Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн элсэлт маргааш цахимаар бүртгэлээ авч эхлэх гэж байна. Цахим бүртгэл долдугаар сарын 22-ны 09.00 цагаас ирэх наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд "tsetserleg.ulaanbaatar.mn" гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулах юм.
Мөн энэ жилийн "Цахим элсэлт"-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн "Шалгах" цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм байна.