Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ханийнхаа ачаанаас үүрэлцэж, хүүхдийнхээ ирээдүйн төлөө хөдөлмөрлөж яваа эмэгтэй

2019-7-19
0
ЖИРГЭХ

“Тор аваарай, авах уу. За 1000 төгрөг. Хямдруулаад ав. Нэг авчихсан байхад угаагаад хэрэглэж болно. Эдэлгээ сайтай” гэж хэлээд том, жижиг хэмжээтэй өнгө алагласан даавуун торыг ээж, хүү хоёрт 3500 төгрөгөөр худалдаж буй дүр зураг нүдний өмнө зурайна. Тэсгим өвлийн хүйтэн, зуны аагим халуун, хавар, намрын хавсарга салхинд шөнөжин сууж оёсон даавуун тороо борлуулж яваа энэ эмэгтэйг З.Алтай гэдэг. Гартаа, бугуйндаа дүүрэн тортой хэрнээ мөрөндөө нэлээд хэдийг үүрсэн тэрбээр түм түжигнэж, бум бужигнасан Нарантуул захад бичил бизнес эрхэлдэг эгэл жирийн олон эмэгтэйн төлөөлөл. Залуудаа манайд томоохонд тооцогдох үйлдвэрт ажиллаж байгаад хүнд өвчний улмаас орон тооны цомхотголоор гарчээ.

Хүний амьдралд өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг. Заримдаа бие нь чилээрхдэг ч түүнд залхуурч суух эрх байсангүй. Хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хэдэн төгрөг хуримтлуулж, хоол хүнснийхээ хэрэглээг хангаж, ханийхаа ачаанаас үүрэлцэх үүрэг эх хүний хувиар түүнд бий. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг. Үйлэнд дүйтэй тэрбээр энэ чиглэлээр ажиллаж байсан ч өдгөө тор оёж, зарахаас өөр сонголт байгаагүй гэдгээ онцолсон юм. “Ноолуурын үйлдвэрт ажилладаг байсан. Бие өвдөөд ажлаасаа гарсан. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө цагаан сарынхаа бэлтгэлийг базаах гээд захаас чихэр, жимс, хүүхдийн гар цайлгах бэлэг авсан юм.

Микроноос буутал гялгар уутны ёроол задраад бүгд асгарчихаж билээ. Тэр үед гялгар уутанд юм хийлтгүй юм байна гэж бодсон. Манайд Солонгосын эвхдэг том цүнх байдаг. Материал худалдаж аваад тэр цүнхээ дуурайлгаад том, жижиггүй оёж эхэлсэн” гэв. Түүний даавуун тор хийх эхлэлээ ийн тавьжээ. Тухайн үед оёсон тороо хэрхэн зарах учраа олохгүй тээнгэлзэж явсан үе бий. Амралтын хоёр өдөр хэдэн тор, хүүхдийн баривч, өмдөө барьж гараад захаар нааш цааш явж, лангууны булан тохойд зогсч байгаад хямдхан зараад хэдэн төгрөгтэй харьдаг байжээ. 2011 оноос хойш өнөөг хүртэл Нарантуул зах руу өдөр бүр гардаг болсон байна. “Анх худалдан авалт боломжийн байсан. Сүүлийн хоёр жил орлого огцом буурлаа. Үйлчлүүлэгчээ татахын тулд чанартай оёно. Нэг авсан хүн хайж ирээд дахиад авдаг” гэв. Түүний ярианаас чанартай оёдлоороо өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон гэдэг нь хэн хүнд ойлгомжтой болов уу.

Төрөл бүрийн хэмжээтэй оёдог түүний торны хамгийн том нь хөнжил, гудас багтахаас өдөр тутмын хэрэглээний хүнс багтахуйц, бүр жижиг будагны сав ч харагдаж байсан юм.

Жилээс жилд өргөн хэрэглээ бараа бүтээгдэхүүний үнэ үнийн өсөлтөөс хамаарч торны үнэ ч тодорхой хэмжээнд нэмэгддэг талаар З.Алтай хэлж байлаа. Түүний оёсон тор 1500-15000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Үдшийн 20.00-24.00 цаг хүртэл тороо оёж, унтаж амарна. Ингээд 06.00-10.00 цаг хүртэл үргэлжлүүлэн оёсны дараа 12.00 цагийн үед зах дээр ирснээр ажилдаа орно. Олон хүн тор оёж зардаг учир орлого төдийлөн сайн биш. Заримдаа халаас хоосон харих үе бишгүй гарна.

“Орлого бол харилцан адилгүй. Орлого сайтай үедээ бол долоо хоногт 60-80 мянган төгрөг олно. Тухайн өдөр хэдэн төгрөг олохоос хамаарч хэдэн метр материал авахаа шийддэг. Чанартай оёж, үйлчлүүлэгчдээ татахыг л хичээдэг” гэсэн юм.

Өдөрт 10-15 мянган төгрөгийн орлогоороо талх, сүү хоол хүнснийхээ материалыг аваад харьдаг байна. Нарантуул захад 30-85 насны 50 орчим хүн тор оёж, зарж амьдрал ахуйгаа залгуулдаг аж. Тэд захын өнцөг булан бүрт тааралдсан хүн бүрээс "Тор авах уу" гэж асууж харагдана. Нэг нь тороо үзүүлж, зогсч байхад өөр нэг нь ирж өрсөж зарах ч тохиолдол бишгүй гарч байв.

Биднийг ийн ярилцах зуур 40 орчим насны эмэгтэй тор сонирхохоор ирсэн юм. “Ямар хэмжээтэйг сонирхож байна” гэж асуунгаа гартаа барьсан бүх тороо нэг бүрчлэн үзүүлж, дахин 3500 төгрөгийн орлого олов. Өглөөнөөс хойш зогссон тэрбээр 17:00 цагийн үед 7000 мянган төгрөгтэй боллоо.

“Гурван жилийн өмнө орлогоо хуримтлуулж, хадгаламжинд 50 мянган төгрөг хийчихдэг байсан юм. Харин энэ жил хоол хүнс, торныхоо материал, эмний мөнгөнөөс илүүчилж чадахаа больсон. Засгийн газраас гялгар уут хэрэглэхийг хориглосон. Бидэн шиг үр хүүхдээ тэжээх гэж өглөөнөөс үдшийн бүрий хүртэл зах дээр зогсдог хүмүүсийг дэмжээд хэдэн тор хийлгээд, ард түмний хэрэглээг бий болгоосой гэж хүсдэг дээ” гэж хэлсээр цааш алхаж, тааралдсан хүн бүрээсээ "Тор авах уу" гэж асуусаар олны дунд шингэж, бараа нь харагдахаа болив.

“Хулгай хийж, худлаа хийж байгаа биш ариун цагаан хөдөлмөрөөрөө ард түмнийхээ буянаар сайхан л амьдарч явна” хэмээх түүн шиг олон эмэгтэй зогсдог. Материалаа худалдан авч, оёж хаа холын Хайлаастын дэнжээс хэдэн тороо зарахар ирдэг Шар эмээ хэмээн Нарантуулынхан авгайлан дууддаг 85 настай буурай ч энд хөдөлмөр эрхэлдэг.

Засгийн газраас гялгар уутны хэрэглээг хорьсон ч дэлгүүрт худалдан авалт хийхэд иргэдэд өгөх даавуун тор одоогоор байхгүй. Худалдагчид “Гялгар тор худалдахыг Засгаас хорьсон. Танд өгөх тор байхгүй” гэж хэлэн иргэд авсан бараа бүтээгдэхүүнээ энгэртээ тэврэхээс эхлээд цүнх, машиндаа агуулж авч явж байна. Угтаа жилийн дөрвөн улирлыг ажралгүй өөрсдөө оёж, зарж өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа Нарантуул захаар овоглосон тор борлуулдаг эгэл жирийн эмэгтэйчүүдийг дэмжээд, бодит ажил болгож чадвал нэг хүний цаана нэлээд олон хүний амьдрал ахуйг өөрчлөх гарц бий юм.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
Улаанбаатарт 24 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (31.165.225.30)
    zov um heljee hoorhii amtan delgyyryydeer taviad zaruulahaa medehgui baimaargui um
    2019 оны 07 сарын 19 | Хариулах
  • Delguurt taviach (108.218.234.108)
    Tornuudaa tom tom suljee delguur, hunsnii delguuruudiin kassnii hajuud taviach, tegvel dorhnoo zaragdana, uuruu udur bur zah yavj zarahgui amar bishuu.
    2019 оны 07 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    39 мин
  • Байнгын хороод хуралдана
    45 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    53 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    1 цаг 8 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    1 цаг 13 мин
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
    1 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 39 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    2 цаг 6 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 7 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    17 цаг 49 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 25 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    19 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    19 цаг 23 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    20 цаг 31 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    20 цаг 56 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    21 цаг 8 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    21 цаг 32 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    21 цаг 54 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    22 цаг 8 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    22 цаг 23 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК