Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Нэргүй: Залуу нас богинохон. Цаг ямагт өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй

2019-7-19
0
ЖИРГЭХ

Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой тохиолдуулан  шилдэг хэсгийн төлөөлөгчдийн нэг Төв аймгийн Эрдэнэ сум дахь Цагдаагийн  тасгийн хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн хошууч Б.Нэргүйтэй ярилцлаа.

-Та цагдаагийн албатай өөрийн ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байсан талаарх дурсамжаасаа хуваалцана уу. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Эрэгтэй хүүхдүүд багаасаа л цагдаа эсвэл жолооч болно гэж мөрөөддөг гэхэд хилсдэхгүй. Багаасаа л цагдаа хувцастай хүмүүсийг хараад сайхан санагддаг байлаа.  Миний хувьд 1996 онд 10 дугаар ангиа төгсөөд  мэргэжлээ хараахан сонгоогүй байхад ангийн хоёр найз цагдаагийн курст бүртгүүлж, хамт цагдаа болъё гэж хэлээд шалгалт өгөхөд би ганцаараа тэнцсэн. Тэгээд 1996 онд 801 дүгээр ангид цагдаагийн курст орж суралцаж байлаа.  Одоо 23 жил цагдаагийн байгууллагад зүтгэж, энэ албаныхаа төлөө бүхий л зүйлээ зориулж явна даа. Би эхээс хоёулаа. Тэгтэл дүү маань бас цагдаа мэргэжлийг эзэмшсэн. Өнөөдөр бид хоёр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болохыг хичээж ажиллаж явна.

-Хэсгийн төлөөлөгчийн ажлын сайхан нь таны бодлоор? Ажлын онцлогоосоо хуваалцахгүй юу?

-Хэсгийн төлөөлөгч гэх алба өөрөө их онцгой. Сумын бүх хүмүүсийн хүндэтгэлийг хүлээнэ, тулж харьцдаг. Манай тасаг чинь тэндээ л цагдаагийн ерөнхий газар шүү дээ.

Бүх юмаа хариуцна. Эрүүгийн хэрэг, мөрдөн байцаах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт бүх л ажилд оролцоно. Бүх зүйлд бие дааж шийдвэр гаргана. Голдуу хөдөө ажилладаг учраас малын хулгайг илрүүлэх тал дээр мэргэшдэг гэж хэлж болно. Анх Улаанбаатар хотоос төгсөөд очихдоо адууны зүс, тамгыг ч мэддэггүй байлаа. Харин одоо бол энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх тал дээр нилээд туршлагажсан.

Би бараг өдөр бүр л энэ мэргэжлийг эзэмшсэндээ, эзэн нь болж байгаадаа баяртай, бахархалтай байдаг.

Төгсөөд л Төв аймгийн Сэргэлэн суманд хуваарилагдсан. Түүнээс хойш Баянцогт, Заамар Зуунмод, Эрдэнэ, Лүн, Архуст гэх сумдуудад хэсгийн төлөөлөгчийн ажлыг нийт 15 жил хийж өнөөдрийг хүртэл Төв аймагтаа л ажиллаж, амьдарч байна. Хүн ер нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чадвал өдөр бүр л бахархах сэтгэл төрнө гэж боддог. Цагдаа гэх нэр хүндийг сэвтээхгүйн төлөө өдөр бүр хамгийн сайнаар ажиллахыг хичээдэг дээ.

 

-Төв аймгийн Эрдэнэ сум дахь Цагдаагийн тасаг нь хэр олон хэсэг нэгжийг хариуцаж ажилладаг вэ?

-Цагдаагийн хэсэг байж байгаад 2018 оны гуравдугаар сард Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар “тасаг” болон өргөжсөн. Зүүн талын Мөнгөн морьт, Ар хуст, Эрдэнэ гэх сумдуудыг хариуцсан тасагтай болсон. Тасгийн дарга, эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, замын байцаагч, цагдаа, олон нийтийн цагдаа, сумдын хэсгийн төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тасагтай болсоноор дуудлага, мэдээлэл дээр түргэн шуурхай очиж, хэргийн газрын үзлэгийг хийх болсон.

-Эрдэнэ сумын Цагдаагийн тасгаас энэ онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудын талаар?

-Энэ оны хувьд Эрдэнэ сумын Цагдаагийн тасгаас иргэд, олон нийт, аж ахуйн нэгж рүү чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлээд явж байна. Цагдаагийн байгууллагаас улс орон даяар зохион байгуулж буй аян, нэгдсэн арга хэмжээнд хамгийн их идэвхтэй хамрагддаг сумдын нэг бол Эрдэнэ сум юм.

Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “Хуулиа дээдэлье” тэмцээн, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор “Сэрэмжлэн нэгдэе” нэгдсэн арга хэмжээ,  хамгийн сүүлд жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн замд үйлдэгдэх ослыг бууруулах зорилготой  “Яараад яахав дээ” хэсэгчилсэн аяныг сумын хэмжээнд зохион байгууллаа. Манай сумын хувьд зүүн гурван аймгийг холбосон авто зам сумын дундуур дайран өнгөрдөг болохоор “Яараад яахав дээ” аяны мэдээллэх самбар, хурд сааруулагчийг байрлуулж, жолооч нарт мэдээлэл өгөх ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус аяны хувьд цаг үеэ олсон, иргэдэд их хэрэгтэй аян болсон гэж харж байгаа.

Үүнээс гадна хөдөө орон нутагт малын хулгайн гэмт хэрэг их гардаг тул “Туслах малчин” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Мал ихтэй малчдын хувьд туслах малчин авч ажиллуулдаг. Харин тэдгээр туслах малчины зарим нь гэмт хэрэг үйлдэх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс бид туслах малчдыг бүртгэж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж ажилласан. Манай тасгийн хувьд энэ мэт иргэд, олон нийтрүү чиглэсэн урьдчилан сэргийлэх зорилготой олон ажлыг хийдэг. Түүнчлэн манай суманд аялал жуулчлалын олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг болохоор тэдэнд хамгаалалтын алба, камертай болгох үүрэг чиглэлийг өгч, эхнээсээ ажил хэрэг болгоод явж байна.

-Таны хувьд энэ албанд зүтгээд багагүй хугацааг өнгөрүүлжээ. Залуу алба хаагчиддаа хандаж хэлэхэд?

-Цагдаа хүний бахархал бол эх орон, ард түмнийхээ төлөө чин шударгаар зүтгэж ажиллаж байдагт оршдог гэж боддог. Залуу нас богинохон. Цаг ямагт өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй.

Мөн хамгийн гол нь цагдаагийн алба хаагч ёс суртахуун, хүнлэг байх зарчмыг л мөрдлөг болгон ажиллаж чадвал энэ албаны үр өгөөж, буян заяа та бүхний амьдралд ч бас ирэх болно. Цагдаагийн алба бол хүний хүсэл, итгэл, сэтгэлээр хийдэг ажил гэдгийг энэ олон мянган сайн ажиллаж буй алба хаагчдаас харж болно.

-Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу? Таны ажлыг хэр их ойлгож дэмждэг вэ?

-Цагдаа хүний гэргий байна гэдэг жирийн хүний эхнэртэй адилгүй. Их тэвчээр ухаан шаарддаг юм шиг. Миний ханийн хувьд миний мэргэжлийг байнга ойлгож, өдий болтол миний ард байнга л хүч өгч байдаг. Миний хань СУИС-ийг төгссөн. Бид оюутан байхаасаа л үерхэж, одоо гурван хөөрхөн охидуудын аав ээжүүд болсон байна. Эрдэнэ суманд Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалтай. Ханийн минь хатан ухаан намайг, миний гэр бүлийг өдий зэрэгтэй авч яваа гэж хэлж болно доо. Би чинь анх сургууль төгсөөд л шууд  хөдөө орон нутагт ажилласан хүн. Тэгэхэд намайг дагаад л хэцүүг хэцүү гэлгүй, хатууг хатуу гэлгүй хамт байсан. Энэ дашрамд ханьдаа, хөөрхөн охидууддаа хайртай шүү гэж хэлье.

-Цагдаагийн байгууллагын түүхт 98 жил, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойд зориулан хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Би цагдаагийн байгууллагын нэг эд эс нь болж ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байгаадаа үргэлж баяртай байдаг. Энэ албаараа маш их бахархдаг. Ингээд Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой, Монгол цагдаагийн баярын 98 жилийн ойн баярын мэндийг цагдаагийн байгууллагын ахмадууд, дарга нар, мөр зэрэгцэн зүтгэж буй нийт алба хаагчиддаа хүргэе. Монгол төрийн цагдаагийн сүлд хийморь, цог жавхаа үүрд мандан бадрах болтугай.

Д.Гантулга

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
Улаанбаатарт 24 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.43.148)
    ХҮН ШИГ ХҮН ЦАГДААД АЖИЛЛАХ ЁСТОЙ ОДООГООР ЦАГДАА НАР ГЭЖ ХҮНИИ МӨСГҮЙ ЗАЛУУС ИХ БАЙНА ШДЭЭ ЦАГДААГИИН ЧИНЬ НЭР ТӨРИИГ ЭД НАР ЧИНЬ ГИШГЭХ БАЙНА
    2019 оны 07 сарын 21 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    zovhon zagdaa geltgui byh l mergejliin ch bai mergejliin bus ch bai hymyys iim zov setgeltei ajillaval mongoliin niigem saihan bolno doo
    2019 оны 07 сарын 19 | Хариулах
  • Бадрал (202.9.44.150)
    Сайхан ярилцлага болж.Хэцүү л ажил,алба шүү дээ.Аавын хүүгийн шандас шалгасан.
    2019 оны 07 сарын 19 | Хариулах
  • Dalai (139.28.216.2)
    Saihan hun dee, baharhah humuun munuus mun
    2019 оны 07 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    38 мин
  • Байнгын хороод хуралдана
    45 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    53 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    1 цаг 8 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    1 цаг 13 мин
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
    1 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 38 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    2 цаг 5 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 6 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    17 цаг 49 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 24 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    19 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    19 цаг 23 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    20 цаг 30 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    20 цаг 55 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    21 цаг 8 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    21 цаг 31 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    21 цаг 54 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    22 цаг 8 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    22 цаг 22 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК