Усархаг бороо үргэлжлэн орж байгаатай холбогдуулж Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас ус ихээр тогтдог байршлуулад шуурхай долоон бригадыг ажиллуулж байна. Уг бригад нь ус ихээр тогтдог байршлуудад ажиллаж усыг соруулах ажил хийж байгаа юм. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа. Тиймээс тус газраас ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлэх юм байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)