Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрхүүгээс эх орныхоо бүсгүйчүүдийг чулуун зүүлтээр гоёдог геологич Ч.Нарантуяа

2019-7-17
0
ЖИРГЭХ

“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа ОХУ-ын Эрхүү хотод амьдардаг Ч.Нарантуяаг эх орондоо ирсэн байхад нь урьж, уулзсан юм. Геологич мэргэжилтэй, тэрбээр сонирхлынхоо дагуу чулуун зүүлт хийдэг байна. Түүний чулуун гоёл хийж эхэлсэн түүх нь санаандгүй байдлаас болж хөлөө хугалсантай нь холбоотой гэнэ.

Залхуурна гэдгийг мэддэггүй залуугаасаа хөвчийн ой хөдөө талд геологич хийж, эрчүүдтэй эн зэрэгцэж явсан тэрбээр зүгээр сууж чаддаггүй. Өвдсөн гээд өдрийг хий дэмий өнгөрүүлэхийг хүсээгүй учир цахим орчноос гараар бүхий л боломжийг судалж, макраме буюу уран зангилгаа урлалыг сурчээ. Лааны тостой утсаар уран зангилаа сүлжихийг тэндээс суралцаж, чамгүй сайн суралцсаны дараа чулууг чимэглэж эхэлсэн байна. Эзэндээ ээлтэй эерэг энерги цогцлоодог  чулууг утастай уусгасан чамин бүтээл урваад гурван жил гаруй болжээ.

Түүнтэй уулзахад нямбайлан боосон бааданг задлан, өөрийн урласан гоёхон бүтээлүүдийг нэгбүрчлэн үзүүлж, тайлбарлав. Лааны тостой утсаар уран зангилаа сүлжиж, чамин чулуутай хослуулан нь урлангийн бүтээл шиг харагдана. Чулуу амьтай, нутгийнхаа чулууг хадгалж яв гэх үг бий. Тэрбээр энэ талаар “Чулууг эдлэх тусам энерги нь идэвхжиж, эзэнтэйгээ холбогдож байдаг. Зүүн Сибирийн геологийн төв Эрхүүд төвлөрдөг. Үйлдвэрийн хажууд дэлгүүр байдаг. Тэндээс чулуугаа худалдан авч, бүтээлээ хийж байна. Манай улс манаар алдартай бол Орос чариот, номин, хашаараа алдартай. Чулууныхаа өнгө, үзэмж, хэмжээг хараад өөр өөрийн онцлог, шинжийг агуулсан зүүлт хийнэ. Утсаа нэгбүрчлэн  гараар зангиддаг. Ямар загварын зүүлт хийхээс шалтгаалж харилцан адилгүй хугацаа шаардана” гэв.

Монголчууд бидний сайн мэдэхээр гутал оёдог лааны тостой мяндсан утас. Утсаа зангиддаг болохоор нэг зүүлт хийхэд дор хаяж нэг долоо хоног шаардана. Тэрбээр одоогийн байдлаар дөрвөн төрлийн чулуугаар дагнаж хийж байгаагаас эх орноосоо л гэхэд манаар хүзүүний зүүлт, бугуйвч  хийдэг байна.

Аливаа зүйлийг хийх тусам амтанд нь орно. Ч.Нарантуяагийн хувьд мөн адил. Хийх тусам хиймээр санагдаж, хэдэн цаг ч хамаагүй урлангийнхаа өрөөнд сууж, бүтээлээ фэйсбүүк хуудастаа байршуулснаар найз нөхөд, танилынхаа анхаарлын төвд өртөж, сонирхсон нэгэнд нь боломжийн үнээр борлуулж эхэлжээ.

Сонирхлынхоо хүрээнд хийдэг учир захиалга авдаггүй байна. “Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг дээ. Хөлөө хугалчихаад хоёр сар гэртээ байсан. Тэр үеэс хийж эхэлсэн. Анх худалдана гэсэн бодол байгаагүй. Санаандгүй фэйсбүүктээ хийсний дараа олон хүн сонирхсон. Захиалга аваад байдаггүй юм. Хүний сэтгэлд яв цав нийцсэн бүтээл хийнэ гэдэг хэцүү. Тиймээс өөрийнхөө сэтгэхүйгээр хийгээд өрөөл бусдад таалагдвал боломжийн үнээр зарна. Орлого олохын төлөө биш, хоббиндоо хөтлөгдөж хийж байгаа хэрэг” гэсэн юм.

Анх хүмүүс авъя гэхэд гайхах баярлах зэрэгцсэн гэдэг нь түүний ярианаас андашгүй. Дэлхий дахинд үнэтэй зарагддаг бүтээлээ эзэндээ ээлтэй байг гэж бодсоны үндсэнд 21-98 мянган төгрөгөөр үнэлдэг байна.

Сүүлийн жилүүдэд хүмүүс алт, мөнгө гэхээсээ чулуун зүүлт сонирхож, хэрэглэдэг болсон. Ихэвчлэн өөрийн жил, ордтой ивээл чулууг сонгож гангарах нь бий. Чулуутай холбоотой ажил хийж, амьдарч яваа тэрбээр  "Чулуу амьтай учир зөв болгоомжтой харьцах ёстой" гэж хэлж байв. Арга ч үгүй биз. Гуч гаруй жил Монгол Улсынхаа уул уурхайн салбарт цаг наргүй ажиллаж, байгаль дэлхийн бүтээлтэй харьцаж байсан учраас гавьяаныхаа амралтад гарсан ч чулуутайгаа ийн нөхөрлөж яваа түүний бүтээлээс чамбай чамин урладаг нь харагдана.

Ч.Нарантуяагийн бүтээл бий болох эхлэл нь чулуугаа сонгохоос эхэлнэ. Чулуундаа тохирох өнгөтэй утас сонгож, зангилаагаа гараар зангидахаас түүний ажил өрнөдөг байна.

Дахин давтагдашгүй загвар гаргахыг зорьдог тэрбээр төрөл бүрийн хээ зангиддаг. “Хээг гаргахад их учир бий. Утсаа хэрхэн зангидах уу, зангилаасныхаа дээгүүр оруулах уу, эсвэл доогуур уу зэргээс шалтгаалж харилцан адилгүй хээ гарна. Заримдаа зангилаасаа задлах тохиолдол ч гарна. Долоо хоногийн турш сууж хийсэн зүүлт ч бий. Хүмүүс сүлждэг гэж ойлгоод байдаг. Тийм биш. Утсыг зангилдаг даа. Яг тэгж зангилж хийнэ” гэлээ.

Зураг зурж, хар зураг хүртэл гаргаж байгаагаас хийсэн бүтээлдээ сэтгэлээ шингээдэг нь илэрхий. Одоо хэр нь цахим орчноос санаа авч, загвараа өөрчлөн хийх тохиолдол ч байдаг гэнэ. Гурван жилийн хугацаанд 100 гаруй  бүтээл хийж, зарахаас илүүтэй бэлэглэжээ. Сэтгэлээ шингээж урласан бүтээлээ хараад үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг гэх түүний яринаас чулуу хэзээд үнэ цэнээ алдадгүй гэх үг үе үе цухалзана.

Цахим орчинг зөв ашиглаж чадвал олон зүйлийг сурж, орлого олох боломжтой гэдгийг  Ч.Нарантуяа үгээрээ, үйлдээрээ баталж баталж байгаа юм.

 

                                                                                     С.Ичинхорлоо

 

 

 

          

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • 1212 (202.131.243.186)
    haana zardag yum bee aviyaa
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • zochin (122.201.23.84)
    Хаана зардаг юм бэ
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    6 цаг 16 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    6 цаг 41 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    6 цаг 49 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 5 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    7 цаг 44 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    8 цаг 9 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    8 цаг 15 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    8 цаг 56 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    9 цаг 18 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    11 цаг 11 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    11 цаг 16 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    11 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    12 цаг 12 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    12 цаг 14 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    12 цаг 29 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    12 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    12 цаг 43 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    13 цаг 53 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    13 цаг 59 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК