдан морь унаач хүүхдийн гийнгоон дуу хадаж, уурга барьсан залуусын исгэрэх чимээ, хүлэг морьдын төвөргөөн хөг нэмэхтэй зэрэгцэх нь хөдөө тал ямар уудам хийгээд хэрхэн сэрж байгааг өгүүлэх мэт... Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал” бүтээлийг сонсоход монгол хүн бүрийн сэтгэлд ийм нэгэн дүрслэл буудаг. Монгол наадам, тал нутгийн Монгол орон, ард түмнийх нь хийж бүтээх зориг, эрмэлзэл сэргэж буйг хөг аялгуу бүрт нь шигтгэн дүрсэлсэн энэ бүтээл 1984 онд эрхэм зохиолчийн оюунаас туурвигдаж, Улс тунхагласны 60 ойн үеэр 150 хүнтэй найрал хөгжимчид алдарт Ж.Чулууны удирдлагаар ард түмэнд сонордуулснаас хойш 35 дах зунтайгаа золгож байна.

2005 онд урлаг соёлын салбараас анхны Төрийн дээд шагнал болох Чингис хаан одонгоор шагнагдсан Б.Шарав 1972 онд Багшийн их сургуулийн хөгжмийн багш мэргэжлээр төгссөнөөс хойш амьдралыг хөглөсөн олон аялгууг оюундаа бичиж, гараараа туурвисан нэгэн. 1983 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн, тэрбээр арав орчим жилийн дараа буюу 1992 онд Төрийн шагнал хүртсэн юм.

Магадгүй Азийн хөгжмийн симпозиумын шилдэг зохиолоор “Замбутивийн наран” магтуу нь шалгарч бүр ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд Монголоос бүртгэгдсэн гурван бүтээлийн нэгээр бүртгэгдсэн нь хэн бүхний хийж, гаргаж чадах амжилт биш байсан нь лав.

ЮНЕСКО-д Ардын жүжигчин Ж.Чулууны “Ардын дуунуудын найруулга”, Ардын жүжигчин Н.Норовбанзадын “Уяхан замбу тивийн наран” бүтээл бүртгэгдсэнээс хойш гурав дахь нь Б.Шаравынх болсон хэрэг. Энэ тухай хөгжим судлаачид, шүүмжлэгчид “Б.Шаравын “Замбутивийн наран” магтуу дээрх хоёр бүтээлтэй харьцуулахад хэмжээний хувьд хамгийн том нь юм” хэмээн тодотгосон удаатай. Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаа “Би хэр баргийн юм тоодоггүй. Харин энэ удаад чамд онц тавилаа. (“Замбуутивийн наран” магтуу), Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров “Б.Шарав монгол уртын дуу руу нэвтэрхий орж чадсан. Уртын дуу ямар том санааг гаргаж болохыг нэвтэрхий мэдэрсэн хүн гэж би Б.Шаравыг боддог” хэмээсэн нь зүгээр ч нэг тодотгол биш болов уу.

Үнэхээр ч Монголынхоо түүх, соёл, зан заншил, ахуй, сэтгэлгээг өөрийн билэг танхай сэтгэхүйгээрээ илэрхийлж, үндэсний хөгжмөө европ хөгжимтэй хослуулах оролдлогыг тууштай хийсэн бүтээлүүд нь, өөрөөр нь, Б.Шараваар үнэлэгдэж бас хэмжигдэж байна. Хилийн чинадын 40 гаруй улс оронд түүний бүтээлүүд эгшиглэсэн нь үүний бодит жишээ. II симфонийг нь 1984 онд Санкт Петербургийн Сонгодог хөгжмийн их наадмын үеэр бүх Оросын симфони найрал хөгжим, найрал дуучид дуулж бичүүлжээ. Нийт 21 минут 40 секунд үргэлжилдэг уг симфонийг алдарт Л.Бетховены IX симифонитой эн зэрэгцэхүйц гэж үнэлдэг. Уг симфони өдгөө ч дэлхийн урлаг, соёлын модернист үзэлтнүүдийг бишрүүлсээр байгаа юм. Мөн “Б.Шаравын II симфони” сэдвээр Япон, АНУ-ын зураачид “Тэнгэрийн аялгуу” нэртэй цуврал зургууд зурсан байдаг. Энэхүү бүтээлийг нь ОХУ-ын алдарт удирдаач Валерий Гергиев “Тэнгэрийн симфони” хэмээн нэрлэжээ. ЮНЕСКО-д бүтээлээ хадгалуулсан дэлхийд данстай энэхүү тэнгэрлиг авьяастны “Аав ээж” хоёр минь дууг Хятадын Зян Ли, “Монголын тал нутаг”-ийг нь Өвөрмонголын дуучин Юса, Түвдийн дуучин Цэвээндорж дуулжээ. Дан хөгжмийн томоохон бүтээлүүд нь дэлхийн өнцөг булан бүрт эгшиглэсээр байна.

Үнэндээ Б.Шарав хэмээх эрхэм Монголдоо, эх орондоо өөрийн гэсэн бүтээл, орон зайг хангалттай хадаж чаджээ.

Монгол хүн бүрийн үздэг, ярьдаг, жишээ татдаг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хүртэл түүний, Б.Шаравын “Сэрсэн тал” аялгуугаар хөг эгшгээ хийж мөн хүн бүрийн сэтгэлд хоногшуулж байгаа нь энэ эрхмийг сурталчлах гэхээсээ үндэсний зан заншил, нүүдэлчин ахуйг бүгдэд нь түгээж байна. Б.Шарав бол Монголын гэхээсээ дэлхийн Симфони ажгуу.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • huurhii (59.153.115.18)
    neg hund yum ugch chaddagui gar muutan bndaa
    2019 оны 07 сарын 15 | Хариулах
  • Пүүжээ (202.9.43.235)
    Cайхан хүн, агуу авьяастай, олон мундаг симфони бичсэн дээ
    2019 оны 07 сарын 15 | Хариулах
  • зочин (103.57.93.229)
    Амжилт хүсье.Шарав залуу хүн сайжрах байхд аа.
    2019 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.42.166)
    Шарав бол ирээдүй цагийн бүтээлч. Цагаас нь өмнө туурвисан агуу хүн. Монголын бахархал
    2019 оны 07 сарын 12 | Хариулах
  • Ulaangomoos (64.119.21.14)
    Eh orondoo hiisen buteesentei ard tumnee hund hetsuu uyed chihiig ni bayasgan setgeliig ni sergeesen olon saihan buteel tuurvisan achtai aviyastai buuraldaa Bayar hurgej ger duuren az jargal husie! Urt udaan naslah boltugai!
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • Zochin (202.9.42.194)
    Sharav bol aguu aguu ih hun.Ter zugeer l hegjimiin tulee amidral.ami nasaa zoriulaad huuchini 9 dabhart engiinees engiineer amidarch yvaa hun.Hoshin shogiin jujigchin Bayrmagnaid gaviyat egdeg bol gutmaar.ymsrch aviyasgui teneg hun sh de
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • Aagii (66.181.187.144)
    Shagnal avsan buh humuus salbar salbartaa hiij buteesen yumtai humuus Shuudee. Bugded ni bayr hurgii.
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Сүйрэл (64.119.22.233)
    Хөгжиж өөдрөг байгаа оронуудад Инжинер, Шинэ техникийн компанийн менежерүүд юны өмнө төрөөсөө шагнуулдаг, Манайх шиг мөхөж сүйрч яваа оронд бол дуучин хөгжимчин, бүр хошин гарааны жүжигчид шагнуулдаг
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.21.75)
    Шагнал нүдээ олжээ. Үнэндээ авах ёстой эрхмүүд нь шагнал,одон тэмдгээ авахад самсаа шархирч сэтгэл хаглөгддөг. Харин шхлдар булдар юмнууд сонгуульд сайн ажилласан гэж төрийн дээд шагнал хүртэхэд үнэндээ дур гутах юм. Тэр Болд ёрөнхийлөгчийн сонгуульд сайн ажилласан гэж Төрийн шагнал авсан нь ёстой гутамшиг шүү. Тэгээд бүүр дэлхийд ганцхан Монгол ардын уртын дуугаар доктор хамгаалсан хүний өмнүүр орж шүү. Ичиж амьдраасай.
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
    • Зочин.
      Болд ч яахав бүх юмаа ашиглаж байгаад тѳрийн соёрхол авсан .Харин тэр доктор хамгаалсан гэх авгай бол бүүр биш шүү.Хэдэн хѳгшин дуучид судлаачын бүтээлийг гадаад хэл орос рүү хѳрвүүлж доктор авсанг манай урлагийн салбар андахгүй.Ганц ардын дууны үг бүтэн мэдэхгүй доктор.Болд нь арай дээр л байж.
      2019 оны 07 сарын 09
  • зочин (122.201.24.101)
    ИЙМ ДАЙНИЙ , ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ХҮМҮҮСТЭЭ ӨГВӨЛ ХЭН Ч ЮУ Ч ХЭЛЭХГҮЙ Ш ДЭЭ. ШАГНАЛ ӨГӨХДӨӨ ИХ БОДОЖ ӨГЧ БАЙВАЛ ТӨРИЙН НЭР СЭРГЭНЭ. ЮУ Ч ХИЙШГЭЭГҮЙ ХҮМҮҮС Л МӨНГӨ ДАЛАЙЛГАН БАЙЖ АВАХ ЮМ. ЭСВЭЛ ХЭН ЕРӨНХИЙЛӨГЧИД НӨЛӨӨЛЖ ЧАДСАН НЬ. ЭЦСИЙН БҮЛЭГТ ШАГНАЛ ХҮРТЭХ ХҮМҮҮС НЬ УРАМ НЬ ХУГАРЧ АВСАН Ч ЯАЛАА БАЙСАН Ч ЯАЛАА ГЭХ БОЛЖДЭЭ ХӨӨ. АВААД БАЙГАА ХҮМҮҮСИЙНХ НЬ ХЭМЖЭЭГ ЦУГ АИЛЛАГСАД НЬ ХАРЖ ИНЭЭД НЬ ХҮРЧ БАЙГАА ШДЭЭ. ЭЦСИЙН БҮЛЭГТ ЭНЭ БОЛ ТӨРИЙН ШАГНАЛ БОЛОХНООС ХЭН НЭГ НЬ ДУРААРАА ҮЗЭМЖЭЭРЭЭ ӨГӨХ ЗҮЙЛ БИШ ЮМДАА.
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (43.242.243.129)
    Нудээ олсон шагнал Шарав Жанцанноров хоёр эрхэм байлаа Амжилт хусье
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    6 цаг 17 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    6 цаг 42 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    6 цаг 49 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 5 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    7 цаг 44 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    8 цаг 9 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    8 цаг 15 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    8 цаг 56 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    9 цаг 19 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    11 цаг 11 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    11 цаг 16 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    11 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    12 цаг 12 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    12 цаг 14 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    12 цаг 30 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    12 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    12 цаг 43 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    13 цаг 53 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    13 цаг 59 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК