Автомашины улсын дугаарын шинэ стандартын дагуу стандартын дагуу "УАА" шинэ сери өнөөдрөөс онлайнаар олгож эхлэхээр болжээ. Ингэхдээ импортоор орж ирж буй машинд уг шинэ серийг олгох юм байна.
Тодруулбал, автомашины улсын дугаарын дөрвөн тоог өөрчлөхгүйгээр ард нь байрлах үсгийг цөөрүүлсэн билээ.
Энэ журмаар "УБ"-гийн араас 25, "УН"-гийн араас 25 үсэг шивэхээр нийт 50 серийн дугаартай болж буй юм.
Өөрөөр хэлбэл, нэг серийн дугаар 9999 давтагдах бөгөөд улсын дугаарт дөрвөн тоо, 13 үсэг оруулахаар төлөвлөсөн байна.