Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амьдралаа ч, асар том хүлгийг ч жолоодогч  Т.Энх-Амар бүсгүй

2019-7-21
0
ЖИРГЭХ

Одооны залуус тансаг байранд амьдрах хүсэлтэй.  Бүгд л банкны зээлтэй. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж, олсон хэдэн төгрөгөө банкинд тушаачихна. 20 гаруй жилийн турш өртэй амьдарч байгаа хүүхдүүдээ харахаар өрөвдөх юм.  Орон сууцанд амьдарвал аз жаргалтай  болчих юм шиг бодно. Болдогсон бол энэ хэдийгээ монгол гэрт амьдруулчих юм сан" гэж 70 гаруй настай буурай халаглан ярьж суухыг сонсож билээ. Буурлын  хэлсэн үгийг дүгнэхэд үнэний ортой байж ч мэдэх юм.

Таван ханатай гэрийг сайхан тохижуулаад тав тухтай амьдрах боломж  уг нь бидэнд бий. Гэвч төдийлөн гэрийг ойшооодоггүй. Бүгд л орон сууцанд амьдрах сонирхолтой байдаг нь нууц биш. Тэгвэл монгол гэрийг яг л байр шиг тохижуулан, гал түлэхгүй халаалтаа шийдэж, хачин сайхан амьдардаг үлгэр жишээч бүсгүйг "Эгэл амьдрал" буландаа онцолж байна.

 

Түүнийг Т. Энх-Амар гэдэг. 23 настай. Өмнөговь аймгийн Ханбогд суманд  хүүгийнхээ хамт монгол гэрийг орчин үеийн шийдлээр тохижуулан амьдарч байна. Гэрт нь ороход тав тух, эмх цэгцтэй, цэвэрхэн  саруулхан орчин биднийг угтлаа.

Шалны халаалт тавиулсан болохоор гал түлэхгүй. Ээлжийн ажил хийдэг учраас түлээ нүүрсний ч асуудал гэж санаа зоволгүй ажилдаа анхаарал хандуулдаг гэдгээ онцолсон юм. Тэрээр "Орчин үед гэрийг ямар ч дизайнтай болгоод амьдрах боломж бүрдчихсэн цаг үед амьдарч байна.  Анх найзаасаа гэрийнхээ халаалтыг хэрхэн шийдэх санааг аваад хэрэгжүүлсэн.

Тэгээд гэртээ тавилга захиалж, хийлгээд тав тухтай орчинг бүрдүүлсэн дээ. Өвлийн улиралд ч даарахгүй. Хүү маань хөл нүцгэн тоглоод л гүйнэ. Гэртээ байх үедээ халаалт байнгын асаалттай. Тогны мөнгө ч боломжийн гардаг. Миний ажил ээлжийнх учир дөрөв хоног гэртээ, дөрөв хоног ажил дээрээ байрладаг. Тэгэхээр сард 15 хоног тасралтгүй цахилгаан хэрэглэнэ. 25000 төгрөгийн төлбөр төлдөг. Түлээ нүүрс гэхгүй амар л байна.

Ариун цэвэр болон угаалгын өрөөг хананаасаа хаалга гаргаад сендвич юм уу, тоосго, блокоор бариад  давхар шийдэх боломжтой. Би ирэх хавраас тэгэх бодолтой байна. Заавал орон сууцанд амьдрах гэж их хэмжээний зээлийн дарамттай амьдарч байснаас монгол гэрийг хүссэнээрээ тохижуулаад амьдрах боломжтой гэдгийг залуустаа хандаж хэлмээр байна" гэв.

 

Том машины жолоочоос цаг тутамд анхаарал, ур чадвар шаарддаг

Тэрээр Монгол улсын хөгжилд хүнд даацын "Комацу 930" машин барьж хувь нэмрээ оруулж яваа хөдөлмөрч бүсгүй. Түүний барьдаг машины өөрийнх нь жин 250 тонн. Харин 330 тоннын ачаа ачдаг. Хэн хүний зүрхэлж барихгүй  том төмөр хүлгийг жолооддог тэрээр ирээдүйд гаднын уурхайд очиж ажиллах мөрөөдөлтэй.

Том машин барихад ямар байдаг талаар асуухад "Жолоочоос ур чадвар, анхаарал, хяналт цаг тутамд шаарддаг хариуцлагатай ажил. Жаахан анхаарал сулрах юм бол аюул дагуулж, амь насанд ч эрсдэл учруулна. Дуу чимээ ихтэй. Аргагүй дээ, том машин юм чинь. Бороо, цас орохгүй л бол нэг их асуудал гардаггүй. Бороо, цастай үед гулгаж, хальтираад хэцүүхэн. Бороо орохоор л их айдаг. Нэг удаа гүнийн томилолт авсан юм. Гэтэл хальтирч гулгаад айсандаа ахлахаа дуудаж буулгуулж байсан. Бараг уйлах дөхсөн шүү. Машинд эвдрэл гэмтэл гарлаа гэхэд дэлгэцэн дээр ямар гэмтэл гарсан нь гарч ирдэг. Тэгээд л цаг алдалгүй засварын хэлтэст мэдээлэл өгөөд янзлуулдаг. Ажил хийх нөхцөл байдал, цалин хангамж маш сайтай. 

Оюутолгойд ажиллаж,  эх орныхоо бүтээн байгуулалтанд  гар бие оролцож,  хүнд даацын машин барьдгаараа бахархдаг. Ургахын улаан нартай уралдан босч ундаа ууснаар миний ажлын нэг өдөр эхэлнэ. Хуралдаа сууж, хийх ажлынхаа томилгоог аваад дампаа унаад давхиж өгнө. Манай хамт олон бие биедээ үргэлж тусалж дэмждэг учраас тэднээсээ эрч хүчийг авдаг. Оюутолгойд ажиллаад гурван жил болж байна. Цалин хангамж сайтай учраас илүү их хичээж ажиллахыг зорьдог" гэв.

Түүний  хэлж буй үг бүрээс  ажилдаа зүтгэл гаргаж, зүрх сэтгэлээ зориулан ажилладаг  нь мэдрэгдэж байлаа.

 

 Чихэр биш дэвтэрт дуртай хүү

Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг. Хайрлаж, дурлаж хамтдаа хөтлөлцөж, хоёр биенээ түшиж, аз жаргалтай элэг бүтэн, ханьтайгаа эрхлэлдэн амьдарч байсан үе түүнд бий. Гэвч өөрөөсөө илүү хайрладаг байсан хань нь нэг л өдөр юу ч болоогүй юм шиг яваад өгсөн гэдэг. Тэрээр тийм зүйл болно гэж бодоо ч үгүй, зүүдлээ ч үгүй явсан. Гэтэл нэг л өдөр итгэлийн багана нь нуран унасан  гэдгээ ч  тэрбээр хэлж байлаа. "Хүүгээ ч тоохгүй хаяж яваад өөр эмэгтэйтэй гэрлэчихээр нь  "Хайр ямар хямдхан юм бэ" гэх бодол төрсөн.

Хүү минь аавдаа амь, их хайртай байсан.  Хааяа ганцаараа тоглож байхдаа "Аавтайгаа хамт энэ тоглоомоор тоглодог байсан" гэх үгийг сонсоод сэтгэл өмөрч, өөрийн эрхгүй хүүгээ өрөвддөг юм. Гэхдээ  би хүүгээ аавын хайраар дутаахгүй аз жаргалтай амьдруулахсан гэж зүтгэж явна. Элдвийг эргэцүүлэн бодоход энэ хорвоо дээр эхийн хайр шиг  үнэнч сэтгэл хаана ч байхгүй" гэдгийг Т.Энх-Амар бүсгүй хоёр нүдэндээ нулимстай, хоолой зангируулан хэлж байв. "Би хүүгийнхээ аавд гомддоггүй. Харин ч надад ээж гэх эрхэм алдрыг өгч, хүүгийнхээ төлөө илүү их эрч хүчтэй ажиллаж, амьдрах хүч бэлэглэсэн" гэх хэдхэн үгнээс эмэгтэй хүний зүрх үргэлж, үрийнхээ төлөө цохилдог гэдгийг  харж болохоор...

Тэрбээр дөрвөн өдөр ажиллаж дөрвөн өдөр амардаг. Амралтын өдрүүдэд хүүтэйгээ хамт тоглож, ярилцаж өнгөрүүлдэг гэнэ. Хүүгийнхээ талаар "Миний хүү чинь ээждээ үргэлж аз жаргал, хайр, инээмсэглэл бэлэглэдэг. Даруухан, томоотой, сэргэлэн хүүхэд. Намайг ер зовоодоггүй. Дэлгүүрт дагуулаад орохоор "чихэр авъя" гэдэггүй. Дэвтэр ном авахуулна. Зурж, будах их сонирхолтой. Жаахан гэлтгүй ээжтэйгээ чин сэтгэлээсээ нээлттэй ярилцдаг хэрсүү хүү дээ" гэв. 

Нээрээ ч хөөрхөн хүү нь ээжийнхээ өмөг түшиг болох гэж хорвоод мэндэлсэн юм чинь тэгэхээс өөр яалтай билээ. Удахгүй  хүү нь уулыг өргөх хүчтэй эр хүн болчихоод ээжийнхээ ачийг хариулах өдөр ирж л таарна. Гэрэлтсэн нүдтэй жаахан бор хүүгийнхээ төлөө бүх зүйлийг гэгээнээр хардаг ажилсаг бүсгүйн амьдрал аз жаргалаар, ажил нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

С.Ичинхорлоо

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (183.177.99.230)
    Өмнөговь аймагт гадны аймгуудаас хотоос цагаалчилж ирсэн нэг бол бэлэвсэн нэг бол нөхөртөө хөөгдсөн юмнууд байгаа
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.9.43.74)
    Odooni ene hotod amidraad bga huuhnuuded surgamjtai unshmaar sedev bnda.Odoo huuhnuud ih zalhuu.ymbatai.geriin ezenee hundleh gedgiig ogt medehgui n olon boljee.Hezee neg tsagt burhan butsaahaad eert chin uuruuldeg gedgiig sanahgui bga ulsuud da.
    2019 оны 07 сарын 22 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    estoi mundag archaatai emegtei baina amjilt hysiee,,,,Ulaanbaatariin ger horoolol gej hogiin zegee eroosoo hashaanuud gej muuhai hog novsh bolson nurj unah dohson, jishee avch yadaj hashaagaa yanzlaach tenegyyd
    2019 оны 07 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    5 цаг 49 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    6 цаг 14 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    6 цаг 21 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 38 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    7 цаг 16 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    7 цаг 41 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    7 цаг 48 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    8 цаг 28 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    8 цаг 51 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    10 цаг 43 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    10 цаг 48 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    11 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    11 цаг 44 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    11 цаг 46 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    12 цаг 2 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    12 цаг 7 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    12 цаг 15 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    13 цаг 25 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    13 цаг 31 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК